Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт авто замын талаар тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд “Авто зам экспо” шинэ техник технологийн олон улсын үзэсгэлэн, бага хурлыг Зам, тээврийн яам, Монголын авто замчдын холбооноос санаачлан жил бүр зохион байгуулдаг. Энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж, өнөөдөр нээлтээ хийлээ.

Үзэсгэлэнг нээж Зам, тээврийн сайд М.Зоригт үг хэллээ. Тэрбээр “Энэ удаагийн олон улсын үзэсгэлэн, бага хуралд оролцогчид, замчиддаа баярлалаа. Би дөнгөж сая Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Беларусийн Шадар сайдтай уулзалт хийгээд ирлээ. Тус улсын Ерөнхийлөгч энэ жил Монгол Улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан Засгийн газар хооронд нэлээн олон ажлууд дээр хамтарч ажиллах, хэлэлцээр хийх ёстой. Манай салбарын мэргэжлийн холбоодоос хамгийн сайн ажиллаж байгаа, үйл ажиллагаа нь идэвхтэй байгаа, салбарынхандаа хүрсэн олон ажлуудыг хийж чаддаг, хүртээмжтэй ажилладаг нь Монголын авто замчдын холбоо. Манай яам Сайдын шуурхай хуралдаандаа мэргэжлийн холбоодын төлөөллөө оруулдаг болсон. Мөн яаманд төвлөрч байсан зарим ажлуудаа мэргэжлийн холбооддоо хариуцуулж өгсөн. Компаниудын зам барих тусгай зөвшөөрлийг яамны түшмэл биш мэргэжлийн холбоо нь өөрсдөө шийддэг болсон. Өөрөөр хэлбэл, хэн нь зам барихыг, аль компанийнх нь ангиллыг дээшлүүлэхийг замчид өөрсдөө шийддэг болсон. Учир нь Монголын авто замчдын холбоо маань компаниудаа мэдэрч ажиллаж чадаж байгаа юм. Монголын цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалж зам барилгынхан маань улирлын чанартай ажилладаг. Үндсэндээ дэндүү богино хугацаанд ажилладаг. Өнгөрсөн жил есдүгээр сар гэхэд эхлээгүй олон замын ажил хүлээгдсээр байсан нь харамсалтай. Энэ жил бид өнгөрсөн жилийн алдааг давтахгүйн тулд, олон олон ажлынхаа ард гарахын тулд бүх замын ажлаа нэг өдөр, нэгэн зэрэг эхлүүлэхээр зорьж байна. Дөрөвдүгээр сарын 15 гэхэд улс даяар бүх авто замын ажлынхаа нээлтийг хийнэ. Замчид маань орон даяар, нэг өдөр нэг зэрэг ажлаа эхэлж байгаагаа албан ёсоор олон нийтэд зарлах ёстой. Бид төсвийн тодотголоор хэд хэдэн замын санхүүжилтийн асуудлыг шийднэ. Мөн гадаадын зээл тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр зарим замын ажлыг эхлүүлнэ. Энэ бүх ажлыг манай замынхан нугална. Гадны санхүүжилттэй замыг гадны компаниуд л барьдаг гэсэн ойлголт аль хэдийнэ ард хоцорсон. Өнөөдөр Зам, тээврийн яам хэд хэдэн хэлэлцээрийг амжилттай хийж, гадны санхүүжилттэй зам барилгын ажилд Монголын үндэсний компаниудыг оруулж чадсан. Үндэсний зөвлөх үйлчилгээний болон хяналтын компаниудаа ажиллууллаа. Манай яамны ажлыг энэ салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлийнхний ашиг орлого нэмэгдсэн эсэх, хийсэн ажлынхаа хөлсийг авч чадсан эсэхээр дүгнэж байна. Өөрөөр хэлбэл манай яам салбартаа ажиллаж байгаа Монголын үндэсний компаниудынхаа ашгийн төлөө ажиллаж байна. Өнөөдөр бид хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг хувийн компаниудынхаа авто паркийг шинэчилж өгөх гэж байна. Хэрвээ тухайн компаниуд өөр өөрийнхөө шугамаар тус тусдаа парк шинэчлэл хийвэл жилийн 10-15 хувийн хүүтэй зээлээр санхүүжилтээ шийднэ. Гэтэл Засгийн газар, салбарын яам нь анхаарал тавиад хамтраад ажиллахаар жилийн 1,5-2 хувийн хүүтэй зээлээр 5-10 жилд төлж барагдуулах нөхцөлтэйгөөр парк шинэчлэлтээ хийж чадаж байна. Бид автотээврийн салбарынхаа парк шинэчлэлийн асуудлыг ингээд шийдчихэж болж байгаа юм чинь зам барилгын компаниуддаа ч анхаарал хандуулах боломж байна. Төр санхүүжилт дээр нь оролцож төлбөрийн хугацааг нь урт, хүүг нь 1 орчим хувьд хүргэж өгье гэсэн зорилт тавьж байна. Энэ онд бүх АЗЗА-нууддаа хоёр хоёр машин авч өгөхөөр төлөвлөсөн. Нэг нь цасаа цэвэрлэж, зам дээрх бодисоо цацдаг бол нөгөө нь замынхаа нөхөөсийг хийдэг байх юм. Монголын Хөгжлийн банк Беларусын Хөгжлийн банкны хамтын ажиллагааны дүнд маш бага хүүтэй, урт хугацааны төлбөр нөхцөлөөр техник, технологи авч өгөх боломжоор хангана. Беларусийн Шадар сайдын албан ёсны айлчлалын багт Хөгжлийн банкны захирал нь ирсэн байна. Тиймээс Беларусиас нийлүүлэх машин техникийг авахад тус улсын Засгийн газраас дэмжлэг үзүүлье гэж байна. Үндсэндээ 40-50 сая ам.долларын гүйлгээ хийх учраас хоёр улсын Засгийн газар хоорондын итгэлцлээр тус улсын Хөгжлийн банкны 1,5 хувийн хүүтэй зээлээр автозам болон бусад салбарт авах техник хэрэгслийг шинэчлэхээр тохиролцлоо. Зам, тээврийн яам энэ ажлыг зохион байгуулж Хөгжлийн банкаар дамжуулан хувийн компаниуддаа 1,5 хувийн хүүтэйгээр, 5-10 жилийн хугацаатай зээлээр өгөх хэлэлцээр хийнэ. Беларусийн Шадар сайдтай хэлэлцэж тохиролцсоноор 3 сарын дараа гэхэд манайд техник хэрэгсэл нь явж байхаар энэ ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Ингээд эцэст нь энэ удаагийн “Авто зам экспо” үзэсгэлэн, бага хурлын үр дүн, гарсан шийдвэрийг ирэх долоо хоногт сайдын шуурхайгаар хэлэлцье” гэлээ.

“Авто зам экспо-2016” олон улсын үзэсгэлэн, бага хуралд замын техник нийлүүлэгчид, замын материал үйлдвэрлэгчид, битум, цемент, бусад материал ханган нийлүүлэгчид, зам гүүрийн барилга, зураг төслийн компаниуд оролцож байгаа юм. Энэ удаагийн үзэсгэлэн бага хуралд ХБНГУ-ын Заксан-Анхалт муж улсын Инженерийн танхим, БНСУ-ын Иргэний инженерийн болон Барилгын технологийн хүрээлэн, Беларусийн “МАЗ” компанийн төлөөлөл оролцохоор иржээ.

| М.ЗОРИГТ: Манай яам салбарынхаа үндэсний компаниудын ашгийн төлөө ажиллаж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт