Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт

2026/10/11

Засгийн газраас хэрэгжүүлж буй "Чөлөөлье" санаачилгын хүрээнд, Зам, тээврийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн “Зөвшөөрөл олгох үйл ажиллагааг хөнгөвчлөх, цахимжуулах зарим арга хэмжээний тухай” А/78 дугаар тушаалын дагуу 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Зам, тээврийн яамны тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа бүрэн цахимжиж, Засгийн газрын “Зөвшөөрлийн нэгдсэн систем” www.license.mn цахим хуудсаар хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Зөвшөөрлийн тухай хуульд 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу Зам, тээврийн яамны Төмөр замын тээврийн бодлого зохицуулалтын газраас тус хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5.1, 5.4, 5.6, 5.7-д заасан дараах 11 төрлийн тусгай зөвшөөрлийг олгоно. Үүнд:

№

Заалт

Тусгай зөвшөөрлийн төрөл

1

5.1

Төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл

2

5.1

Төмөр замын суурь бүтэц үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

3

5.1

Төмөр замын суурь бүтэц угсрах тусгай зөвшөөрөл

4

5.1

Төмөр замын суурь бүтэц засварлах тусгай зөвшөөрөл

5

5.1

Төмөр замын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл

6

5.1

Төмөр замын техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний тусгай зөвшөөрөл

7

5.4

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл

8

5.4

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги угсрах тусгай зөвшөөрөл

9

5.4

Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги засварлах тусгай зөвшөөрөл

10

5.6

Төмөр замын суурь бүтэц ашиглах тусгай зөвшөөрөл

11

5.7

Төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

 

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Төмөр замын суурь бүтэц барих
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Төмөр замын суурь бүтэц барихтай холбоотой урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийн баримт бичиг, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжүүлэх эх үүсгэвэр;
  • 5. Хүний нөөцийн мэдээлэл; /Төмөр замын тээврийн тухай хуулийн 4.1.6 дах хэсэгт заасан инженерийн байгууламжуудыг барих чадамжийг илэрхийлсэн мэргэжлийн болон барилгын ажлыг гүйцэтгэх инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны жагсаалт, диплом, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ эсхүл тушаал/;
  • 6. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл; /Төмөр замын суурь бүтэц барих үйл ажиллагаанд ашиглах шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг харуулсан жагсаалт, эзэмшлийн гэрчилгээ эсхүл түрээсийн гэрээ зэрэг холбогдох нотлох баримт;/
  • 7. Төслийг удирдах этгээдийн ажлын туршлагын тодорхойлолт; /Удирдах болон менежерийн албан тушаалд ажилласан туршлагатай байх/
  • 8. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;
  • 9. 9. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөр;
  • 10. Санхүүгийн чадавхыг нотлох сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан;
  1. Төмөр замын суурь бүтэц үйлдвэрлэх
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хүний нөөцийн мэдээлэл; /Төмөр замын болон бусад шаардлагатай мэргэжлийн инженер 3-аас доошгүй байх, тэдгээрийн диплом, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ эсхүл тушаал/
  • 5. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл; /Төмөр замын суурь бүтэц үйлдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн байр, технологийн шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг харуулсан жагсаалт, нотлох баримтаар/
  • 6. Төслийг удирдах этгээдийн ажлын туршлагын тодорхойлолт; /Удирдах болон менежерийн албан тушаалд ажилласан туршлагатай байх/
  • 7. Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ;
  • 8. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөр;
  • 9. Санхүүгийн чадавхыг нотлох сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан.
  1. Төмөр замын суурь бүтэц угсрах
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл; /Төмөр замын суурь бүтэц угсрахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг харуулсан жагсаалт, нотлох баримтаар/
  • 5. Хүний нөөцийн мэдээлэл; /Төмөр замын зам, замын аж аху, гүүр хоолой, дохиолол холбооны мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй инженер тус бүр 1-ээс доошгүй байх, тэдгээрийн диплом, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ эсхүл тушаал/
  • 6. Төслийг удирдах этгээдийн ажлын туршлагын тодорхойлолт; /Удирдах болон менежерийн албан тушаалд ажилласан туршлагатай байх/
  • 7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөр;
  • 8. Санхүүгийн чадавхыг нотлох сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан.
  1. Төмөр замын суурь бүтэц засварлах
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл; /Төмөр замын суурь бүтэц засварлахад шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг харуулсан жагсаалт, нотлох баримтаар/
  • 5. Хүний нөөцийн мэдээлэл; /Төмөр замын зам, замын аж аху, гүүр хоолой, дохиолол холбооны мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй инженер тус бүр 1-ээс доошгүй байх, тэдгээрийн диплом, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ эсхүл тушаал/
  • 6. Төслийг удирдах этгээдийн ажлын туршлагын тодорхойлолт; /Удирдах болон менежерийн албан тушаалд ажилласан туршлагатай байх/
  • 7. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөтөлбөр;
  • 8. Санхүүгийн чадавхыг нотлох сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан.
  1. Төмөр замын зураг төсөл боловсруулах
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, программ хангамж, техник хэрэгслийн мэдээлэл. /Танилцуулга, зураг төслийн программ хангамжийн сургалтад хамрагдсан талаар мэдээлэл нотлох баримтаар/
  • 5. Хүний нөөцийн мэдээлэл; /Төмөр замын зам, замын аж аху, гүүр хоолой, дохиолол холбооны мэргэжилтэй, төмөр замын зургийн чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан байх/
  • 6. Байгууллагын чанарын хяналтын журам.
  1. Төмөр замын техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хүний нөөцийн мэдээлэл;
  • 5. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл; /Зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай хяналтын багаж, хэрэгсэл, материалын сорилт шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторитой эсхүл хамтарсныг нотлох баримт зэрэг холбогдох мэдээлэл/
  • 6. Зөвлөх инженерийн мэдээлэл; /Төмөр замын чиглэлээр 2-оос доошгүй зөвлөх инженертэй байх, нотлох баримтын хамт/
  • 7. Байгууллагын хяналт шалгалтын аргачлал, дотоод журам.
  1. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэх
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хүний нөөцийн мэдээлэл; /Төмөр замын болон бусад шаардлагатай мэргэжлийн инженер 3-аас доошгүй байх, тэдгээрийн диплом, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ эсхүл тушаал/
  • 5. 5. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл; /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн байр, технологийн шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг харуулсан жагсаалт, нотлох баримтаар/
  • 6. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд ангийг үйлдвэрлэхтэй холбоотой урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл;
  • 7. Ажил гүйцэтгэх технологи;
  • 8. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа; /галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх/;
  • 9. Үйлдвэрлэл хийх ажлын байрны мэдээлэл; /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги үйлдвэрлэхэд шаардлагатай үйлдвэрлэлийн байрны эзэмшлийн гэрчилгээ эсхүл түрээсийн гэрээ зэрэг холбогдох нотлох баримт/
  • 10. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний танилцуулга;
  • 11. Түүхий эд материалын гарал үүслийн баталгаа.
  1. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги угсрах
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл; /Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги угсрахад шаардлагатай ажлын байр, technological шугам, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээллийг харуулсан жагсаалт, нотлох баримтаар/
  • 5. Хүний нөөцийн мэдээлэл; /Төмөр замын болон бусад шаардлагатай мэргэжлийн инженер 3-аас доошгүй байх, тэдгээрийн диплом, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ эсхүл тушаал/
  • 6. Aжил гүйцэтгэх технологи;
  • 7. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа /галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх/;
  1. Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги засварлах
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл;
  • 5. Хүний нөөцийн мэдээлэл; /Хөдлөх бүрэлдэхүүн засварлах ажлыг гүйцэтгэх мэргэжлийн инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны жагсаалт, диплом, мэргэжлийн үнэмлэх, хөдөлмөрийн гэрээ эсхүл тушаал/
  • 6. Хөдлөх бүрэлдэхүүний засварын цех, тоног төхөөрөмжийн мэдээлэл, эрх бүхий байгууллагаар баталгаажуулсан хэмжих хэрэгсэл, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан ажлын багаж, тоног төхөөрөмжийн танилцуулга;
  • 7. Засварын ажил хийх ажлын байрны болон тоног төхөөрөмжийн мэдээлэл; /Хөдлөх бүрэлдэхүүн, тэдгээрийн эд анги засварлах үйлдвэрийн байрны болон газрын гэрчилгээ эсхүл түрээсийн гэрээ нотлох баримтаар/
  • 8. Ажил гүйцэтгэх технологийн горим, технологийн карт;
  • 9. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон эрүүл ахуйн дотоод журам;
  • 10. Засварын тоног төхөөрөмжийн жагсаалт, техникийн үзүүлэлт; /галын аюулгүй байдлын дүгнэлттэй байх/;
  • 11. Чанарын хяналтын журам.
  1. Төмөр замын суурь бүтэц ашиглах
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл;
  • 5. Хүний нөөцийн мэдээлэл;
  • 6. Суурь бүтцийн эзэмших, түрээслэх, өмчлөх эрхийн гэрээтэй байх /суурь бүтэц нь ашиглалтад хүлээн авсан байна/;
  • 7. Ашиглалтын дотоод журам, засвар арчлалтын төлөвлөгөө;
  • 8. Санхүүгийн чадавхыг нотлох сүүлийн 2 жилийн санхүүгийн тайлан.
  1. Төмөр замын тээвэрлэгчийн үйл ажиллагаа эрхлэх
  • 1. Тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл;
  • 2. Хуулийн этгээдийн танилцуулга;
  • 3. Хуульд заасан нийтлэг нөхцөл, шаардлага хангасныг нотлох баримт бичиг; /улсын бүртгэл, татвар төлөгчийн мэдээллийг ХУР системээр шалгана./
  • 4. Хүний нөөцийн мэдээлэл;
  • 5 Суурь бүтэц эзэмшигчтэй зам ашиглах талаар байгуулсан гэрээ; (Тэмдэглэл: Эх файл дээрээ 11.5 биш 14.5 гэж дугаарлагдсан байна)
  • 6. Хуулийн этгээдийн ажлын туршлага, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл; /Тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь галт тэрэгний хөдөлгөөнд шууд холбоотой ажилтнууд, зорчигчдыг аяллын замд амрах, хооллох байр, буудал, техник технологийн дагуу үзлэг үйлчилгээ үзүүлэх нэмэгдэл үйлчилгээний асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байна./
  • 7. Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай вагоны мэдээлэл, зүтгүүр, салбар зам, засвар, үйлчилгээний газрын мэдээлэл түрээсийн, эсхүл ашиглалтын гэрээ байж болно, төмөр замын ачаа эргэлт, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх дунд хугацааны төлөвлөгөө, өөрийн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээний стандарт, тохирлын үнэлгээний хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих эрх бүхий нэгжийн талаарх мэдээлэл /нотлох баримтаар/;
  • 8. Даатгалын гэрээ.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах:

Зам, тээврийн яам

Төмөр замын тээврийн бодлого

зохицуулалтын газар

Мэргэжилтэн: Б.Батзориг

Утас: 51267185

 

Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх материалын жагсаалт  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх