Зам, тээврийн сайдын энэ долоо хоногийн шуурхай хуралдаан өнгөрөгч ням гарагийн амралтын өдөр Хөшигийн хөндийд баригдаж буй онгоцны шинэ нисэх буудлын талбайд боллоо. Тус нисэх буудлын бүтээн байгуулалт нь Монголд нэлээд томд тооцогдох төсөл бөгөөд барилгын ажлын явцыг газар дээр нь очиж үзэх, тулгамдсан, яаралтай шийдвэрлэх асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор Сайдын шуурхай хуралдааныг барилгын талбайд хийсэн юм. Энэ удаагийн хуралдаанд Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газрын дарга нар оролцож, авто зам барилга, шинэ нисэх буудлын төслийн ажлын гүйцэтгэлийн явцад гарч буй зарим хүндрэл бэрхшээлүүдийг хамтран шийдвэрлэж байхаар тогтлоо. Тухайлбал, сайд М.Зоригтын санаачилгаар, шинэ нисэх буудлын барилгын ажлын бараа бүтээгдэхүүнийг хил гаалиар оруулж ирэх, гаалийн татвараас чөлөөлөх зөвшөөрөл гарах хүртэлх Зам, тээврийн яам, Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газраар дамждаг дамжлагыг багасгаж, шууд Сангийн яам, Гааль, татварын ерөнхий газраас зөвшөөрөл авдаг байхаар боллоо. Харин Зам, тээврийн яам улиралд, эсвэл сард нэг удаа бараа материалын багцыг хянах юм.
Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил өнөөдрийн байдлаар 76 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд одоогоор шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгааг төслийн удирдагч Н.Энхбат Сайдын шуурхай хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Тухайлбал, Монголын талын хариуцан барих 3 барилгын асуудал шүүхийн шатанд удаашралтай байгааг хэлж, хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүслээ. Шинэ нисэх буудлын хурдны замын ажил 4-р сарын 15-нд эхэлнэ гэдгийг сайд М.Зоригт хэлээд дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтсон юм. Түүнчлэн эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэхийн тухайд сайдын нэр дээр албан тоотыг холбогдох яаманд явуулж, яаралтай шийдвэрлэх үүргийг санхүү эрхэлсэн холбогдох дарга нарт өглөө.

Сайдын шуурхай хуралдаанд салбарын хувийн хэвшлийн төлөөлөл сууж, асуудлыг анхан шатнаас нь эхлэн салбарын яаманд тавьж шийдүүлдэг болоод буй. Энэ удаагийн хуралдаанд “Хүннү Эйр”, “Болд төмөр Ерөө гол” компани, Тээврийн дээд сургуулийн удирдлагууд оролцож, өөрсдийн үйл ажиллагаанд тулгарч буй бэрхшээлийг ярилаа. Тухайлбал, “Хүннү эйр” компанийн захирал Д.Мөнхжаргал “Энэ зун Монгол Улсад АСЕМ зохион байгуулахтай холбогдуулан хувийн авиакомпаниудын нислэгийг түр зогсоох юм байна. Тэгвэл жуулчдын жинхэнэ улиралд бид ямар ч ажилгүй, ашиг орлогогүй зогсох болчихоод байна” гэсэн юм. Харин ЗТ-ийн сайд М.Зоригт “Зуны жуулчдаа мартаж болохгүй. Долдугаар сард Монголд жуулчид маш их ирдэг. Энэ асуудлыг шийдэж болно. Би Батлан хамгаалахын сайдтай уулзаж Налайхын аэродромыг долдугаар сард хувийн авиакомпаниудад түр ашиглуулах талаар ярилцъя. Энэ асуудлыг шийдэгдсэнд тооцож болно” гэсэн юм. Харин “Болд төмөр Ерөө гол” компаниас зам, тээврийн салбарын залуу ажилтнуудад өөрсдийн барьсан төмөр зам болон байгууламжуудаа танилцуулах ажлыг зохион байгуулахаар боллоо.
Энэ мэт хэд хэдэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн Сайдын шуурхай хуралдаанд оролцогчид нисэх буудлын бүтээн байгуулалтыг нүдээр үзэж, ажлын явцтай танилцлаа. Зам, тээврийн яам цаашид ч Сайдын шуурхай хуралдаанаа яаралтай шийдвэрлэх асуудал бүхий газар дээр очиж хийх юм.
| Сайдын шуурхай хуралдаан Хөшигийн хөндийд боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ