Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо

2026/10/20
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо

Зам, тээврийн сайдын 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн А/271 дүгээр тушаалаар баталсан “Монгол Улсын хилээр хөдлөх бүрэлдэхүүн нэвтрүүлэх, бүртгэх, гэрчилгээ олгох журам”-ын 4.1-т заасны дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газраас “Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем”-ийг бий болгож хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч эзэмшигч, түрээслэгч 62 байгууллагын хөдлөх бүрэлдэхүүний мэдээллийг бүртгэн оруулаад байна.

Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим системийг ашиглан дараах төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:

  • Хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх эрхийн лавлагаа;
  • Хөдлөх бүрэлдэхүүний цахим бүртгэлийн үйлчилгээ, хасалт;
  • Хөдлөх бүрэлдэхүүний улсын бүртгэлийн дугаар олгох;
  • Хөдлөх бүрэлдэхүүний гэрчилгээ олгох, лавлагаа мэдээлэл гаргаж өгөх;
  • Хөдлөх бүрэлдэхүүнийг бүртгэлийн дугаарыг оруулж, дэлгэрэнгүй мэдээллийг харах;
  • Хөдлөх бүрэлдэхүүний төрөл, дэлгэрэнгүй тоон мэдээллийг харах;
  • Хөдлөх бүрэлдэхүүний засварын газруудыг энэхүү системд холбосноор хөдлөх бүрэлдэхүүн тус бүрийн үечилсэн засварын дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг хянана.

Мөн энэхүү цахим үйлчилгээг ашиглан хөдлөх бүрэлдэхүүний бүртгэлийн дугаараар хөдлөх бүрэлдэхүүний дэлгэрэнгүй мэдээлэл, техникийн үзүүлэлтийг харах боломжтой болсон.

Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан хөдлөх бүрэлдэхүүний өмчлөх эрхийг баталгаажуулсан “Хөдлөх бүрэлдэхүүний гэрчилгээ”-г олгож эхэлсэн ба одоогоор 14 аж ахуй нэгжийн 4171 ширхэг хөдлөх бүрэлдэхүүнд гэрчилгээ олгосон. Энэхүү гэрчилгээ нь Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн системд цахим хэлбэрээр давхар хадгалагдана.

Монгол Улсад ашиглагдаж буй хөдлөх бүрэлдэхүүний мэдээллийг цахим системд бүртгэж оруулах ажлын хүрээнд хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч эзэмшигч байгууллагууд системд өөрийн эрхээр нэвтрэн орж өөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүний мэдээлэл, техникийн үзүүлэлтийг шалгаж баталгаажуулах ажил хийгдэж байна.

Иймд Хөдлөх бүрэлдэхүүн өмчлөгч эзэмшигч та дараах хаягаар нэвтэрч хөдлөх бүрэлдэхүүний мэдээллээ шалгаж баталгаажуулна уу.   https://rsis.warehouse.mn/login

Нэвтрэх эрх, системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар дараах утсаар мэдээлэл, зөвлөгөө авна уу.

Төмөр замын газрын ахлах мэргэжилтэн З.Мөнхтуяа /Утас:86118100/

Төмөр замын газрын ахлах мэргэжилтэн Ц.Золжаргал /Утас:99006882/

Програм хангамжийн гүйцэтгэгчийн инженер Г.Дөлгөөн /Утас: 99997496/

“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх