Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар олон улсын болон улсын чанартай зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам болон төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоолоо. Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригтоос тодрууллаа.
-Зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авах төлбөр хураамжид өөрчлөлт оруулахаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Төлбөр хураамжийг нэмэх зайлшгүй шаардлага байсан уу?
-Төлбөр хураамж нэмэх үндэслэл нь олон улсын болон улсын чанартай замуудаас зөвхөн хатуу хучилттай авто зам ашигласны төлбөр хураамж л авч байна. Нийтдээ 5000 гаруй км хатуу хучилттай авто зам байна. Бусад замууд бол төлбөргүй. Сүүлийн жилүүдэд авто замд маш их хөрөнгө оруулалт хийж, шинэ замууд тавьж байна. Замын хөрөнгө оруулалтын эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, замыг арчилж хамгаалах ажлыг эрчимжүүлэхийн тулд зам ашигласны төлбөрийг нэмэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Суудлын автомашинаас авч байгаа 500 төгрөгийн төлбөр бол 2003 онд л тогтоосон хэмжээ. Тухайн үед манай улс 1800 орчим км хатуу хучилттай замтай байсан. Түүнээс хойш 16 жил энэ тарифаа мөрдөж байна. Гэтэл одоо, сүүлийн 3-4 жилд аймгууд нийслэлтэй хатуу хучилттай замаар холбогдлоо. Шинээр маш их зам барилаа, хөрөнгө мөнгө ч их зарцууллаа. Ингэж их хөрөнгө зарцуулж тавьсан замаа арчлах, хамгаалахын тулд зам ашигласны төлбөрийг нэмэхээс өөр аргагүй болоод байна. Одоогоор улсын хэмжээнд 16 төлбөр хураах цэг ажиллаж, жилдээ 3 тэрбум төгрөг төвлөрдөг. Энэ мөнгөний 70-80 хувь нь эргээд ажилчдынх нь цалин, гэрэл цахилгаан, халаалт бусад урсгал зардалд зарцуулагдаж байна. Энгийнээр хэлэхэд, хэдэн хүнийг цалинжуулахын тулд замын төлбөр хураамж авч байна гэсэн үг. Замын санд хуримтлагдах мөнгөний нэг эх үүсвэр нь зам ашигласны төлбөр хураамж болох ёстой. Тэгж чадахгүй байна.
-Тээвэрчдэд хүндрэлтэй нэг зүйл бол замын цагдаа, төлбөр хураах цэг, татварынхан тус тусдаа цэгтэй, тэр бүр дээр зогсдог. Үүнийг яаж цэгцлэх вэ?
-Нэг зүйлийг тодруулж хэлье. Хатуу хучилттай замын арчлалт, их засвар, урсгал засварыг 2001 оны нормоор нэг км замд 2 сая орчим төгрөгөөр тооцож тогтоосон байдаг. Одоо тэр хэвээрээ л байгаа. Гэтэл бодит байдал дээр км замын засвар арчлалтад 9 сая төгрөг шаардлагатай байна. 2015 онд улсын чанартай хатуу хучилттай 5000 гаруй км замын засвар арчлалтад 55 тэрбум төгрөг шаардлагатай байсан. Гэтэл улсаас 8 тэрбум төгрөг төсөвлөж өгсөн. Дөнгөж 10 хувийг нь өгч байна гэсэн үг. Үлдсэн замууд цаг хугацаандаа засвар арчлалт хийгдэхгүй, эвдрээд, дараа жил бүр илүү их хөрөнгө шаардагдах болно. Ганцхан төлбөр нэмж байгаа гэдгээр биш төлбөр хураах системийг замын ашиглалтын байдалд тавих хяналттай хамт зэрэгцүүлэн хийж байгаа ажил гэж ойлгож болно. Замын цагдаа бол зөвхөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд л хяналт тавих үүрэгтэй. Замын ашиглалтад хэн ч хяналт тавьж чадахгүй байна. Зам дээр маш олон байгууллага хяналтын цэг нэртэй жижиг амбаарууд барьчихаад сууж байна. Тээвэрчдэд маш их хүндрэл, чирэгдэл үүсгэдэг. Нийслэлийн авто замын газар тусдаа, татварынхан тусдаа, авто замын төлбөр хураах цэгийнхэн тусдаа байна. Энэ бүхнийг нэгтгэж нэг дор төвлөрүүлье. Замын ашиглалтын байдалд тавих хяналт, хөдөлгөөний аюулгүй байдалд тавих хяналт, төлбөр хураах ажлуудыг нэг цэг дээр хийж болно. Энэ ажлыг манай яамныхан Хуульзүйн яамтай хамтран хийлээ. Улсын хэмжээнд 12 мянган км хатуу хучилттай замтай болоход нийтдээ 53 хяналтын цэг хэрэгтэй гэсэн тооцоо гаргаад байна. Ойрын хугацаанд төлбөр хураах цэгээ барьж эхлэх төлөвлөгөөтэй байна.
-Нийслэлийн авто замын газар хоёр ч төлбөр хураах цэг шинээр барьсан. Тухайн төлбөр хураах цэгийг хамтраад эзэмшиж болохгүй юм уу?
-Авто замын тухай хуулиар орон нутгийн зам ашигласны төлбөр авч болно гэж заасан. Энэ төлбөр нь орон нутгийн замын санд орж, ИТХ нь үнийг нь тогтооно гэж заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн авто замын газар тусдаа төлбөр хураах цэг барьж ажиллуулж байгаа. Харин олон улсын болон улсын чанартай хатуу хучилттай авто замуудын эзэмшигч нь Зам, тээврийн яам байдаг учраас тэр замынхаа ашиглалтад бид л хяналт тавих үүрэгтэй. Нийслэл нэлээд өртөг өндөртэй төлбөр хураах хоёр цэг барьсан. Нийслэл рүү орж байгаа тээврийн хэрэгслээс л төлбөр авна, харин нийслэлээс гарч байгаагаас нь манайх төлбөр авах ёстой. Уг нь улс, нийслэл хоёр зам ашигласны төлбөрөө нэг цэг дээр авч, орлого нь тус тусдаа орж болно. Маш их зардал хэмнэнэ.
-Журамд шинээр ямар зохицуулалт орсон бэ?
-Ачааны машины даацаас хамаарч төлбөр авч байдаг байсныг болиулж байгаа. Даацыг машины үйлдвэрлэгч л тогтоодог. Төлбөр хураах цэг дээр ажиллаж байгаа хүн хараад даацыг нь тодорхойлж чадахгүй. Тээврийн хэрэгслийн гэрчилгээг нэг бүрчлэн шалгах боломжгүй, нүдэн баримжаагаар явуулчихдаг. Олон улсын жишгээр хэдэн тонны даацтай машин хэдэн км зам ашиглаад байгаа гэдгээр л төлбөрөө хураадаг. Бид тэр жишгээр явах ёстой. Өөрөөр хэлбэл бодит жинг нь тооцож төлбөрөө авах ёстой. Үүнийг энэ журамд оруулж өгсөн.
-Зам засвар арчлалтад улсын төсвөөс төсөвлөж байгаа хөрөнгө улам л багасаад байна. Үүнтэй холбоотой төлбөр хураамж нэмэгдэж байна гэж ойлгож болох уу?
-Тодорхой хэмжээгээр зам засвар арчлалтын хөрөнгийг нэмэгдүүлэх зорилготой. Яг хэрэгцээтэй хөрөнгийг зам ашигласны төлбөрөөр олно гэж байхгүй. Олон улсын жишигт зам ашигласны төлбөрийг яаж авдгийг бид судалж, тооцоо хийж үзсэн. Хөгжсөн, хөгжингүй орнуудад зам ашигласны төлбөр дунджаар 100 км замд суудлын тэрэгнээс 2000 төгрөг авдаг юм байна. Энэ тооцоогоор бол Улаанбаатараас Дархан орох суудлын тэрэг 4000 төгрөг төлөх нь ээ. Гэтэл бид 500 төгрөг л авдаг. Шинэ журмаар суудлын тэрэгнээс 1000 төгрөг авахаар болж байна. Ачааны автомашины хувьд хамгийн дээд тал нь зургаан тэнхлэгтэй бол 10000 төгрөг төлнө. Манайд замын хөдөлгөөний эрчим бага, ихэнх нь суудлын автомашин байдаг учраас зам ашигласны төлбөрөөр засвар арчлалтын хөрөнгийг хуримтлуулна гэж байхгүй. Өмнөх журамд олон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг нийслэлээс аймгийн төвүүдтэй холбосон авто замын чиглэлд болон аймгийн төвүүдийг улсын хилийн гарцтай холбосон авто замын чиглэлд авах төлбөр гэж хоёр ангилж төлбөр авдаг байсныг болиулж, шууд нэг ангилалд оруулж байгаа.
-Улсын хэмжээнд байгаа 16 төлбөр хураах цэгийн тоог нэмэх үү?
-Нэмнэ. Цаашдаа 200 км тутамд нэг төлбөр хураах цэг байхаар тооцож байгаа. Улаанбаатараас Замын-Үүд хүртэл 660 км гэж тооцоход Налайхаас цааш хэдхэн км-т Хоолтын даваанд 500 төгрөг төлөөд цаашаа 600 км замаар үнэгүй давхиж байх жишээтэй. Тэгэхээр 200 км тутамд нэг төлбөр хураах цэг ажиллуулна. Ингээд бодохоор нэг суудлын машин 1 км замд 4 төгрөг 50 мөнгө төлнө гэсэн үг. Зургаан тэнхлэгтэй ачааны машин бол 45 төгрөг 50 мөнгө төлөхөөр байна. Нэг тонн ачаан дээр 500 төгрөг нэмэгдэж байна гэсэн үг.
-Эдийн засгийн хямралтай үед иргэдэд ямар нэгэн байдлаар дарамт үүсэх юм биш биз?
-Зам ашигласны төлбөрийг нэмэхэд иргэдэд ямар дарамт учрах вэ гэж тооцож үзсэн. Гэрэл, цахилгааны төлбөр нэмэгдэж байгаа шиг нэг их дарамт үүсэхгүй.
-Ер нь төлбөр хураах системийг шинэчлэх тал дээр ямар ажил хийж байна. Одоо бол цаасан баримтаар л хурааж байна. Хэд нь хувь хүний халаасанд орж, хэд нь улсад тушаагддаг нь эргэлзээтэй?
-Цаашдаа төлбөр нэмэх аргаар биш тээврийн ухаалаг картын системийг нэвтрүүлэхээр БНСУ-ын талтай хамтран ажиллаж байна. Техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан. Тээврийн хэрэгслүүдийг бар кодтой болгочихвол зөвхөн зам ашигласны төлбөрийг ч биш замын цагдаагийн торгууль, авто зогсоолуудад ч ашиглах боломжтой. Төлбөр хураах стандартаа ч боловсруулж байна.
-Журам хэзээнээс мөрдөгдөж эхлэх вэ?
-Засгийн газрын тогтоол гарсан өдрөөс шинэ журам мөрдөгдөж эхэлнэ.
-Тантай уулзсаных нэг зүйл тодруулъя. Зам, барилгын компаниудын ажлын гүйцэтгэлийн болон орон нутгийн АЗЗА-нуудын 2015 оны санхүүжилт дутуу хийгдсэн. Энэ асуудал юу болсон бэ?
-Сангийн яам руу манай яамнаас нэлээд олон удаа энэ асуудлаар албан тоот явуулсан. Засгийн газрын 2-р сарын 8-нд болсон хуралдаанд асуудлыг танилцуулж, шийдвэр гаргуулаад байна. 2015 оны зам, засвар арчлалтын ажлын дутуу санхүүжилтийг олгуулахаар векселийн жагсаалтад оруулсан. 2016 оны зам засвар, арчлалтад шаардлагатай нэмэлт хөрөнгө 47 тэрбум төгрөгийг энэ оны төсвийн тодотголд тусгуулахаар шийдвэрлүүлээд байна.
| Зам, тээврийн сайд М.Зоригт: Их хөрөнгө зарцуулж тавьсан замаа арчлах, хамгаалахын тулд зам ашигласны төлбөрийг нэмэхээс өөр аргагүй | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан иргэдтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь сонсоно
Олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн одон медалиар шагналаа
Б.Дэлгэрсайхан: Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой олон чухал төслийг салбартаа ээлж дараатай хэрэгжүүлэх болно
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурлаа
ОХУ-тай нийслэл хооронд шууд нислэг сэргээх асуудлаар албан уулзалт хийлээ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2025 оны 10 дугаар сар/
“Автоматик телемеханикийн систем – Дэлхийд ба Монголын төмөр замуудад” номын нээлт боллоо
Дэлхийн банкны Зам, тээврийн ахлах мэргэжилтэн Эдвард Эндрью Бюкес тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
Монгол Улсын автотээврийн хэрэгслийн ашиглалт, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох төслийг хэрэгжүүлж байна
Б.Дэлгэрсайхан: Ирэх таван жилд Засгийн газар 4 боомтыг төмөр замаар холбоно
“Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална
Автозамын дотоодын ААН-үүдийн төлөөлөгчид Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс суралцлаа
Зам, тээврийн яамны 2025 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дугаар тогтоолын хавсралт АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
“Доншен газрын тос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн ажлын хэсэг хуралдав
Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 20 дугаар хуралдаан боллоо
"Нийтийн тээврийг цахилгаанжуулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний чадавхыг бэхжүүлэх" хэлэлцүүлэг болов
Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНД САЛБАР ТУС БҮР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2025 оны 9 дүгээр сар/
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо.
Монгол, Орос, Хятад улс тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Нээлттэй мэдээлэл
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА