Узбекийн нийслэл Ташкент хотод өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүний уулзалт болсон. Энэ үеэр манай гурван улсын хооронд эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурсан. Хөтөлбөр бодитоор хэрэгжиж туршилтын шатны транзит тээвэр өнгөрсөн бямба гарагт манай улсаар дайран өнгөрсөн. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлээс тодрууллаа.
-Транзит тээврийн туршилт эхэлж саяхан манай улсаар дайран өнгөрлөө. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Тийм ээ. ОХУ-ын Эрхүүгээс гурван машин гарч өнгөрсөн бямба гарагийн 09:00 цагт манайд ирж зургуулаа болоод БНХАУ-ын зүг хөдөлсөн. Тэндээс есүүлээ болоод буцаж 21-ний өдөр манайд ирээд Дүнжингаравт гурван улсын томоохон арга хэмжээ болно. Энэ бол гурван улсын эдийн засгийн коридорын тээвэр, дэд бүтцийн чиглэлээр хийх, төсөл хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил. Тодруулбал, гурван талын ложистикийн компани байгуулах асуудлаар хамтарсан яриа хэлэлцээр өрнүүлэх гэж байгаа. Мөн Улаан-Үд-Хиагт, Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Сайншанд-Замын Үүд, Эрээн Бээжингийн гаднах тойрог, Тяньжины чиглэлийн автозамыг дамжин өнгөрөх чиглэлийн сүлжээнд идэвхтэй ашиглах, хурдны зам барих эдийн засгийн үндэслэлийг судална. Үүнээс гадна Азийн автозамын сүлжээгээр олон улсын тээвэр гүйцэтгэх тухай хоёр улстай хэлэлцээр байгуулж, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх гэж байгаа. Үүний хүрээнд туршилтын тээвэр эхлээд явж байна. 18-ны өдөр Тяньжин боомтод нээлтээ хийх үеэр гурван улсын авто тээврийн яамныхан оролцоно.
-Транзит тээврийн туршилтын нээлт, хаалтад гурван улсаас нөлөө бүхий төлөөллүүд оролцож байгаа гэсэн. Үүнийг тодруулаач?
-Олон улсын харилцаа талаасаа Хятад улс үүнд ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа. Тухайлбал, Тяньжинд болох үйл ажиллагаанд ОХУ, Хятадын Зам, тээврийн яамны дэд сайдууд оролцож байгаа. Гурван улсын Зам тээврийн яамны дэд сайдууд Улаанбаатар, Улаан-Үд, Тяньжинд болох үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөсөн. 23-нд Эрхүүд хаалтын үйл ажиллагаа болно.
-Транзит тээврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай талаас тулгарч буй бэрхшээл юу байна вэ?
-Зам, замын чанарын асуудал бэрхшээл болж байна. Учир нь есөн машин цуваад явахад нэг км гаруй урт цуваа болж байгаа. Олон улсын тээвэр нэг км-ээс ч урт цуваа явна. Гэтэл хөдөлгөөний аюулгүй байдлаас эхлээд бэрхшээл байна. Наад зах нь Дарханы зам хэтэрхий нарийн, урт цувааг гүйцэж түрүүлэх, цувааны эгнээ рүү орох зэргээс эхлээд асуудлууд байна. Үүнээс гадна тээврийн техникийн үйлчилгээ гарч ирж байна. Эдгээр нь ажлын байр бий болох, шатахууны төлбөрөөс эхлээд техникийн талаасаа манайд ихээхэн ач холбогдолтой. Транзит тээврийн хамгийн том ач холбогдол нь ачаа тээврийн эргэлт хурдасч хугацаа хэмнэж байгаа. Ачаанаасаа шалтгаалаад 7-10 хоногт хүргэдэг байсан бол одоо 3-4 хоногт хүргэх боломжтой.
-Танай байгууллага удирдлагын талаас нь л хариуцаж ажиллаж байгаа юу?
-Тийм ээ. Яамны зүгээс удирдлага, зохион байгуулалтыг нь ханган ажиллах төрийн төлөөлөл байгууллага. Транзит тээврийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон байгууллага хамтран ажиллаж байгаа. Тухайлбал, дамжин өнгөрч буй Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллаж байгаа. Мөн Авто тээврийн үндэсний төв, Монгол тээвэр нэгдэл, Замын цагдаагийн газар болон хувь хүн, албан байгууллагууд манай яамтай хамтран ажилаж байгаа.
-Гурван чиглэлд авто зам, төмөр замаар холбох эдийн засгийн үндэслэлийг гаргах гэж байгаа. Үүнийг шийдвэрлэсэн үү?
-Энэ талаар ярилцах шатандаа явж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.
-Транзит тээврийн үйл ажиллагаанаас манай улс 2020 он гэхэд 200 тэрбум төгрөгийн ашиг олно гэсэн мэдээлэл тараад байгаа. Үүнийг юунд үндэслэж гаргасан юм бол. Үүнээс илүү ашиг олох боломжтой юу?
-Транзит тээврээс олох ашиг, мөнгөн дүнгийн талаар одоогоор мэдээлэл аваагүй байна. Тиймээс шууд хэлэх боломжгүй. Туршилтын дараа хэрэгжүүлэх, анхаарах цогц бичиг баримт гаргах байх.
-Сонирхоход, та төмөр замаас эхлээд байгууллагуудын үйл ажиллагааг ил тод, хөрөнгийг шилэн болгоно гэсэн. Энэ ажлын явц хэр байна вэ?
-Энэ нь хууль мөрдүүлэх, хэрэгжүүлэх л ажил. Тухайлбал, Тендерийн тухай хуулиар бүх тендер нээлттэй ил тод зарлаж, ил тод шалгаруулах ёстой. Мөн шилэн данс байна. Мэдээллийн ил тод байдлын тухай хуульд гуравхан хууль байгаа. Тэдгээрийг хэрэгжүүлэхэд хангалттай. Өмнө нь гаднаас нь шахаж шаарддаг байсан бол одоо дотроос нь шилэн данс ил тод нээлттэй мэдээллийг яаж хэрэгжүүлж болох вэ гэдгийг харуулна. Автотээврийн үндэсний төв, МИАТ компани зэрэг манай яамтай хамтарч ажилладаг байгууллагууд сайн жишээнд ордог. Түүнийгээ алдахгүй үлгэр жишээч ил тод нээлттэй байх ёстой.
'' Үндэсний шуудан сонин ''
| Б.Цогтгэрэл: Транзит тээврийн хөтөлбөрт Хятад улс ихээхэн ач холбогдол өгч байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ