“Наадмын дараа намар” гэдэг. Өвөл хүртэл өдий байна гэлтгүй, зам, тээврийн салбарынхан эртнээс өвөлжилтийн бэлтгэлээ хангах нэгдсэн арга хэмжээг авахаар болсон байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат даваа гаригт зохион байгуулдаг шуурхай хуралдаанаараа өвөлжилтийн бэлтгэл ажилд эртнээс анхаарч, эрчимжүүлэх ажлыг нийт харьяа байгууллагууддаа үүрэгджээ.
Тэрээр зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг жилийн төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулж, хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж, тодорхой хугацаанд ажлын явцын талаарх мэдээ, тайлан , үр дүнг гарган танилцуулж байхыг даалгасан байна.