-Зам, тээврийн сайд М.Зоригт Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудад ажиллалаа-
Сайд М.Зоригт болон ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, ЗТЯ-ны АЗТБХЗГ-ын дарга Г.Доржханд, АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын газрын дарга Ж.Энхбат нар өнгөрөгч долоо хоногт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамт баруун аймгуудад ажиллах үеэрээ, гурван аймгийн Авто тээврийн төвүүд, Авто зам засвар арчлалтын компаниуд болон нисэх буудлуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэв. Мөн энэ үеэр “МИАТ” компани, “Аэромонгол” компаниуд хамтран Улаанбаатар-Ховдын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлснийг албан ёсоор нээх нээлтийн арга хэмжээ болсон юм. Улаанбаатар-Ховдын чиглэлд “Бойнг” онгоц нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд зорчигч урсгал ихтэй, эрэлт их байгаа нь ажиглагдаж байлаа. Харин Ховдоос “АэроМонгол” компани Өлгий, Улаангомын чиглэлд “Фокер-50” онгоцоор нислэг үйлдэж эхэлсэнд орон нутгийн иргэд талархаж байгаагаа уламжилж байлаа. Энэхүү нислэг цаашид тогтмол үргэлжлэх юм.

Орон нутгийн Авто тээврийн төвүүд харьцангуй сайн ажиллаж байгаа ч зарим нэг хүндрэл бэрхшээлүүд байсаар байна. Тухайлбал, Увс аймгийн Авто тээврийн төв зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй жолооч нарыг эмчийн үзлэгээр оруулах ажил удаашралтай байсныг газар дээр нь шийдвэрлэж, аймгийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж эхэллээ. Түүнчлэн орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй тээврийн хэрэгслийг хянах GPS-ийн дэлгэцийг яаралтай ажиллуулах, аймгийн төвд буй хуучин нисэх буудлын барилгыг Авто тээврийн төвд шилжүүлж, 2-3 сарын дотор засвар шинэчлэлтийн ажлыг хийж дуусгахаар боллоо. Ингэснээр Увс аймгийн Авто тээврийн төв өөрийн эзэмшлийн байртай болж, үйл ажиллагаагаа нэг дор төвлөрүүлэх боломжтой болж байгаа юм. Аймгийн удирдлагууд ч энэ асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхөө амлалаа. Мөн Авто зам засвар арчлалтын компанийн хашаанд байгаа техник хэрэгслүүд жижигхэн эвдрэлээс болж 5-6 жил ажилгүй зогсож байгааг сайд М.Зоригт шүүмжлээд инженер механикуудыг Улаанбаатарт очиж, УБТЗ-ын Зүтгүүрийн депо, Механик тээврийн сургуулийн ажил байдалтай танилцах үүрэг өглөө. Харин очихдоо ажиллахгүй байгаа машин техникийнхээ эвдэрч, муудсан сэлбэгийг авч очихыг сануулсан юм. Үүнтэй холбогдуулан орон нутгийн бүх АЗЗА компаниудын инженер техникийн ажилтнууд, засварын ажилтнуудыг Улаанбаатарт очиж, сургалтад суулгах, зарим үйлдвэрийн газруудын ажилтай танилцуулахаар боллоо. Мөн Ховд аймгийн болон Чойбалсан хотын нисэх буудлыг өргөтгөж, олон улсын чанартай болгоход анхаарч ажиллана гэдгээ энэ үеэр салбарын сайд М.Зоригт хэлсэн юм.

Зам, тээврийн сайд М.Зоригт Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төвийн үйл ажиллагаатай танилцах үеэр Авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос улс хоорондын зорчигч тээврийн автобусанд олгодог зөвшөөрлийн бичгийг орон нутгийн Авто тээврийн төвөөс олгодог болгож, “Нартам” компанийн гэрээг цуцлахаар боллоо. Авто тээвэрчдийн нэгдсэн холбооны “Нартам” компани зорчигч тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд ямар ч хяналтгүй, зохион байгуулалтгүйгээр зорчигч тээвэрлэж байгааг нутгийн иргэд эсэргүүцэж байгаагаа салбарын сайдад хэлж байсан юм. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Авто тээврийн төв аймгийнхаа Драмын театрын байранд түрээсийн хэлбэрээр тасалбар түгээврийн газар ажиллуулж байгаа ч зорчигчдод зориулсан хүлээлгийн танхимгүй байлаа. Сайд М.Зоригт энэ асуудлыг аймгийн удирдлагуудтай ярьж, зорчигчдын хүлээлгийн танхимтай болгож өгөх зэргээр Авто тээврийн төвийн үйл ажиллагааг дэмжиж ажиллахын хэрээр аймаг доторхи 4.9 км авто замын асуудлыг шийдэж, тавьж өгч болох юм гэдэг саналыг хэлсэн юм. Аймгийн удирдлагууд ч Авто тээврийн төвийн зорчигчдын хүлээлгийн танхим, театрын гаднах авто зогсоолын газрын асуудлыг шийдэж өгөхөөр боллоо.
Сайд М.Зоригт Ховд аймгийн Авто тээврийн төвд ажиллахдаа мөн л аймаг орон нутгийн удирдлагуудтай уулзаж, тус төвийн авто зогсоолыг эзэмшилд нь шилжүүлэхээр боллоо. Түүнчлэн аймаг, сум хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж буй бага болон дунд оврын тээврийн хэрэгслүүдийг жилд тогтмол 2-3 удаа үзлэг оношилгоонд хамруулах, GPS төхөөрөмж тавьсан нөхцөлд зорчигч тээвэрлүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооноос өгдөг цэнхэр тасалбарыг Авто тээврийн төвөөр дамжуулан жолооч нарт олгох асуудлыг яаралтай шийдвэрлүүлэх үүргийг Авто тээврийн үндэсний төвд даалгасан юм.
Харин “Ховд АЗЗА” компанийн тухайд Төрийн өмчийн хорооны 2001 оны шийдвэрээр байгуулагдсан бөгөөд одоогоор байрлаж байгаа хоёр давхар барилгын нэг давхрыг “Ховд АЗЗА” компани, хоёр давхрыг хувийн хэвшлийн “Алтайн зам” компани эзэмшдэг гэх хачирхалтай мэдээллийг “Ховд АЗЗА” компанийн захирал С.Сансархүү салбарын сайддаа танилцуулсан юм. Тухайлбал, конторын барилгын 1 давхар, цайны газрын барилга, гүний худаг, 4-5 хаалгатай авто гараашийн баруун талын 2 хаалгатай хэсэг, сэлбэгийн агуулах, ногоон зураас бүхий 14806 м2 талбай, 7350 м урт блокон хашааг “Ховд АЗЗА” компани эзэмшиж, бусад хөрөнгийг “Алтайн зам” компани эзэмшдэг байна. Энэ асуудлыг яаралтай цэгцлэх, нэг талд нь шийдвэрлэх ажлыг яаралтай зохион байгуулахыг ЗТЯ-ны Авто зам, тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Доржхандад даалгасан юм.
Ийнхүү Зам, тээврийн сайд М.Зоригт хоёр хоногт баруун гурван аймагт ажиллаж, Авто тээврийн төвүүд, АЗЗА компаниудын үйл ажиллагааг дэмжиж ажиллах, зорчигч тээврийн үйл ажиллагааг хурдан шуурхай, найдвартай, аюул осолгүй, тав тухтай байлгахын тулд хэд хэдэн чухал асуудлуудыг шийдвэрлэсэн юм.
| Баруун 3 аймгийн Авто тээврийн төв, АЗЗА компаниудын асуудлыг шийдсэн томилолт | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт