Монгол Улсын зам, тээврийн салбарыг хөгжүүлэхэд идэвх санаачилга, үр бүтээлтэй ажиллаж, салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан дараах нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 219 дүгээр зарлигаар Төрийн дээд одон медалиар шагнасныг өнөөдөр Зам, тээврийн сайд А.Гансүх болон Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар гардууллаа.
Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор:
1. Доржийн Дамбадагва – Авто замын Өлзийт төлбөр хураах цэгийн ахлагч
Алтан гадас одонгоор:
1. Банзрагчийн Хоролготов – УБТЗ-ын Олон улсын Тээвэр зуучийн төвийн эдийн засагч
2. Сугарын Бат-Эрдэнэ – УБТЗ-ын Эрчим хүч, ус хангамжийн 1-р ангийн ажилтан
3. Очирын Оюун – “МИАТ” ХК-ийн Ахмадын хорооны дэд дарга
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
1. Доржпаламын Эрдэнэчимэг – УБТЗ-ын ачаа хамгаалагч
2. Хумбагийн Ганболд – Монголын төмөр замчдын Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга
3. Лодойн Чимгээ – Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн мэргэжилтэн
Зам, тээврийн салбарын шилдэгүүд Төрийн дээд одон, медалиар шагнууллаа | |
Зам, тээврийн яам Facebook |