Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ түвшинд гаргах талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Д.Ганбат “Монгол-Беларусь хоёр улс төмөр замын өргөн, нарийн царигийн уулзвар дээр оршдог, Евро-Азийн төмөр замын сүлжээнд онцгой байршилтай улсууд юм. Европ, Ази хоорондын ачаа тээвэр манай хоёр улсаар дамжин өнгөрөх боломжтой байдаг. Иймд, хоёр улсыг хоёуланг нь дамнасан төмөр замын тээврийг хөгжүүлэхэд хоёр талаас нэгдсэн бодлого, санаачлагатайгаар ажиллах, энэхүү коридорын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ачаа илгээгч нарын сонирхлыг татахуйц бодлогыг хамтран дэвшүүлж, тээврийг хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллах саналтай байна” хэмээн илэрхийллээ. Мөн Монгол Улсад ачааны вагоныг нэмэгдүүлэх, парк шинэчлэлт хийх шаардлага байгаа бөгөөд жилд 1000 вагон үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа талаараа танилцуулав.
Түүний гаргасан саналуудыг дэмжиж буйгаа Элчин сайд С.В.Чепурной илэрхийлээд, Монгол Улсад төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хос дугуй засварын бүрэн автоматжисан техник технологи, тоног төхөөрөмжийг нийлүүлэх сонирхолтой байгаагаа дуулгаж, тус улсад ачааны вагоны хоёр үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд вагон угсрах үйлдвэрийн чиглэлээр хамтарч ажиллах боломж нээлттэй гэв.
Уулзалтын үеэр “Маз” компанийн Монгол дахь төлөөлөгч Н.С.Кравченко зам арчлалт, засварын шинэ технологийг танилцуулсан юм.
Беларусь Улсад 20-иод жилийн өмнө зам засвар, арчлалт тулгамдсан асуудал байдаг байсан бол энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар богино хугацаанд бүх замуудаа засаж, асуудлаа шийдсэн талаараа ярьж байв. Энэхүү технологиор зам засвар, арчлалт хийхэд ойролцоогоор 5 жилийн баталгаатай байдаг аж. Мөн засвар хийхдээ заавал зам хаах шаардлагагүй бөгөөд арчлалт, засвар хийснээс 15 минутын дараа автомашин зорчих боломжтой гэнэ. Ингэснээр цаг мөнгө, зардал хэмнэх давуу талтай болохыг хэлж байв.
Ийнхүү талууд цаашид ажлын түвшинд хамтын ажиллагаагаа идэвхижүүлж, өргөн хүрээнд хамтран ажиллахаар тохиролцлоо.
| Зам арчлалт, засварын шинэ технологийг танилцуулав | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална
Автозамын дотоодын ААН-үүдийн төлөөлөгчид Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс суралцлаа
Зам, тээврийн яамны 2025 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дугаар тогтоолын хавсралт АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
“Доншен газрын тос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн ажлын хэсэг хуралдав
Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 20 дугаар хуралдаан боллоо
"Нийтийн тээврийг цахилгаанжуулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний чадавхыг бэхжүүлэх" хэлэлцүүлэг болов
Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНД САЛБАР ТУС БҮР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2025 оны 9 дүгээр сар/
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо.
Монгол, Орос, Хятад улс тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ
ОБЕГ-аас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Зам, тээврийн Улсын алба “Хангалттай” үнэлгээ авлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Авто замчдад зориулсан семинар болно
Зам, тээврийн салбарын статистик мэдээллийг танилцуулж байна
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна
Багахангай-Хөшгийн хөндийн салбар төмөр замын төсөл дам нуруугаа амжилттай угсарч дууслаа
Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо
Салбарын хяналтын газрын хийсэн шалгалтаар 126 зөрчил илэрчээ
Иран улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Согтуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 988 хүнийг торгожээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Нээлттэй мэдээлэл
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА