-Зам, тээврийн Сайдын зөвлөлийн хурал боллоо-
Зам, тээврийн Сайдын зөвлөлийн хурал өнөөдөр болж, хоолойн болон дугуйн тээврийг хөгжүүлэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсад хоолойн тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх тухай болон бусад орны хуулийн харьцуулсан судалгааг СБТГ-ын ахлах мэргэжилтэн С.Батболд танилцуулав. Төмөр зам болон авто замын тээвэртэй харьцуулахад дамжуулах хоолой нь зам тээврийн хүндрэл, цаг агаарын нөлөөллөөс хамааралгүй, хорт хий, дуу чимээ, усны бохирдол, хаягдал зэрэг байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөлөлгүй, бусад тээврийн адил хоосон сав буцааж тээвэрлэдэггүйгээрээ онцлогтой. Дамжуулах хоолойг бүтээн босгох өртөг зардал өндөр боловч нэг удаад оруулсан хөрөнгө оруулалтаа борлуулж буй бүтээгдэхүүний хэрээр харьцангуй богино хугацаанд нөхөх боломжтой. Монгол Улсад хоолойн тээврийг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ, шаардлага газрын тос, шатдаг занар боловсруулах, нүүрс шингэрүүлэхтэй холбогдон гарч буй юм. Тухайлбал, Монгол орны газрын тосны боломжит нөөц 800 гаруй мянган тонн бөгөөд 30 хувийг нь олборлож авдаг гэж тооцвол үндсэндээ 100 сая тонн газрын тосны нөөцтай гэсэн үг. Энэ бол Монгол Улсын 30 жилийн хэрэгцээний түүхий эд. Боловсруулах үйлдвэрийг төлөвлөхөд түүхий эдийн эх үүсвэрийн ойролцоо байгуулахад түүхий тосыг тээвэрлэхэд хялбар байх боловч үйлдвэрээс гарах олон тооны бүтээгдэхүүнийг хэрэглэгчийн төвлөрөл рүү нэжгээд тооны, төрөл бүрийн тумгай тээврийн хэрэгслүүдээр хол замд тээвэрлэх шаардлагатай болно. Иймээс Монгол Улс хоолойн тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрлэлийн хөгжил, хөрш орнуудын хоолойн тээврийн эрэлтийг харгалзан хоолойн тээврийн тухай хуулийн төсөл боловсруулах нь зүйтэй гэж Сайдын зөвлөлийн гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Түүнчлэн Сайдын зөвлөлийн хурлаар Монгол Улсад унадаг дугуйн хэрэглээг хөгжүүлэх асуудлыг авч хэлэлцлээ. Монгол Улсад унадаг дугуйн хэрэглээ ихэсч байгаа ч түүнийг зохицуулах, зохион байгуулах, дэмжих тал дээр төр засгийн бодлого шийдвэр, судалгаа хангалтгүй байгаа юм. Зам, тээврийн яам эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээний нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймээс ЗТЯ санаачлан Монгол Улсад байгаль орчинд хор хөнөөлгүй, хүний эрүүл мэндэд ач тустай, эдийн засагт хэмнэлттэй тээврийн хэрэгсэл болох унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх асуудлыг Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцэж буй юм. Зам, тээврийн сайд М.Зоригт энэ тухайд “Энэ бол хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх санал санаачилга. Бид ажлыг өөрөөсөө эхлэх ёстой. Тиймээс энэ долоо хоногт багтаан яамны үүдэнд дугуйн зогсоолтой болох ёстой. Иргэд гар утсыг лизингээр худалдаж авч болдог юм чинь унадаг дугуйг ч бас зээлээр авдаг болмоор байна. Яамны ажилтнуудаас эхэлье. Унадаг дугуй авах сонирхолтой залууст лизингээр дугуй авч өгье, яамны нэгдүгээр давхарт дугуйгаар ажилдаа ирдэг ажилтнуудад хувцас солих өрөө гаргаж өгье” гэсэн санаачилга гаргаж, энэ асуудлыг ажил хэрэг болгох үүргийг Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга Н.Ганибал, Авто тээврийн үндэсний төвийн дарга Н.Пунцаг нарт даалгалаа.
Түүнчлэн цаашид унадаг дугуйг тээврийн бусад хэрэгслийн нэгэн адил хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах талаар бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөө боловсруулахаар тогтлоо. Одоогоор Улаанбаатар хотод 120 мянгатын уулзвараас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл болон Нарны зам дагуу дугуйн зам байгуулахаар төлөвлөөд байна гэж ЗТЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн С.Батболд танилцууллаа.
Сайдын зөвлөлийн хуралдаанаас унадаг дугуйн зүй зохистой хэрэглээг нэмэгдүүлэх, цаашид тээврийн нэг төрөл болгон хөгжүүлэхийг дэмжиж “ЗТЯ-ны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр”-т зохих нэмэлт өөрчлөлт оруулах, бодлогын баримт бичиг, мастер төлөвлөгөө боловсруулж ажиллахаар холбогдох газрын дарга нарт үүрэг болголоо.
| Хоолой, унадаг дугуйн тээврийг хөгжүүлэх хуулийн төсөл, мастер төлөвлөгөө боловсруулна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт