Танилцуулга: 2010 онд Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Энэхүү бодлогод үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, ашигт малтмалын томоохон ордуудыг ашиглах, тэдгээрийн бүтээгдэхүүнийг экспортлох зорилгоор 5600 км төмөр замын суурь бүтцийг 3 үе шаттайгаар барьж байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газар 2012 оны 121 дүгээр тогтоолоор I ба II үе шатны төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг, 2013 оны 28 дугаар тогтоолоор “барих-ашиглах-шилжүүлэх” (“BOT”) концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор шийдсэн.
Монгол Улсын Засгийн газар шинэ төмөр замын энэхүү төслийг (цаашид “Төсөл” гэх) төр, хувийн хэвшлийн түншлэлийн концессийн хэлбэрээр хэрэгжүүлэхтэй холбогдуулан дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай тусгай зориулалтын “Шинэ төмөр зам” ХХК (SPV) байгуулахаар шийдвэрлэсэн.
Төслийн тухай: Уг төсөл нь төмөр замын бодлогын I ба II үе шатанд барих 1900 км төмөр замын суурь бүтцийг санхүүжүүлэх, барих болон ашиглах хүрээг хамаарна. “Монголын төмөр зам” ТӨХК нь “Шинэ төмөр зам төсөл”-ийн дараах чиглэлүүдийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна. Үүнд:
- Таван толгой – Сайншанд чиглэл (400 км),
- Сайншанд – Баруун-Урт чиглэл (350 км),
- Баруун-Урт – Хөөт чиглэл (140 км),
- Хөөт – Чойбалсан (150 км),
- Хөөт – Бичигт (200 км),
- Хөөт – Нөмрөг (380 км),
- Таван толгой – Гашуун сухайт (367 км).
Төслийн өртөг: “Монголын төмөр зам” ТӨХК-ийн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлээр “BOT” нөхцлөөр төслийн нийт өртгийг 5.2 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон.
Урилга: “Монголын төмөр зам” ТӨХК үүгээр хөрөнгө оруулагчдыг “Шинэ төмөр зам” ХХК-ийн 49 хувьд хөрөнгө оруулахыг урьж байна.
Санал авах хугацаа: Сонирхож буй хөрөнгө оруулагчид оролцох хүсэлтээ Улаанбаатарын цагаар 2013 оны 03 дугаар сарын 14–ний өдрийн 17:00 цагаас өмнө “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал П.Бат-Эрдэнэд албан ёсоор бичгээрinvestor@mtz.mn цахим хаягт ирүүлнэ үү.
Тодруулга авах: Энэхүү урилгатай холбоотой аливаа тодруулга авах хүсэлтийг “Шинэ төмөр замын төслийн талаар тодруулга хүсэх тухай” гэсэн гарчигтайгаар investor@mtz.mn цахим хаягт ирүүлж болно.
| Монгол улс дахь төмөр замын суурь бүтцийн бүтээн байгуулалтын төсөлд оролцох урилга | |
| Зам, тээврийн яам Facebook |
БНСУ-ын Төмөр замын сургуульд тэтгэлэгтэй суралцах БОЛОМЖИЙГ олгож байна
Зам, тээврийн сайд 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд гарын үсэг зурж албажуулав
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Нээлттэй тендер зарлагдлаа
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Баруун-Урт сумаас Бичигтийн боомт хүртэл хатуу хучилттай авто замаар холбосноор Монгол Улсын далайд гарах хамгийн дөт гарц нээгдэнэ
Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөлтэй танилцлаа
Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдтэй танилцлаа
Зам, тээврийн сайд Испанийн “Индра” компанийн төлөөлөгчидтэй уулзлаа
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төсөл 9.75 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна
Болзошгүй эрсдэлээс сэргийлсэн зөвлөмж хүргүүллээ
Авлигатай тэмцэх газрын мэдээлэл хүлээн авах тусгай дугаар солигдлоо
САЛБАРЫН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗРЫН ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАРЫН 2025 ОНЫ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ
Зам, тээврийн яамны Иргэний нисэхийн салбарын дэд зөвлөлийн хурал боллоо
ЗАСГИЙН ГАЗАР: Улсын нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина
Замын-Үүд боомтыг цэгцэлж нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
БНСУ-ын Төмөр замын Дуньян Их Сургуулийн "ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" зарлагдлаа
Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
ХУУЛЬ ТОГТООМЖ, ТОГТООЛ ШИЙДВЭРИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЙЛАН 2025
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД ЧИГЛЭЛИЙН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН БАРИЛГЫН АЖИЛ 9,31 ХУВЬТАЙ ХЭРЭГЖИЖ БАЙНА
Б.Дэлгэрсайхан: Хөшигийн хөндийн төмөр зам, навигацын тоног төхөөрөмжийн шинэчлэлийг энэ онд дуусгана
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн сайдын 2026 оны эхний шуурхай хуралдаан боллоо
Төрийн дээд одон, медалиар шагналаа
Зам, тээврийн яам тайлангийн хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө хэлэлцлээ
МОНГОЛ ОРНЫ ЗЭРЛЭГ АМЬТАНД ЭЭЛТЭЙ ШУГАМАН ДЭД БYТЦИЙН ЭРХ ЗYЙН ОРЧНЫ БОЛОН БОЛОВСОН ХYЧНИЙ ЧАДАВХЫН YНЭЛГЭЭ
Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд
2024 ОНД УЛСЫН АШИГЛАЛТАД ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ТӨСӨЛ, АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"