Монгол, Хятад, Орос улсын хооронд хийх транзит тээврийн асуудлаар Зам, тээврийн сайд нарын уулзалт ОХУ-ын Улаан-Үд хотод болжээ. Энэ талаар Зам, тээврийн сайд М.Зоригттой ярилцлаа.
-Гурван улсын Зам, тээврийн сайд нарын уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Энэ тухай тодорхой мэдээлэл өгнө үү?
-Монгол, Орос, Хятад улсын Зам, тээврийн яамдын ажлын хэсгийн уулзалт тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд Улаан-Үд хотод боллоо. Өмнөх уулзалт энэ оны гуравдугаар сарын 31-нд Москва хотод болсон юм. Энэ уулзалтаар гурван тал НҮБ-ын ЮНЕСКАП-ын дэргэдэх Азийн авто тээврийн сүлжээ замыг хариуцсан байгууллагын бодлогын хүрээнд гурван талт хэлэлцээрийг яаравчлах, талуудын тээврийн хэлэлцээрт оролцох асуудлыг тохирсон. Тус хэлэлцээрт гарын үсэг зурах ёслолыг 2016 оны арванхоёрдугаар сард зохион байгуулахаар ярилцаж байсныг наашлуулж, зургаадугаар сарын 23-24-ний өдөр Ташкент хотноо болох дээд хэмжээний уулзалтын үеэр эцэслэн гарын үсэг зурахаар боллоо. Энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх АН-4 буюу Баян-Өлгийн Цагаан байшинтын боомтоор Оросоос орж ирээд Ховд аймгийн Ярантын боомтод хүрч, Хятадын Шинжаан Уйгар руу гарах коридор үүсгэх, АН-3 коридорыг ашиглах талаар тохиролцсон байх учиртай юм. АН-3 нь Тяньжинаас ачаа ачиж, Эрээн хотод ирээд Замын-Үүд, Сайншанд, Улаанбаатар, Дархан, Сэлэнгээр дайрч Улаан-Үд хүрэх маршрут юм. Энэ коридор нь маш урт зам учраас эхлээд туршилтын тээвэр хийх ёстой гэдэгт талууд нэгдсэн. Үүнд бэлтгэх ажлын хэсгийг манай яаман дээр байгуулаад ажиллаж байна. Ажлын хэсэгт манай хэлтсийн дарга, мэргэжилтнүүдээс гадна хил, гааль, замын цагдаа, мэргэжлийн хяналтынхнаас гадна орон нутгийн Засаг даргын Тамгын газар, тээвэрлэгч компанийн төлөөлөл багтаж байгаа. Бид Улаан-Үдэд гурван талын уулзалтыг хийж, ямартай ч туршилтын тээвэр хийх хугацаа, бүрэлдэхүүн болон бусад асуудлыг тохиролцоод ирлээ.
-Туршилтын тээврийг хэдийд, ямар бүрэлдэхүүнтэй хийхээр болов?
-Гурван тал өөр өөрийн саналыг дэвшүүлж хэлэлцсэний эцэст наймдугаар сарын 15-20-ны өдөр Тяньжинаас Улаан-Үд хүрэх туршилтын тээврийг хийхээр тохиролцсон. Үүнд чингэлэг, битүү тент, хөргүүр бүхий гурваас доошгүй ачааны авто машиныг улс бүхэн оролцуулахаар боллоо. Түүнийг дагалдаж эмнэлгийн анхан шатны тусламж, авто машинд засвар үйлчилгээ үзүүлэх баг, хэвлэл мэдээллийнхэн болон төлөөлөгчдөд зориулсан том оврын автобус унаа зэрэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр аялалд оролцоно. Үүнээс гадна аюулгүй байдлыг хангах цагдаагийн хамгаалалт, хооллож ундлах, амрах байр буудлыг тухайн улс өөрийн нутаг дэвсгэр дээр хариуцаж ажиллахаар тохиролцсон.
-Нэгэнт цаг хугацаатай, олон улсын тээврийн асуудал яригдаж байгаа болохоор хил, гаалиар нэвтрэхэд хөнгөн шуурхай ажиллагаа шаардлагатай байх. Энэ талаар ярилцаж тохирсон уу?
-Монгол, ОХУ олон улсын Тээврийн конвенцод нэгдчихсэн. Энэ нь хил, гаалиараа түргэн шуурхай нэвтрүүлэх үүрэг хүлээдэг баримт бичиг л дээ. Хятад улс үүнд нэгдэхээр ярилцаж байгаа юм билээ. Наймдугаар сар гэхэд гарын үсэг зураад баталгаажуулчихвал асуудалгүй болно. Энэ туршилтын тээврийн явцад зардал мөнгө багагүй гарна гэж Хятадын талаас санал гаргасны дагуу НҮБ-ын ЮНЕСКАП, АХБ зэрэг байгууллагаас санхүүжилт авах хүсэлтээ илгээхээр болсон.
Мөн хэвлэл мэдээллээр сурталчлахын тулд Тяньжин, Улаанбаатар, Улаан-Үд хотуудад нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулахын дээр нэг хэв загвараар өөрсдийн хэлээр бичсэн сурталчилгааг машин бүр дээр байршуулна. Туршилтын тээвэрт оролцох бүх хүний визний асуудлыг талууд яаралтай, хурдан шуурхай шийдэж өгөх талаар тохиролцоонд хүрсэн. Зургадгаар сарын 30-ны дотор өөрийн орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх маршрут, хөтөлбөрийг боловсруулж талуудад хүргүүлэх юм.
-Энэ асуудал нэлээд олон жил яригдсаны эцэст ажил хэрэг болох нь. Улс дамнасан транзит тээврийн ач холбогдлыг та бүхэн хэрхэн харж, төсөөлж байна вэ?
-Туршилтын транзит тээврийн явцад газар орон, замын нөхцөл байдал, үйлчилгээний газар, автомашины засвар,бензин шатахуун түгээх газрын байршил зэргийг нэг бүрчлэн тогтоох юм. Орос руу манайхан явдаг. Харин Тяньжинаас Эрээн хүртэл манай бараа бүтээгдэхүүнийг хятадууд л хийдэг байсан. Тэгэхээр бид өөрсдөө тээвэр хийдэг болсноор эдийн засаг, цаг хугацааны асар их боломж бололцоо нээгдэх юм. Нөгөө талаар АН-3, АН-4 коридороор тээвэр хийдэг болсноор зам дагуух сум орон нутгийн хөгжилд ч багагүй нөлөө үзүүлнэ гэж харж байна. Мөн олон улсын гэдэг үүднээс НҮБ-ын холбогдох байгууллага харж дэмжиж байгаа учраас илүү өргөн хүрээтэй болох үүд хаалга нээгдэнэ гэж бодож байгаа. Үүнийг дагаад замын арчлалт хамгаалалт, тэмдэг тэмдэглэгээ ч сайжрах нь дамжиггүй.
-Тяньжинаас татах ачаа бараа хангалттай байж чадах уу. Улаан-Үдээс ч гэсэн хоосон явахгүй байлгүй дээ, тийм үү?
-Тээвэрлэгч компаниудтай санал солилцоход ачаа бол асуудалгүй юм шиг байна. Наад зах нь Солонгос, Японоос манайхны оруулж ирж буй авто машинууд Тяньжинаар л дамжина шүү дээ. Түүнийг вагонд ачиж цаг хугацаа алдаж байхаар автомашинаар тээвэрлээд ирэхээр эдийн засгийн хэмнэлттэй. Үүнийг дагаад үнэ ханш нь буурах боломжтой болно. Нөгөө талаар Өмнөговьд эдийн засгийн хямрал, эрдсийн ханш унасантай холбоотойгоор ажилгүй зогсч байгаа хүнд даацын машинууд ажилтай болох магадлалтай. Одоогоор 10 гаруй компани энэ тээвэрт хамрагдахаар саналаа ирүүлсэн байна. Оросоос бол импортын бараа хангалтгтай байгаа шүү дээ. Зургадугаар сард гурван тал транзит тээврийн талаарх хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа бусад компани олон улсын транзит тээврийн зөвшөөрлөө аваад энэ ажилд оролцох боломжтой.
| М.ЗОРИГТ: Улаан-Үд-Улаанбаатар-Тяньжины транзит тээвэр наймдугаар сараас эхэлнэ | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ