Зам, тээврийн яамны харъяа байгууллага, агентлагийн дарга нар Зам, тээврийн сайдтай байгуулсан 2015 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтээ дүнгэж дүнгээ гаргалаа. Дүнгээр Нислэгийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба 96,5 хувийн үнэлгээтэйгээр бусад харъяа газруудаа тэргүүлсэн бол ИНЕГ 91,3 хувийн үнэлгээгээр удааллаа. Түүнчлэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгтсэн төв 86,4 хувь, Далайн захиргаа 83,4 хувь, Зам, тээврийн хөгжлийн төв 78,6 хувийн үнэлгээтэйгээр үр дүнгийн гэрээгээ дүгнүүлсэн байна.
Зам, тээврийн сайд М.Зоригт үр дүнгийн гэрээг дүгнэн, гарын үсэг зурж, өнгөрөгч онд сайн ажилласан дээрх байгууллагуудын удирдлагуудад баяр хүргэж, цаашид улам сайн ажиллахыг хүслээ.
Салбарын удирдлагууд Сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтээ дүгнэлээ | |
Зам, тээврийн яам Facebook |