Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны гол зорилтуудын тэргүүнд бүтээн байгуулалтын ажлууд багтаж байгаа. 2015 он хүртэл бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөг Засгийн газраас баталж, энэ дагуу ирэх онд Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл гэсэн аймгуудыг холбох юм. Ирэх онд бүрэн дуусгах зүүн бүсийн эдгээр зургаан аймгийн замын ажлын гүйцэтгэл, явц, шийдвэрлэх шаардлагатай асуудлын талаар тодорхой мэдээлэл авахаар Зам тээврийн яамнаас гүйцэтгэгч компаниудыг цуглуулан уулзлаа. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, тодорхой асуудлуудаар үүрэг чиглэл өгөв.
Дээрх зургаан аймгийн замын бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөө тодорхой гарсан, гүйцэтгэгч компаниудыг шалгаруулан гэрээ байгуулсан, ажлын явц жигдэрсэн байна. Зөвхөн гурван хэсэгт, тодруулбал нийт 186 км зам барих гүйцэтгэгч тодроогүй, ажлыг хариуцан хийх эзэнгүй байгааг Зам тээврийн сайд А.Гансүх танилцуулсан.
“Шинэчлэлийн Засгийн газар маш богино хугацаанд хэд хэдэн эх үүсвэрээр хөрөнгө бүрдүүлсэн, одоо ажилдаа шуурхай орно. Ирэх онд хийх ажлаа урьдчилан нягтлан ярьж, асуудал бэрхшээлээ шат шатандаа арилгахыг чухалчилж байна” хэмээн Ерөнхий сайд онцлоод, 2013 онд ашиглалтад хүлээн авах замуудыг хугацаандаа ашиглалтад хүлээлгэн өгч чадах эсэх, саад бий эсэхийг гүйцэтгэгч тус бүрээс тодрууллаа. Гүйцэтгэгч компаниудын зүгээс банкны зээлийн хүү, барьцаа хөрөнгийн баталгаа, техник болон ажиллах хүчин гаднаас оруулж ирэх зөвшөөрөл, тэр ч байтугай Монголын цаг агаарын нөхцлийн бэрхшээлээс үүдэн зам барилгын ажлаа цагт нь хүлээлгэн өгч чадахгүйд хүрдгийг тайлбарлаж байв. Харин Ерөнхий сайд “Тендерт оролцохоор саналаа ирүүлэхдээ л та бүхэн энэ асуудлаа шийдсэн байх ёстой. Тов хугацаатай гэрээ байгуулчихаад энэ мэт жижиг шалтаг ярьж хариуцлагаас хойш суухыг манай Засгийн газар зөвшөөрөхгүй шүү. Бороо цас ирэх жил ч орно. Үүнээс шалтгаалан ажлаа удаашруулдаг бол, хүчин чадал чинь хүрэхгүй байгаа бол эртхэн гэрээгээ цуцалж, чадах нэгэнд шилжүүлээрэй” хэмээн хатуухан шаардлага тавилаа.
Өөрсдийн хариуцчих бэрхшээлээ биш харин бодлогын түвшинд яаралтай шийдэх асуудал юу байгааг, эсвэл төрийн байгууллагын аль шатанд хүндрэл үүсгээд байгааг тодорхой хэлэхийг гүйцэтгэгч компаниудаас Засгийн газрын тэргүүн хүссэн юм. Замаа барьж хүлээлгээд өгчихсөн байхад санхүүжилтийг нь нөхөн олгохгүй удаашруулдаг талаар тэдний цөөнгүй нь хэллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ тухайд, Хөгжлийн банкин дээр ямар шалтгаанаас гацаа үүссэнийг тодруулж, ажлын гүйцэтгэлээ хүлээлгэн өгсөн компаниудын санхүүжилтийг яаралтай шилжүүлэх асуудлыг ажлын хэсэг гарган богино хугацаанд шийдвэрлэнэ гэлээ. Тэрбээр төрийн аль нэг байгууллагын зүгээс хүнд суртал гаргаж гацаа үүсгэж байвал ил тод мэдээлж байхыг замын салбарынханд захиж, Шинэчлэлийн Засгийн газрын үед авлига, хээл хахууль гэж байх ёсгүйг санууллаа. Тэрчлэн, Ерөнхий сайд гэрээгээр хүлээсэн үүргээ чанартай биелүүлж, хариуцсан замуудаа тогтоосон хугацаанд ашиглалтад хүлээлгэн өгөх амлалтыг гүйцэтгэгч компаниудын удирдлагуудаас авсан юм. Засгийн газрын тэргүүн энэ уулзалтад зам, бүтээн байгуулалтын ажилтай уялдаа холбоотой ажилладаг төрийн болон бизнесийн байгууллагын удирдлагуудыг байлцууллаа. Эдийн засгийн хөгжлийн яам, Сангийн яам, Хөгжлийн банк, Батлан хамгаалах яамныхан замын бүтээн байгуулалтын ажилд гол оролцоотой ажиллах юм.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр уулзалтын үеэр замын салбарынханд хандан “Ирэх жилүүдэд зам, бүтээн байгуулалтад хамгийн их төсөв зарцуулахаар хөрөнгөө бүрдүүлчихээд байна. Одоо бид ажлыг удаадаг, гацаадаг тогтолцоогоо өөрчилж, төрийн хүнд суртлыг шат шатандаа хална. Энэ хэрээрээ бид гүйцэтгэгчиддээ өндөр хяналт тавьж ажиллана. Цаашдаа замыг он дамнуулж биш тухайн ондоо барьж дуусгахыг, мөн дотоодын ажиллах хүч, цэрэг армийнхныг энэ салбарын ажилд түлхүү татан оруулах хичээх болно” гэв. Харин ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг “Хөдөөд хяналт сул, иргэдийн шахалт шаардлагаас хол учраас танай салбарынхан орон нутгийн замын ажил гүйцэтгэх илүү сонирхолтой байдаг гэсэн. Энэ байдал өөрчлөгдөнө шүү. Аль замын ажил ямар шатанд яваа, хэр хариуцлагатай, чанартай гүйцэтгэлтэй ажиллаж байгааг байнга хянаж, мэдээллийг нь ил тод байлгана. Иргэдийн хяналтыг ч дээшлүүлнэ” гэлээ
| Ирэх онд зургаан аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажлыг хугацаанд нь гүйцэтгэхийг Ерөнхий сайд даалгав | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт