Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Монгол, Солонгосын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагынхан хамтран ажиллана

2016/03/28
Монгол, Солонгосын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагынхан хамтран ажиллана

Зам, тээврийн сайд М.Зоригт өнөөдөр МХЕГ-ын дарга Ц.Шаравдоржтой уулзлаа.  Тэрбээр өнгөрөгч долоо хоногт БНСУ-д айлчилж, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтарсан хуралдааныг тэргүүлсэн юм. Энэ үеэр БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд эх орноосоо хувийн хэрэгцээндээ зориулан авч яваа мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүнийг тус улсын гааль, хорио цээрийн албаныхан байнга хураах, торгох зэрэг хүндрэл учруулдаг. Энэ талаар ойрын хугацаанд яаралтай арга хэмжээ авч шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, Элчин сайдын яамтай хамтран энэ асуудлыг цэгцэлж болно, монгол иргэдэд чирэгдэл төвөг учруулдаг байдлыг зогсоохын тулд ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

 

Энэ дагуу өнөөдөр сайд М.Зоригт Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ц.Шаравдоржийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Солонгосын талтай тохиролцсоны дагуу хоёр улсын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагууд уулзаж, хамтран ажиллах протокол үйлдэж, санамж байгуулахаар боллоо.  

Монгол, Солонгосын мэргэжлийн хяналт, хорио цээрийн байгууллагынхан хамтран ажиллана  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх