ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ, ТЭЭВРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШ ШАТАХУУНЫ НӨӨЦӨД ОНЦГОЙ АНХААРЧ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Зам, тээврийн сайдын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр (2026.10.19) боллоо. Уг хуралдаанаар цаг үеийн нөхцөл байдал, салбарын өвөлжилтийн бэлэн байдлыг хангаж ажиллах болон тээвэрлэлттэй холбоотой асуудлуудыг хэлэлцэж, салбарын сайдын зүгээс ЗТЯ болон газар хэлтэс, харьяа байгууллагын удирдлагуудад дараах үүрэг даалгавруудыг өглөө.
БАГАХАНГАЙ ХӨШГИЙН ХӨНДИЙ, ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН ТӨМӨР ЗАМЫГ БАЙНГЫН АЖИЛЛАГААТАЙ БАЙЛГАНА
Төмөр замын салбарт Багахангай-Хөшигийн хөндий, Эмээлт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж, нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсантай холбогдуулан вагон нэмж тавих, байнгын ажиллагаатай байх үүргийг Төмөр замын газар болон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагуудад өглөө.
Төмөр замын трассын газар чөлөөлөлттэй холбоотойгоор Шувуун фабрикийн орчимд амьдарч буй дөрвөн өрхийн гурвынх нь нүүлгэн шилжүүлэлтийн асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд үлдсэн нэг өрхийн асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өглөө.
Мөн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлагад өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд дулааны цахилгаан станцуудыг нүүрсээр хангах, нүүрсний тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд шаардлагатай вагон зохицуулалтыг шуурхай хийхийг үүрэг болголоо.
АВТО ЗАМЫН ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛЭН БАЙДЛЫГ БҮРЭН ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ АНХААРУУЛАВ
Улсын болон олон улсын чанартай авто зам ашигласны төлбөрөөс төвлөрч буй орлогыг авто замын өвөлжилтийн бэлтгэл, замын арчлалт, элс, давс болон бусад шаардлагатай материалын нөөц бүрдүүлэхэд анхаарна.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр цас орж эхэлсэнтэй холбогдуулан улсын болон олон улсын чанартай авто замын байнгын бэлэн байдлыг хангах зорилгоор “АЗЗА” ТӨҮГ-ууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангаж, замын нөхцөл байдалд шуурхай хариу арга хэмжээ авах зохион байгуулалтыг сайтар хангах, үүнтэй холбоотой төсвийг Сангийн яам руу албан бичиг явуулж ажиллахыг үүрэг болголоо. Өөрөөр хэлбэл, халтиргаа гулгаа ихээр үүсдэг эрсдэлтэй хэсэг болон гол зам, даваанд ашиглах давс, цас хайлуулах бодис, мөн түлш, шатахууны нөөцийг урьдчилан бүрдүүлж, замын нөхцөл хүндрэх үед шуурхай ашиглахад бэлэн байдлыг ханган ажиллах юм.
Мөн цаг агаарын хүндрэлээс шалтгаалан зам, даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөний хэвийн, аюулгүй байдлыг хангах асуудлыг онцгойлон анхаарууллаа.
НҮҮРС ТЭЭВРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
Нүүрс тээврийн гаралт багасаж байгаатай холбогдуулан салбарын сайд өнгөрөгч баасан гарагт Гашуунсухайт-Ганцмод боомтод ажилласан. Энэ үеэрээ БНХАУ-ын талтай уулзалт хийхдээ нүүрс тээврийг нэмэгдүүлэхээр тохиролцсон. Үүний хэрэгжилтэд хяналт тавихыг Автотээврийн бодлого зохицуулалтын газарт үүрэг болгов.
Мөн дэлхий дахинд болон бүс нутагт газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт хүндрэх эрсдэлтэй байгаатай холбогдуулан байгууллага тус бүр түлш, шатахууны нөөцөө урьдчилан бүрдүүлж, газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхад анхаарч ажиллахыг санууллаа. Ялангуяа иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоо байгаа түлш, шатахууны нөөц холбогдох тооцоо судалгааг хийж, үндсэн үйл ажиллагаа болон бүтээн байгуулалтын ажлуудад тасалдал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллахыг үүрэг болгов.
Иргэний нисэхийн салбарын хувьд Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төв буюу “Цэнхэр барилга”-ын ажлын явцыг эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахыг дахин санууллаа. Мөн барилгын дээвэр хөлдөх, хавар гэсэх үед тоног төхөөрөмжийн аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй тул урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэхийг даалгав.
Түүнчлэн Зам, тээврийн яам болон харьяа байгууллагын удирдлагуудад гадаад томилолт болон төсөвт заагаагүй аливаа зардлыг бууруулж, бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж ажиллахыг үүрэг болголоо.
| Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
Нээлттэй мэдээлэл
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ