Зам, тээврийн сайд М.Зоригт, яамны Авто тээврийн хэлтсийн дарга Т.Зулзүсэм болон төмөр зам, агаарын тээвэр, авто замын газрын мэргэжилтнүүд Тэргэнцэртэй иргэдийн холбооныхонтой уулзалт хэлэлцүүлэгт оролцлоо. Тэргэнцэртэй болон харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгсэл, галт тэрэг, онгоцонд суухад учирдаг хүндрэл бэрхшээлүүдийнхээ талаар ярьж, цаашид энэ тал дээр анхаарлаа хандуулж өгөхийг хүслээ. Тэд нийтийн тээврийн хэрэгсэл, автобус, галт тэрэг, онгоцонд суух үедээ сэтгэл зүйн болон биеийн хөдөлгөөний хязгаарлалтад байдаг бөгөөд хэн нэгнээс хараат байдалд ордог. Иймээс Зам, тээврийн яаманд хандан хүсэлт тавьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй зорчигч тээврийн үйлчилгээг хүргэх хэрэгтэй байна гэдгийг Тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Чулуундолгор учирласан юм. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ялангуяа тэргэнцэртэй иргэд нийтийн тээврийн автобусанд суух тохиолдолд жолооч кондукторууд л суухад тусалдаг. Галт тэргэнд ч мөн адил. Уг нь зориулалтын өргөгч тийм ч үнэтэй эд биш. Нийтийн тээврийн хэрэгслийн хаалга, 1-2 суудлыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд орж гарах, суух зориулалтын болгож болно. Хөгжилтэй орнуудад автобус, галт тэргэнд бидэн шиг хүмүүст зориулсан тусгай хонх байдаг. Тэр хонхыг дарснаар манай автобус, галт тэргэнд тэргэнцэртэй иргэн явж байгаа юм байна гэдгийг жолооч мэдэж, туслах арга хэмжээ авдаг. Мөн зорчигчдод тасалбар, билетийг онлайнаар захиалж авдаг, захиалгаа өгдөг болмоор байна. Бид тусдаа өөрсөддөө зориулсан үйлчилгээний алба ажиллуулж болох юм. Ядаж хэдэн хүнээ ажилтай болгочихно. Хөдөлмөрийн яам манай холбоонд хоёр ширхэг “Приус” машин өгсөн. Бидэнд маш их тус болж байна. Нэгнийгээ эмнэлэгт үзүүлэх, хэвтэх гэхчлэн шаардлагатай үед нь тусалж байна. Нийслэлд байгаа тэргэнцэртэй иргэдийн нийгмийн халамж үйлчилгээнд зориулж 10 ийм машин байхад болох юм байна гэж бодож байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гадаад руу явлаа гэхэд Монголын хилээр гарахад л шал өөр орчин тосож авдаг. Бидэнд зориулсан тусгай зам, угтах, хүргэх үйлчилгээ гээд бүх юм нь хүндээ зориулагдсан байдаг юм билээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих журамтай ч гэлээ бид тэр мөнгийг гар дээрээ авч үзээгүй” гэлээ.
Зам, тээврийн сайд М.Зоригт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх хууль эрхзүйн орчин нь байгаа хэрнээ амьдрал дээр огт хэрэгжихгүй байна. Сэтгэл л дутаад байгаа юм. Нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй ажил. Зам, тээврийн яамны зүгээс хийж, хэрэгжүүлж, шийдвэрлэж болох бүхий л ажлыг гурван сарын хугацаанд хийе гэдгээ амлаж байна. Энэ удаад манай яамны холбогдох албаны хүмүүс бүгд ирсэн байгаа. Тус тусынх нь асуудлыг сайн тэмдэглэж аваад, шуурхай арга хэмжээ авч ажиллана. Агаарын тээвэр, авто зам, авто тээвэр, төмөр замын мэргэжилтэн, хэлтсийн дарга нар та бүхэнд тулгараад байгаа зовлон бэрхшээл, асуудалд анхааралтай хандаж, арга хэмжээ авахын төлөө шаардлагатай ажлуудыг зохион байгуулна гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдмээр байна” гэсэн юм. 
| Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зорчигч тээврийн үйлчилгээг ойртуулна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт