Ирэх сард ХБНГУ-д Олон улсын Тээврийн сайд нарын форум болох юм. Мөн энэ үеэр Германы хөлбөмбөгийн “Борусиа Дортмунд” багийн финалын тоглолт давхцах бөгөөд Зам, тээврийн сайд М.Зоригтод уг тоглолтыг үзэх урилгыг МИАТ компаниас ирүүлжээ. Тэрбээр орон нутагт томилолтоор ажиллаж байгаа бөгөөд утсаар холбогдож энэ талаар тодрууллаа.
-Сайн явж байна уу, Та. Ирэх сард Герман улсад хөлбөмбөгийн тоглолт үзэх урилга хүлээн авсан гэж сонслоо. Та хөлбөмбөгийн тоглолтыг очиж үзэх үү?
-Үзэлгүй яахав. Энэ чинь үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компаниа сурталчлах маш том боломж. Энэ боломжийг алдаж болохгүй. “Борусиа Дортмунд”-ын финалын тоглолт болох юм билээ. Энэ их ажлын хажуугаар тэр сайхан тоглолтыг үзэж кайф авъя л даа.
-МИАТ компани Бундеслигийн “Борусиа Дортмунд” хөлбөмбөгийн багтай хамтран ажиллах гурван жилийн хугацаатай гэрээ байгуулсан гэж үнэн үү?
-Тийм ээ. МИАТ бол манай үндэсний агаарын тээвэрлэгч компани. Германы хөлбөмбөгийн “Борусиа Дортмунд”-тай хамтран ажиллаж, МИАТ компани болон Монгол Улсаа сурталчлахаар болсон байна. Дэлхийд нэр хүндтэй хөлбөмбөгийн багтай Монгол Улс хамтран ажиллаж байгаа анхны тохиолдол төдийгүй Монголд хөлбөмбөгийг хөгжүүлэх маш чухал алхам гэж ойлгож болно. Хамтын ажиллагааны хүрээнд “Борусиа Дортмунд” багийн дасгалжуулагч жил бүр Монголд ирж 60 монгол хүүхдэд хөлбөмбөгийн хичээл заана. МИАТ агаарын хөлөгтөө энэ багийн таних тэмдэг бүхий логотой болно. Ингэснээр гадаад улсын нисэх буудлуудад хамтарсан сурталчилгаа болох юм. Энэ багт Японы нэртэй хөлбөмбөгч Шинжи Кагава тоглодог юм билээ. Түүний болон багийн бусад тоглогчдын нүүр царайг МИАТ-ийн сурталчилгаанд ашиглаж, Япон, Германы зорчигчдыг татах боломж бүрдэх юм. Мөн “Борусиа Дортмунд”-ын “Сигнал Идуна” цэнгэлдэх хүрээлэнд МИАТ компани сурталчилгаагаа байршуулахаар ярьж байна. Энэ баг өмнө нь “Туркиш Эйрланс”-тай хамтран ажиллаж байсан юм билээ.
-Тухайн үед ХБНГУ-д Олон улсын Тээврийн сайд нарын форум болно. Та энэ форумд оролцох уу. Ач холбогдол нь юу юм бол?
-ХБНГУ-ын Лейпцик хотноо ирэх сарын хоёрдугаар хагаст зохион байгуулагдах “Олон улсын тээврийн форум-2016” арга хэмжээнд оролцоно. Энэ жилийн форум “Байгаль орчинд ээлтэй, оролцоог хангасан тээвэр” уриан дор зохион байгуулагдаж байгаа. Энэ хурлын үеэр Зам, тээврийн сайдын хувьд Люксембург болон Мальта, Польш, Чех улстай Агаарын харилцааны хэлэлцээрт гарын үсэг зурна. Мөн үндэсний агаарын тээвэрлэгч "МИАТ" ХК-ийн Европын чиглэлийн нислэг, ИНЕГ-ын агаарын навигацийн үйлчилгээнд хийсэн шинэчлэл, Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын талаар танилцуулга хийх юм. Форумд ойролцоогоор 80 гаруй улсын Тээврийн сайд нар оролцоно. Ер нь Олон улсын Тээврийн сайд нар нэг дор чуулдгаараа онцлогтой арга хэмжээ юм.
| М.Зоригт: “Борусиа Дортмунд”-ын финалын тоглолтыг үзнэ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт