Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн хэлтсийн дарга Ж.Батболд тэргүүтэй УБТЗ, ИНЕГ-ын төлөөлөгчид саяхан Москва хотноо ажиллаад ирсэн юм. Энэ удаагийн ажил хэргийн уулзалтуудын үр дүнгийн талаар яамны ТНБД Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-ОХУ-ын Тээврийн дэд сайд А.С.Цыденов болон Оросын төмөр замууд НХН-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч В.Н.Морозов нартай уулзсан уулзалтаар ямар асуудлууд шийдсэн бэ?
-ОХУ, Монгол Улсын хооронд байгуулагдсан 1949 оны гэрээнд УБТЗ-ын гол төлөөлөл нь Зам, тээврийн яам байна гэж заасан байдаг. Тэгэхээр ЗТЯ төмөр замын бүтээн байгуулалт, бизнестэй холбоотой аливаа асуудлаар ОХУ-ын талтай ярилцаж байх нь хамгийн зөв хэлбэр бид үздэг. Гэрээнд заасан үүрэг нь ч тийм юм. Цаашдаа энэ гэрээний дагуу явах нь зөв ч гэлээ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах талаар олон жил яригдаж байгаа. Одоогоор бодит дүгнэлт хараахан гараагүй байна. Гэрээний тухайлсан яг ямар заалт нь УБТЗ, РЖД нийгэмлэгийн үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд саад болж байгааг хоёр тал ярилцах шаардлагатай байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын чиглэлээр, зөвхөн РЖД, ЗТЯ хамтраад хэрэгжүүлж болохооргүй томоохон санхүүжилттэй төслүүд, техник технологийн тодорхой шийдэлтэй төслүүд байж болно. Ийм төслүүдийг хэрэгжүүлэхэд хөрөнгө нь хэний өмч байх, ашиглалт үйлчилгээг нь хэн хариуцах, зээл төлбөрийг нь хэн төлөх гэх зэргээр асуудлууд үүсдэг. Ийм асуудлуудыг шийдвэрлэх талаар дээрх 1949 оны гэрээнд тусгагдаагүй байдаг. Тиймээс хоёр тал сууж байгаад гэрээн дээрээ өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатэй юм байна гэж үзсэн. 2000 оны үед хэрэгжүүлсэн шилэн кабелийн томоохон төсөл УБТЗ, РЖД хоёуланд нь хэрэгтэй төсөл байсан. Жишээлбэл, өнөөдрийн ашиглалт, эзэмшлийн асуудал 1949 оны гэрээгээр биш дамжуулан зээлдэх гэрээний шугамаар явж байгаа. Энэ бол Монгол Улсын Засгийн газарт өгсөн хөнгөлөлттэй зээл юм.
-Сүүлийн үед Монголын төмөр замд хувийн хэвшлийнхэн түлхүү орж ирж байна. Энэ асуудлаар ОХУ-ын тал ямар байр суурь илэрхийлж байна вэ?
-Олон улсын зээл, тусламж, банк санхүүгийн тусламж төсөл хөтөлбөрөөс гадна хувийн хэвшлийн төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж эхэллээ. “Болд төмөр Ерөө” компани өөрсдөө төмөр зам барьсан. Эрдэнэт-Овоот-Арц суурь-Кызыл чиглэлийн төмөр зам, “Богдхан төмөр зам” төслийн талаар ч бид ярьж байгаа. Энэ төслүүдэд хувийн хэвшлүүд ямар зарчмаар оролцох, Засгийн газартай ямар гэрээ хэлэлцээр хийх, УБТЗ-тай ямар гэрээтэй байх гээд олон асуудлуудыг зохицуулах шаардлагатай байна. Ийм учир шалтгааны үүднээс ОХУ болон манай тал тус тусдаа ажлын хэсэг гаргасан байгаа. Монголын талын ажлын хэсгийг би ахалж байгаа. Удахгүй асуудлуудаа нэг тийш болгож шийдвэрлэнэ. Орос-Монголын Засгийн газар хоорондын комиссын Тээврийн ажлын хэсгийг би ахалдаг. Жил болгон хуралдаж, дараа жилийн хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог. Хоёр талын санал санаачилгаа ч ярилцдаг. Энэ удаад Монголын тал УБТЗ-аар дамжин өнгөрөх ачаа тээврийг сайжруулах, хэмжээг нэмэгдүүлэх талаар саналаа хэллээ. УБТЗ-ын орон нутгийн галт тэрэг Наушкт маш олон цагаар саатдагийг болиулж Улаан-Үүдэд хяналт шалгалтыг нь хийдэг болъё гэдэг саналаа тавьсан. Манай саналыг хүлээж авсан байгаа. Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг ОХУ шууд хөрөнгө гаргаж барих боломж тааруу байна гэдгээ хэлсэн. Харин хувийн хэвшлийг оролцуулах тал дээр дэмжиж байгаа. Оператор нь УБТЗ байхад асуудал байхгүй гэдгээ илэрхийлсэн. Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг энэ төсөл рүү татах боломж манайд байна. Энэ төмөр замаар тээвэрлэх ачааны асуудал дээр ОХУ-ын тал санаа зовохгүй байх шиг байна.
-ОХУ, Хятадын хоорондох ачааг Монголоор дамжуулан тээвэрлэх тоо хэмжээг нэмэгдүүлэх талаар ярилцсан уу?
-“Роснефть” компанийн удирдлагуудтай уулзсан. ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулах асуудлыг бас ярилцлаа. Жилд 3,2-4,0 сая тонн ачааг УБТЗ-аар нэвтрүүлэх боломж байгаа гэдгээ хэлсэн. Зарчмаа бол тохирсон. Одоо харин харин яаж дамжуулан тээвэрлэх арга хэлбэрээ ярилцаж байна. Худалдан авагч Хятадын тал шууд Наушкаас нефтиэ авч болж байна. Эсвэл РЖД-ынхан УБТЗ-аар дамжуулан Эрээн хот хүргэх, тэндээсээ худалдан авагч нь цааш тээвэрлэх гарц байна. Бидэнд бол сүүлийнх нь хувилбар ашигтай. Эрээн хотод түүхий нефтийг шилжүүлэн ачих уу, эсвэл галт тэрэгний дугуйг солих уу гэдгээ Хятадын тал шийдэх юм. Энэ талаархи гурван тал, бүр цаашилбал таван талын уулзалтыг чадвал энэ 7 хоног, цаашлаад ирэх 7 хоногт зохион байгуулахаар ажиллаж байна. Оросын төмөр зам, “Роснефть”” компани, Монголын тал, Хятадын төмөр зам, худалдан авагчдын хамтарсан уулзалт хийх юм.
-ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэлд олгодог цэнхэр тасалбарын тухайд?
-ОХУ руу нэвтрэх тээврийн хэрэгсэлд олгодог цэнхэр тасалбарын тоог 4000 ширхэг хүртэл байхаар ярилцлаа. Оросын тал тогтмол рейсийн орлого нь байхгүй болчих учраас тусгай зөвшөөрөл гаргамааргүй байна. Монголчууд хувийн тээврийн хэрэгслээр ОХУ руу нэвтрэх нь ихэсч, осол зөрчил тэр хэрээр нэмэгдэж, ОХУ-ын хууль дүрмийг зөрчих нь их байгаа учраас болгоомжилж байгаа юм билээ. Одоогоор манай улс нийтийн зорчигч тээврээ илүүтэй хөгжүүлэх шаардлагатай болж байна. Тээврийн хэрэгслийн бүртгэлжүүлэлтийг ч улам боловсронгуй болгох хэрэгтэй байна.
| Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ: ОХУ-аас Хятад руу тээвэрлэж байгаа түүхий нефтийг УБТЗ-аар дамжуулна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт