НҮБ-аас жил бүрийн 12 дугаар сарын еснийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгон тунхагласан. Энэ өдрийг угтан Авлигатай тэмцэх газар, Монголын залуучуудын холбоо хамтран төрийн байгууллагуудаар “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-ийг аялуулж эхэлсэн юм.
Харин өнөөдөр/2012.12.06/ Зам, тээврийн яамныхан авлигаас ангид байхаа мэдэгдэж, уг дэвтрийг төрийн нарийн бичгийн
дарга Б.Батзаяа хүлээн авлаа. Зам, тээврийн яамны газар хэлтсийн удирдлага болон албан хаагчид гээд нийт 150 хүн “Авлигаас ангид байх амлалтын дэвтэр”-т гарын үсэг зурна.
2003 онд НҮБ-ын Авлигын эсрэг конвеци батлагдсан бөгөөд Монгол Улс энэхүү конвенцид 2005 онд нэгдэн орсон юм. Үүнтэй холбогдуулан Зам, тээврийн яамны хамт олон уг дэвтэрт гарын үсэг зурахдаа “Төрийн албан хаагч ёс зүйтэй, төрийн үйлчилгээг хувийн ажил хэргээс дээгүүр тавих, авлигаас ангид байна” гэсэн амлалт өглөө.
Зам, тээврийн яамныхан авлигаас ангид байхаа мэдэгдлээ | |
Зам, тээврийн яам Facebook |