Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол Улс ирэх жилээс өөрийн гэсэн шинэ агаарын хөлгөө нисгэнэ

2012/12/25

Зам тээврийн яам иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх бодлогын хүрээнд Монгол Улс түрээсийн онгоцоор олон улсын нислэг үйлдэж ирсэн байдалд цэг тавихаар болжээ. Тодруулбал, МИАТ ХК агаарын хөлгийн парк шинэчлэлийн төлөвлөгөөний дагуу худалдан авах гурван хөлгийн эхнийх нь 2013 оноос нислэг үйлдэж эхлэх юм.

МИАТ ХК нь БОИНГ компаниас нийт гурван онгоц худалдан авахаар тохиролцсон билээ. Ирэх оноос эхлэн нисэх БОИНГ 767-300ER нь дунд оврын онгоцны дотоод заслын загварыг

АНУ-ын “Тийг” компани манай орны соёл, уламжлалд тохируулан гаргасан байна. Боинг767 агаарын хөлөг нь зорчигчийн ая тав тухыг бүрэн хангасан, бизнес 25, энгийн ангиллын 195 суудалтай аж. Бизнес ангиллын суудал нь 170 градусын налалттай, нислэгийн туршид зорчигч өөрийн сонирхсон телевизийн хөтөлбөрөө сонгон үзэх боломжийг бүрдүүлж суудал болгоны өмнө 15 инчийн “Panasonic” брендийн дэлгэц байршуулсан байна. Харин үлдсэн хоёр онгоц буюу БОИНГ 737-800 агаарын хөлөг нь 2016 оноос нислэг үйлдэж эхлэнэ гэж Зам, тээврийн яамны хэвлэлийн албанаас мэдээлэв.

Монгол Улс ирэх жилээс өөрийн гэсэн шинэ агаарын хөлгөө нисгэнэ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх