Монгол Улсад анх удаа телевизүүд хамтран орон нутгаас шууд дамжуулалт хийж, авто замын барилга, байгууламжийн ажил орон даяар нэгэн зэрэг эхэлсннийг зарлалаа. Энэ бол түүхэн амжилт. МҮОНТВ болон шууд дамжуулалтад ажилласан ТВ9, Ийгл, MNC, ETV телевизийн хамт олонд бид баяр хүргэх ёстой. МҮОНТВ-ийн 600-гийн студид Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ЗГХЭГ-ын дэд дарга Г.Ганболд, ЗТЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Доржханд болон мэргэжилтнүүд, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Монголын үе үеийн замчдын төлөөлөл, ЗТЯ-ны харьяа байгууллагуудын төлөөлөл оролцлоо. Орон даяар зам барилгын ажлыг эхэлж байгаагаас гадна ЗТЯ-ны харьяа байгууллагууд ч өөр өөрсдийн ажлаа энэ үеэр олон нийтэд тайлагнаж, танилцуулсан юм.


ТАЙЛБАР: Дорнод. Хөлөнбуйр сум. 2016.04.18
Зам, тээврийн сайд М.Зоригт өнгөрөгч өвөл Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллах үеэрээ энэ жилийн зам, барилгын ажлыг эрт эхлүүлж, ажиллах шаардлагатай байна гэдэг санаачилга гаргаснаар өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 18-нд улс орон даяар зам, барилгын ажил нэгэн зэрэг эхэллээ. Өнгөрөгч онд Монгол Улсын хэмжээнд ганц ч км зам тавиагүй, хугацаа алдсаныг нөхөж ажиллахын тулд 9-11 дүгээр саруудад нэлээд эрчимтэй ажилласны хүчинд Дорнодын чиглэлийн 143 км замын газар шороо, далангийн ажил 100 хувь хийгдэж, одоо зөвхөн хучилтын ажил үлдээд байгаа юм. Одоо наадмаас өмнө хучилтаа хийж дуусгана гэдгийг гүйцэтгэгч компанийнхан ам бардам хэлж байна.

ТАЙЛБАР: Дорнод. Хөлөнбуйр сум. 2016.04.18
Наран ургах зүгийн нутаг Дорнод аймгийн зам барилгын ажлын нээлтэд Зам, тээврийн сайд М.Зоригт болон аймаг, сумын удирдлага, нутгийн иргэд оролцсон. Тайзнаа дарга нар биш замчид, нутгийн иргэд, хүүхэд багачуул зогсож, дуулж, шүлэг уншиж эхлүүлсэн замын ажлын нээлт бусдыг бодвол нээлттэй, халуун дулаан уур амьсгалд болж өнгөрлөө. Хөлөнбуйр сумын өндөр настнууд дуугаа дуулж, хүүхдүүд эх орон, эх нутгийнхаа тухай шүлэг уншиж, нутгийн бүсгүйчүүд замчдын алтан шар замыг мялааж, сүү өргөн хамтдаа зам, барилгын ажлын нээлтээ хийсэн. “Хөтөлбөрт тусгагдаагүй ч “нээлтийн арга хэмжээ” нэг тийм аятайхан болчихлоо, бусад шиг зангиа зүүж костюм өмссөн дарга нар тайзан дээр зогсож, тууз хайчилдгаас тэс ондоо боллоо, сайхан байна аа” гэж нутгийн иргэд өвөр зуураа ярилцаж байсан нь чихний хажуугаар өнгөрсөнгүй. Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд тариалангийн зориулалттай газрын үнэлгээ өнгөрсөн жилийнхээс 7-8 дахин өссөн нь авто замтай болсны ач тус, одоо манай сум хөгжин дэвжинэ ээ” гэж сумын Засаг дарга У.Ганхуяг нь “онгирч” байсан. Тайзны хажууханд зогсож байсан найман настай хүүг М.Зоригт сайд хөтөлж гаргаж ирснээ “Чи надтай их адилхан юм байна. Хоёулаа савхин курткатай. Чи бидэнд нэг дуулаад үзүүлчих” гэхэд хүү амандаа жаахан бувтсанаа ичсэн бололтой цаашаа эргэсэн. Харин дараа нь “Хөөе, Зоригоо чинь намайг өөртэйгөө адилхан хүү байна гэсэн. Миний зургийг аваад өгчих” гэчихсэн гүйж явна лээ.
Шууд дамжуулалт анхных гэдгээрээ алдаа оноо байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ л зам, барилгын ажил орон даяар эхэлчихлээ. Энэ жил зүүн аймгуудад зам барилгын хэд хэдэн ажил хийгдэнэ. Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км зам, Хэнтий аймгийн Баянмөнх сумын Хэрлэн голын 217,2 метр урт гүүрийн ажлыг “Насны зам”, “Өвөрзалаат”, “Арж капитал”, “Хансуун зам”, “Бадрах ойл” компаниуд гүйцэтгэж, “Эм Си Пи Си жи ар” компани зөвлөхөөр ажиллаж байна.
Харин Орхон аймгийн Эрдэнэт хотод улсын төсөв, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар Говил багт 4.1 км, Дэнж багт 5.08 км хатуу хучилттай замын үлдэгдэл, Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэ мөрний 437.2 метр урт гүүрийн барилгын ажлыг эхлүүллээ. Уг ажлын гүйцэтгэгчээр “Сэлэнгэ есөн эрдэнэ”, “Жавхлант харгуй”, “Хотгор зам” компаниуд ажиллаж, “Зам тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
МҮОНТВ-ийн “Монголын мэдээ” сувгийнхан Сэлэнгэ аймгийн Ерөө суманд болсон зам барилгын ажлын нээлтийг шууд дамжуулж ажилласан. Ерөө сумын Ерөө гол дээрх 272.7 метр урт төмөр бетон гүүр, концессийн гэрээгээр хэрэгжиж буй Дулаанхааны 4 замын уулзвар-Ерөө сум-Хүдэр сум чиглэлийн 104.4 км хатуу хучилттай авто замын ажил ийнхүү эхэллээ. Энэхүү гүүрийн ажлын гүйцэтгэгчээр “Гангүүр” ХХК, зөвлөхөөр “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, 104.4 км авто замын гүйцэтгэгчээр “Пик девелопмент” ХХК, зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК тус тус ажиллаж байгаа бөгөөд өчигдрөөс зам, барилгын ажлаа эхэллээ.

ТАЙЛБАР: Дорнод. Хөлөнбуйр сум. 2016.04.18
ETV телевизин шууд дамжуулалтын станд Ховд хотоос МҮОНТВ-ийн 600 студитэй шууд холбогдож, тус аймагт хэрэгжих зам барилгын ажлын нээлтийг олон нийтэд сурталчиллаа. Өлгий-Ховд чиглэлийн 189.7 км хатуу хучилттай авто зам, Ховдын Булган-Үенч чиглэлийн 60 км хатуу хучилттай авто зам, Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Манхан, Мөст, Чандмань сумдад баригдах авто зам болон тохижилтын ажлын гүйцэтгэгчээр "Чайна Хуаши Энтерпрайзиз Компани Лимитэд", "Эйч Кэй Би Интернэйшнл Холдинг" ХХК, "Жиансу Жунжиан Жианшин" ХХК, "Мотоблок" ХХК, "Мастер энерги" ХХК-ийн түншлэл, зөвлөхөөр “Ай Си Ти” ХХК, “Шверуд” ХХК-ийн түншлэл, "Зам, тээврийн хөгжлийн төв" ТӨҮГ тус тус ажиллах юм.
Улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлсэн зам барилгын ажлын нээлтийн нэгээхэн хэсэг Завхан аймагт болсон. Аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд баригдаж буй Цахир-Тосонцэнгэл сум чиглэлийн 127.1 км, Тосонцэнгэл-Улиастай хот чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажлыг эхлүүлэхээр Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, ЗТЯ-ны Авто зам, замын байгууламж, засвар арчлалтын албаны дарга Д.Загдраднаа тэргүүтэй албаныхан, аймаг орон нутгийн удирдлагууд оролцсон юм. Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127.1 км авто замын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК, зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК, 67 км авто замын гүйцэтгэгчээр “Насны зам” ХХК, “Тэнгэр уул констракшн” ХХК, зөвлөхөөр “Гендай инженеринг” ХХК ажиллаж байна.

ТАЙЛБАР: Дорнод. Хөлөнбуйр сум. 2016.04.18
Ийнхүү зам, барилгын ажил эхэллээ. Урин дулааны улирал эхлэхтэй зэрэгцэн замчид ажилдаа гарлаа. Зам, тээврийн яамныхан завгүй ажиллаж байна. Өмнө нь А.Гансүхийг энэ салбарын сайд байхад яг ингэж завгүй ажилладаг байлаа. Сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар хэлтсийн дарга нар өнөөдөр хотод, маргааш Хөвсгөлд, Ховдод, Дорнодод, Дорноговьд явж байх жишээний. Зам барилгын ажлын улиралд гэрийн бараа харна гэж үгүй. Аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажил урьд хожид байгаагүйгээр урагшилсны учир ийм. Монголын анхны хатуу хучилттай авто замын түүх 1935 онд Улаанбаатар-Дархан-Алтанбулагийн чиглэлд тавьсан замаас эхэлдэг юм билээ. Тэгвэл Монгол Улс өнөөдөр 8000 гаруй км хатуу хучилттай замтай болчихоод байна. 2012 оноос өмнө тавьсан хатуу хучилттай авто замын урт сүүлийн 3-хан жилд тавьсан замын урттай дүйхүйц гээд бодохоор авто зам барилгын ажил хэр хурдацтай явж буйг харуулах биз ээ. Замчид, Зам, тээврийн яамныхны завгүй өдрүүд үргэлжилсээр...

| Зам, барилгын ажил эхэлж, замчид замдаа гарлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
УИХ-ЫН ЧУУЛГАН: 18 нас хүрээгүй хүүхэд скүүтэр, мопед, суррон унахгүй байх хууль эцэслэн батлагдлаа
Азербайжан улстай автотээврийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
Ази, Номхон далайн бүс нутагт олон улсын автотээврийн хэрэгслийн шинэ даатгалын системийг байгуулах Монгол Улсын санаачилгыг дэмжихийг хүслээ
Үндэсний их баяр наадмын Шагайн харвааны тэмцээнийг зохион байгуулах салбар хороо хуралдлаа
Зарим хүнийг Монгол Улсын төрийн одон медалиар шагналаа
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
НОРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
“АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЗАМЫН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОЖ ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ