Зам, тээврийн яамны харьяа Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн ажилтан, албан хаагчид ОХУ-ын РЖД НХН-ийн Дорнод Сибирийн төмөр замын бүсийн хэмжээнд Галт тэрэгний хөдөлгөөн удирдах төвийн үйл ажиллагаатай танилцаж, Эрхүү хотын Зам харилцааны их сургуульд тав хоногийн сургалтад суулаа. Сургалт өнгөрөгч нэгдүгээр сарын 25-наас 30-ныг хүртэл явагдсан байна.
Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв нь Зам харилцааны их сургуультай хамтран ажиллах гэрээ байгуулж, жил бүр тус сургуульд таван оюутныг РЖД НХН-ийн зардлаар сургахаар болсон байна.
Эрхүүд жил бүр таван оюутан сургана | |
Зам, тээврийн яам Facebook |