УБТЗ-ын “Улаанбаатар өртөө” зорчигчдын хүлээлгийн танхимаа засварлаж, өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, мөн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо. “Улаанбаатар өртөө”-ний төв байрны хойд хоёр давхар байсан заалыг нэг болгон томруулж, тохижуулсан бөгөөд зорчигчдын хүлээлгийн танхимын зориулалтаар засварласан байна. Засвар тохижилтын ажилд 250 орчим сая төгрөг зарцуулсан талаар УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар хэллээ.
Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас 2016 оны Хэрэглэгчийн жил болгон зарласантай холбогдуулж, хэрэглэгч зорчигчдод үйлчлэх танхимыг засаж тохижуулсанд талархал илэрхийллээ.
“Улаанбаатар өртөө”-ний зорчигчдын хүлээлгийн танхим нээлтээ хийлээ | |
Зам, тээврийн яам Facebook |