Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Зам, тээврийн хөгжлийн яаманд хүлээн авч уулзав.
Уулзалтын үеэр талууд хоёр улсын тээврийн 5 төрөл тус бүрээр хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар дэлгэрэнгүй ярилцаж, цаашдын хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.
Элчин сайд Шин Хаймин Зам, тээврийн хөгжлийн сайдын хариуцлагатай албан тушаалд томилогдсонд баяр хүргэж, БНХАУ-ын Тээврийн яамны сайд Ян Чуантан болон Төмөр замын ерөнхий компанийн захирал Шэн Гуанзу нарын зүгээс Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад баяр хүргэсэн мэндчилгээг уламжлав.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шин Хайминыг хүлээн авч уулзлаа | |
Зам, тээврийн яам Facebook |