БНСУ-ын Сөүл хотноо 2015 оны 11 дүгээр сарын 2-ноос 6-ны хооронд зохион байгуулагдаж байгаа Дэлхийн авто замын 25 дугаар их хуралд Зам, тээврийн дэд сайд Х.Ержан, яамны Стратегийн бодлого, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Р.Онон нар оролцлоо.
Энэ үеэр ЗТЯ-ны дэд сайд Х.Ержан БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамны дэд сайд Юн Хаг Бэ-тэй уулзаж, хоёр орны далайн тээвэр болон логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монгол-Солонгосын хамтарсан далайн тээврийн “Монгол Саммок Ложистикс” ХХК-ийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, мөн Монгол далайчдыг тус улсад далайн тээврийн мэргэжлээр суралцуулж байгаад талархлаа илэрхийлээд цаашид их далайд гарч ажиллахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.
Дэд сайд нар далайн салбарын талаар уулзаж ярилцлаа. | |
Зам, тээврийн яам Facebook |