Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“УНАДАГ ДУГУЙ БА ЭРҮҮЛ МЭНД” САРЫН АЯН

2016/06/02
“УНАДАГ ДУГУЙ БА ЭРҮҮЛ МЭНД”  САРЫН АЯН

Унадаг дугуйн ашиглалт, хэрэглээтэй холбоотой ‎эрх зүй, д‎эд бүтэц, санхүү, з‎ээлийн нөхцөл бий болгох, хүр‎ээлэн буй орчинд ээлтэй ‎унадаг дугуйг хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн яам, Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яам, Эрүүл мэнд, Спортын яам, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, “Монголын Авто Замчин Залуучуудын Холбоо” ТББ-ууд хамтран ажиллахаар 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Зам, тээврийн сайд М.Зоригт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

Хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд 2016 оны 06 сарын 03-аас 07 сарын 03-ны өдрүүдэд “Унадаг дугуй ба Эрүүл мэнд” сарын аяныг зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Сарын аяны хүрээнд “Унадаг дугуй ба Эрүүл мэнд” хэлэлцүүлэг 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 09:30 цагаас Автотээврийн үндэсний төвийн хурлын зааланд болох бөгөөд энэ үеэр унадаг дугуйн зам, эрх зүйн орчин зэрэг тулгамдаж буй асуудлууд яригдахаас гадна цаашид авч хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, унадаг дугуйг хөгжүүлэх чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

 

Мөн түүнчлэн 2016 оны 06 сарын 04-ний 16 цагаас “Унадаг дугуйтай Улаанбаатар парад” Чингисийн талбайд зохион байгуулагдах бөгөөд иргэдийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

 

“УНАДАГ ДУГУЙ БА ЭРҮҮЛ МЭНД” САРЫН АЯН  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх