Увс аймгийн Тэс сумын нутаг дахь Нарийны голын 325 метр урт төмөр бетон гүүр энэ сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө нурсан байна. Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригттой утсаар холбогдож тодрууллаа. Тэрбээр Завхан аймагт ажиллаж байгаа юм.
-Нарийны голын гүүр ашиглалтад ороод хэр удаж байгаа юм бол. Гүүр нурсан шалтгааныг тодруулсан уу?
-Гүүрийг улсын комисс 2012 оны наймдугаар сард хүлээж авсан юм байна. Гүүр юунаас болж нурсан шалтгааныг тодруулахаар Зам, тээврийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Зам, тээврийн хөгжлийн төв, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан дэд ажлын хэсэг ажиллаж байна. Гүүрийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Эйч Кэй Би интернэшнл” компани газар дээр нь очсон байгаа.
-Ер нь юунаас болж нурсан юм бол?
-Ямар ч шалтгаантай байж болно. Гүүрийн зураг төсөл, гүйцэтгэгчийн ажил, технологийн горим, байгалийн давагдашгүй хүчин зүйл гээд олон шалтгааны алин болохыг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байна. Увс аймгийн Тэс сум бол ОХУ-ын Туватай хил залгадаг, элсэрхэг, байгалийн онцлогтой газар. 24-нөөс 25-нд шилжих 0.2 мм хур тунадас орсон гэсэн мэдээлэл байгаа. Газар нутгийн онцлог, усны голдрил, гүйцэтгэгчийн буруу алин болох нь удахгүй тодорхой болно.
-Энэ гүүрийн ачаалал хэр их байдаг юм бол?
-2013 онд нэг удаа Нарийны голын усны түвшин нэмэгдэж, гүүрэнд нөлөөлж, тулгуур баганууд угаагдаж ухагдсан байсан тул МХЕГ-аас акт тогтоосон байна. Гүйцэтгэгч “Эйч Кэй Би интернэшнл” компани баганын бэхэлгээ хийсэн ч актыг сэргээгээгүй байж. Энэ гүүр бол Тэс сум руу орж гардаг тээврийн хэрэгсэл энэ гүүрээр дамждаг. Өнөөдрийн байдлаар зорчигчдыг голын гүехэн хэсгээр гаргаж, Малчин сумаас тээврийн хэрэгслээр зөөвөрлөсөн. Харин машин техник түгжигдсэн, саатсан зүйлгүй байна. Аймгийн Замын цагдаагийн тасгийнхан гүүрийн хоёр талд хамгаалалтад гарч, хөдөлгөөн хорьсон. Одоогоор ямар нэгэн хүн, машин техник бэртэж гэмтсэн бодит хохирол гараагүй. Зөвхөн гүүрийн эвдрэл гарсан мэдээ байна. Нарийны голыг гидрологийн хувьд маш төвөгтэй гол гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Харин гүүрийг барьж хүлээлгэж өгсөн компанийнхан “Мөнхжим” гэдэг компани хагас дутуу барьчихаад хаяад явсан гүүрийг гүйцээж барьсан. Гэхдээ Нарийны гүүрийн эвдрэлийг засна гэдгээ хэлж байна.
-Ажлын хэсэг газар дээр нь очиж ажиллах уу. Хэзээ явах вэ?
-Яг одоо би Загастайн давааны 67 км замын барилгын ажлыг газар дээр нь очиж үзэх, гүйцэтгэгчид компанийнхантай нь уулзахаар Завхан аймагт явж байна. Манай яамны ТЗУХЭГ-ын дарга Н.Ганибалаар ахлуулсан ажлын хэсэг дөнгөж сая хуралдсан байна. Өнөөдөртөө багтааж Зам, тээврийн яам, Зам, тээвэр хөгжлийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ус цаг уур, орчны шинжилгээний газрын хамтарсан ажлын хэсэг Увс аймгийн Тэс сум руу гарч байна. Гүүрийг маш хурдан засуулахын тулд ажиллаад эхэлчихсэн.
| ЗТ-ийн сайд М.Зоригт: Тэс сумын Нарийны гол руу ажлын хэсэг гарлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт