Замын-Үүд дэх “Шилжүүлэн ачих цогцолбор-1”-ийг МТЗ ТӨХК-иас УБТЗ ХНН-т түрээсээр эзэмшүүлэхээр гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан байна. Энэ талаар ЗТ-ийн сайд М.Зоригтоос тодрууллаа.
-МТЗ ТӨХК-ийн эзэмшлийн дамжуулан өнгөрүүлэх ачаа тээврийн цогцолборыг УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт түрээсээр эзэмшүүлэхээр гэрээнд гарын үсэг зурлаа. Анх 1993 онд Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр баригдсанаас хойш 2014 он хүртэл УБТЗ энэ байгууламжийг түрээсээр ашиглаж ирсэн. МТЗ төрийн өмчит компани өнгөрсөн жил ашиглаж байгаад, одоо дамжин өнгөрөх тээврийг дэмжих хүрээнд УБТЗ-д дахин эзэмшүүлэх нь зөв юм байна гэдэг шийдвэр гаргасан. Зам, тээврийн сайдын дамжин өнгөрөх тээврийг хөнгөвчлөх, дэмжих хүрээнд баталсан шийдвэрийн дагуу хийгдэж байгаа ажил гэж ойлгох хэрэгтэй.
-Шилжүүлэн ачих байгууламжийг УБТЗ дахин түрээсээр эзэмшихээр болж байгааг саяхан Сочи хотноо болсон Олон улсын хурлаас 2016 онд Монгол Улсын транзит тээврийг 2.1 дахин нэмэгдүүлэхээр тохиролцсонтой холбож ойлгож болох нь ээ?
-Тийм ээ. Энэ байгууламж бол Хятад, Монголын хооронд царигийн зөрүүг арилгах зорилгоор ачаа шилжүүлэн ачих зориулалттай баригдсан. Энэ байгууламж ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийн, олон улсын зах зээл дээр гарсан, далайд хүрсэн. Цаашлаад 1996 онд гэрээ байгуулж, Тяньжин боомтыг Монгол Улсын гадаад худалдаа, далайд гарах гарц болгож зарласан протокол үйлдсэн байдаг. Энэ байгууламж Монголын Засгийн газрын өмч хөрөнгө учраас МТЗ байгуулагдахад өмчлөлийн хувьд тийшээ шилжсэн юм. УБТЗ энэ өмчийг түрээсийн хэлбэрээр эзэмшиж байгаад МТЗ өөрөө ашиглахаар гэрээгээ 2015 онд цуцалсан байсан. Жил гаруйн хугацаанд ашиглаагүй учраас буцааж УБТЗ-д түрээсээр эзэмшүүлэх нь зөв гэдэг шийдвэр гаргасан.
.jpg)
-Замын-Үүдэд шилжүүлэн ачих байгууламж хэд хэд байдаг. Эдгээрийг нэгтгэж болдоггүй юм уу?
-УБТЗ-ын өмчлөлд хоёр байгууламж бий. Азийн хөгжлийн банкны зээлээр ачаа тээврийн томоохон терминалыг Замын-Үүдэд одоо барьж байгуулж байгаа. Эцсийн дүндээ “Дацан трейд”, “Болд төмөр Ерөө гол” болон бусад компанийн өөрийн гэсэн шилжүүлэн ачих байгууламж, хил гаалийнхыг нэгтгэх ёстой. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг нэгдсэн компани байгуулж, ачаа буулгах, шилжүүлэн ачих ажлыг нэгдсэн журмаар хийж гүйцэтгэдэг мэргэжлийн байгууллага болох хэрэгтэй байна. Ийм том зорилтын хүрээнд Замын-Үүд дэх “Шилжүүлэн ачих цогцолбор-1”-ийг УБТЗ-ын эзэмшилд шилжүүллээ. Төмөр зам, вагон зүтгүүрээр хангаж ажиллах боломжтой.
-“Шилжүүлэн ачих цогцолбор-1” хэзээ ажиллаж эхлэх вэ. Одоогоор ашиглагдахгүй байгаа юм билээ?
-Түрээсийн гэрээ зурагдсанаас хойш 7 хоногийн дотор комисс томилж, объектыг хүлээж авч, дахин сэргээн ажиллуулна. Ирэх 7 хоногт ажиллаж, ачаа бараагаа шилжүүлж эхэлнэ. Хятадаас орж ирж байгаа ачаа тээврийг шилжүүлэн ачихад маш хэрэгтэй байгууламж.
| М.Зоригт: “Шилжүүлэн ачих цогцолбор-1”-ийг УБТЗ-ын эзэмшилд шилжүүллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ