Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ

2026/10/21
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй авто замын стандарт болон арга туршлагыг боловсронгуй болгох төслийг эхлүүлэх болон оролцогч талуудын зөвлөлдөх семинар өнөөдөр /2026.10.21/ боллоо. Тус семинарт Зам, тээврийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Баянзул болон авто замын бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтнүүд оролцсон юм. 

Монгол Улсад цэвдгийн гэсэлт, үер, ган гачиг, хэт халалт, зуд зэрэг уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй аюултай үзэгдэл, түүнчлэн геофизикийн гаралтай аюултай үзэгдлүүдийн давтамж, эрсдэл нэмэгдэж байна. Эдгээр аюултай үзэгдэл нь авто зам, тээврийн дэд бүтцийн ашиглалтын нөхцөл, найдвартай ажиллагаа, эдэлгээний хугацаанд сөргөөр нөлөөлж, эвдрэл, гэмтэлийг нэмэгдүүлж засвар, арчлалтын зардлыг өсгөхийн зэрэгцээ тээврийн хөдөлгөөн, үйлчилгээний тасралтгүй байдалд хүндрэл учруулж байна. Иймд уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн улмаас үүсэх өнөөгийн болон ирээдүйн эрсдэлийг бууруулах, авто замын дэд бүтцийн тэсвэрлэх чадвар, найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор дэд бүтцийг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, барилга угсралт, ашиглалт, засвар, арчлалтын бүх үе шатанд уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төлөв, болзошгүй аюул, эрсдэлийг системтэйгээр үнэлж, харгалзан үзэх шаардлага гарч байна. 

Энэ санаачилгын хүрээнд АХБ нь уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлийг үр дүнтэйгээр харгалзан үзэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газарт авто замын стандарт, норм, дүрэм болон холбогдох техникийн заавар, аргачлалыг нягтлан үзэж, боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлж байгаа талаар экспертүүд онцоллоо.

Иймд энэхүү семинараар төслийн хэрэгжилтийг албан ёсоор эхлүүлэх, мэдээлэл солилцох, санал, зөвлөмж авах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах замаар оролцогч талуудын идэвхтэй оролцоо, хамтын хариуцлагыг бий болгоход анхаарсан юм. Тухайлбал, семинарын хүрээнд дараах зорилтуудыг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Үүнд: 

  1. Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төсөл боловсруулах, засвар, арчлалтын стандарт, норм ба дүрмийг боловсронгуй болгох хэрэгцээ, шаардлагын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх;
  2. Төслийн зорилго, хамрах хүрээ, хүлээгдэж буй үр дүнг оролцогч талуудад танилцуулах;
  3. Төслийн тэргүүлэх чиглэл, хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа, хэрэгжүүлэх арга барил, ажлын төлөвлөгөө, түүний гол үе шат, зорилтот хугацааг хэлэлцэн тохиролцох;
  4. Төслийн хэрэгжилтийг сайжруулах, үр дүн, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн оролцогч талуудын санал, зөвлөмжийг авч, цаашдын үйл ажиллагаанд тусгах юм.
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх