-Оны өмнөхөн 12 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо Монгол, Орос, Хятадын гурван талын уулзалт болсон. Таны ярьж байсан гурван улсын хоорондын “Эдийн засгийн коридор” байгуулах талаар ярилцсан гэж ойлгож байгаа. Уулзалтын үр дүн юу байв?
-“Эдийн засгийн коридор” коридор байгуулах хөтөлбөр боловсруулах яриа хэлэлцээ энэ оны наймдугаар сараас эхэлсэн. Энэ хугацаанд гурван талыг гурвууланг нь оролцуулсан уулзалтыг зохион байгуулахаар талууд хаа хаанаа хичээж ажилласан. Тухайлбал, Монголын талын саналаар 10 дугаар сард Улаанбаатар хотод, Оросын талын саналаар өнгөрөгч 12 дугаар сарын эхээр Москва хотод гурван талын мэргэжилтнүүдийн уулзалтыг зохион байгуулахаар ажилласан ч аль нэг тал нь боломжгүй байж таарч зөвхөн хоёр талаар уулзаж хэлэлцэж буй асуудлаар ойлголцлоо ойртуулахыг хичээж явж ирсэн. Харин энэ удаад хугацаа болоод оролцогч талуудын бүрэлдэхүүний хувьд сайхан завшаан тохиож гурван улс гурвуулаа оролцсоноороо нэлээд үр дүнтэй уулзалт болсон. Монголын талаас Гадаад хэргийн яам, Зам, тээврийн яам төлөөлөл бүхий баг, Хятадын талаас Хөгжил шинэтгэлийн хороо, Гадаад хэргийн яам, Хөгжлийн банк, Оросын тал эх орондоо уулзалтыг зохион байгуулсан гэдэг утгаараа Эдийн засгийн хөгжлийн яам нь ахлаад “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт хамааралтай бүхий л байгууллагуудынх нь төлөөлөл оролцсон. Тухайлбал, ОХУ-ын Гадаад хэргийн яам, Тээврийн яам, Эрчим хүчний яам, Холбооны гаалийн алба, ОХУ-ын Төв банк, “Оросын төмөр замууд” нийгэмлэг, “Роснефть” компани оролцсон. Талууд “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төслийг өөр өөрсдийн төсөөллөөр тус бүрдээ боловсруулж, төслийг солилцоод байсан. Сая болсон уулзалтаар хөтөлбөрийн зорилго, агуулга, бүтэц нь ямар байх, ямар зарчим баримталж боловсруулах вэ гэдэг дээрээ тохиролцож чадсан нь хамгийн чухал алхам боллоо. Энэ ойлголтынхоо хүрээнд үндсэн хөтөлбөр, мөн түүний хавсралтаар хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг боловсруулж батлахаар нэгдсэн ойлголцолд хүрлээ. Түүгээр зогсохгүй манай тал идэвх, санаачилга гаргаж ажилласны хүчинд үндсэн хөтөлбөрийн төслийн текстийн 80 орчим хувийг үг, өгүүлбэргүй хэлэлцэн тохиролцсон. Монголын талын санаачилгаар гурван талын яриа хэлэлцээ нэг алхмаар урагшилсан үр дүн гаргалаа гэж бардам хэлж болно.
-Төсөл хөтөлбөр хэзээ эцэслэн батлагдах вэ?
-Байр суурийн зөрүүтэй байсан чухал асуудлуудаар тохиролцсон, одоо цаашид “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт хамаарах салбар, чиглэлүүдээ тодорхойлж, гурван талаараа хамтран хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээгээ тохиролцох үлдээд байна.
-Дараагийн гурван талт ажлын уулзалт хэзээ болох вэ?
-Ирэх хоёрдугаар сард Бээжин хотод уулзахаар тохиролцсон. Тэр болтол хөтөлбөрт хамруулах салбар чиглэл, хавсралтаар оруулах төсөл, арга хэмжээн дээрээ гурван тал ярилцаж шийдэх юм. Өмнө нь төсөл, арга хэмжээнүүдийг багтаасан нэг л баримт бичиг байна гэж харж байсан бол одоо төсөл, арга хэмжээнүүдээ хавсралтаар батлахаар болсон. Монголын талын өмнө бэлтгээд байсан төсөл, арга хэмжээний санал дээр нэмж шинэ саналууд оруулж болох юм байна гэж харж байгаа. Хоёрдугаар сард Бээжинд болох уулзалтад очихдоо саналаа нэмж оруулна. Тухайлбал, Эрдэнэт - Арц суурь чиглэлийн төмөр замын шинэ шугамыг зөвхөн Орос, Монголын хамтын ажиллагааны асуудал гэж харж болохгүй юм байна. Монголын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу бараа бүтээгдэхүүн тээвэрлэх нэг шинэ замнал учраас бүтээн байгуулалтад гурван тал хамтарч ажиллаж болох юм гэж харж байгаа. Тэгэхээр энэ чиглэлийг “Эдийн засгийн коридор”-ын хөтөлбөрийн төслийн жагсаалтад оруулах саналтай байгаа.
-Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрөө эцэслэн батлуулахаар ярьж байгаа гэсэн байх аа?
-ШХАБ-ын дээд хэмжээний ээлжит уулзалт ирэх зургаа, долдугаар сарын нэгэнд Узбекстаны Ташкент хотод болно. Энэ уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт ээлжит уулзалтыг зохион байгуулж баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж, бэлтгэж байгаа. Гэхдээ Улаанбаатарт ирэх долдугаар сард зохиогдох Ази, Европын дээд төвшний уулзалтын үеэр мөн гурван тал уулзаж, хөтлбөрийг батлах боломжтой хэмээн харж Орос, Хятадын талд санал дэвшүүлээд байна..
-Та ингэхэд Москвад ажлаар явсан юм уу, амралтаар явсан юм уу?
-Ер нь бол амарч явсан юм. Энэ үетэй давхцаад Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт уулзалт Москвад болж таарсан. Энэ завшааныг ашиглаад Мосва дахь ЭСЯ-ныхантайгаа хамтраад гурван талын уулзалтад оролцсон нийт төлөөлөгчдөд Зам, тээврийн сайдын зүгээс оройн зоог барьсан. Монголын талын лобби гэх үү дээ. Энэ үеэр Орос, Хятадын төлөөлөгчидтэй зам, тээврийн салбарыг тэргүүлж байгаагийнхаа хувиар биечлэн уулзлаа. Нэлээд сайн ойлголцолд хүрсэн гэж бодож байна.
| М.Зоригт: “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн төслийн 80 хувийг Орос, Хятадын талтай тохиролцож чадлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0310: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“МОНГОЛ-ХЯТАДЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ЭЛСЭЛТИЙН ЗАР
ДЭЛХИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТЭЭР “МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ХОЛБОЛТ БОЛОН ЛОГИСТИКИЙГ САЙЖРУУЛАХ ТӨСӨЛ”-ИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖИХ ЗАМ, ГҮҮРИЙН ЗАСВАРЫН АЖЛЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НИЙГМИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт