БНХАУ-ын Тяньжин боомт – Монгол Улсын Улаанбаатар хот – ОХУ-ын Улаан-Үд хот” чиглэлийн транзит тээврийн туршилтын үйл ажиллагаа энэ сарын 13-ны өдөр анхны тээвэрлэлтээ хийж эхэлсэн. Тус тээврийн цувааг БНХАУ-ын Тяньжин боомтод очих үед Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл гурван улсын тээврийн яамны удирдлагуудтай уулзахаар айлчилсан юм. Түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Монгол-Хятад-Орос гурван улсын транзит тээврийн үйл ажиллагаа үргэлжилж байна. Энэхүү туршилтын арга хэмжээ Монгол Улсын хувьд ямар ач холбогдолтой вэ?
-Монгол, Орос, Хятад гурван улсын хоорондох эдийн засгийн коридор байгуулах олон жилийн яриа хэлэлцээр бодит үр дүнд хүрч Узбекстан улсын нийслэл Ташкент хотноо 2016 оны 06 дугаар сард болсон Шанхайн хамтын ажиллагааны нийгэмлэгийн 16 дах удаагийн хурлын үеэр гурван улсын тэргүүн нар хамтарсан гэрээнд гарын үсэг зурсанд бид талархалтай байгаа. Гурван талт эдийн засгийн коридор нь Монгол Улсын “Талын зам”, БНХАУ-ын “Торгоны зам”, ОХУ-ын “Транс-Евроазийн бүсийн хөгжил” хөтөлбөрийн нийлүүлсэн томоохон эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрт тусгагдсаны дагуу “Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэр гүйцэтгэх тухай” Монгол, Орос, Хятад гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар гурван улсын Тээврийн асуудал хариуцсан яамд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Үүний хүрээнд зохион байгуулагдаж буй энэхүү олон улсын туршилтын тээвэрлэлтийн арга хэмжээ нь далайд гарцгүй Монгол Улсын хувьд Азийн авто замын сүлжээний дагуу хөрш орнуудын нутгаар дамжин далайд гарах болон буцах транзит тээвэр хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх, мөн манай гурван улсын автотээврийн харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол бүхий арга хэмжээ болж байна. Цаашдаа энэхүү тээвэрлэлтийн үйл ажиллагаа тогтмолжсоноор Монгол Улс газар зүйн байршлаа ашиглан Ази Европ тив болон ОХУ, БНХАУ-ыг холбосон “Тээвэр логистикийн төв” байгуулах боломж бүрдэж байгаа юм. Тэгэхээр олон жил гацаанд байсан гол төслүүд урагшилж, хөдөлгөөнд орж эхэлнэ гэж ойлгож болно.
-Энэхүү туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагааны хүрээнд ямар зорилго тавьсан бэ?
-Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хийх талаар олон жил яригдаж, судалсан зүйлийг бодит байдалд туршин танилцах боломж бүрдэж байна. Энэхүү туршилтын тээвэрлэлтээр бид тээвэр худалдааг хөнгөвчлөх, тээвэр худалдаанд үүсч буй бэрхшээл саадыг арилгах, хамтран шийдвэрлэх арга замыг нээн илрүүлэх зорилготой гэж ойлгож болно.

-Монгол, Орос, Хятад гурван улсын автотээврийн харилцааг хөгжүүлэхэд цаашид ямар бодлого баримталж ажиллах нь зүйтэй вэ?
-Монгол Улс ОХУ болон БНХАУ-тай Автотээврийн хэлэлцээрийг Засгийн газар хоорондын түвшинд байгуулан ажиллаж байгаа бөгөөд манай гурван улсын автотээврийн харилцаа өдрөөс өдөрт өргөжин тэлж байгааг онцлон хэлэх нь зүйтэй. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг хөгжүүлэхийн тулд “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталгаажуулах нь хамгийн чухал юм. Ингэснээр гурван улсын дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх эхлэл бүрдэх бөгөөд цаашдаа дотоодын эрх зүйн зохицуулалтуудаа бий болгох боломж бүрдэж байгаа юм. Сүүлийн жилүүдэд улс хооронд хийгдэх ачаа эргэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор Монгол, Орос, Хятад гурван улсын автотээврийн харилцааг хөгжүүлэх хэд хэдэн чиглэл баримталж ажиллах шаардлагатай гэж харж байна. Эхний ээлжинд Олон улсын автотээврийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлэх, хил гаалийг хөнгөвчлөх, хилээр нэвтрэхэд шаардагдах бичиг баримтыг цөөрүүлэх, гурван улсын автотээврийн салбарт мөрдөгдөж буй стандартын шаардлагыг ижил болгохоос гадна замын дагуух дэд бүтцийг бий болгож, замын төлбөр хураамжийн хэмжээг ойртуулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
-БНХАУ-ын Зам, тээврийн дэд сайд Монгол Улстай бүхий л талаар хамтран ажиллах боломжтой гэдгээ уулзалтаар илэрхийлсэн. Энэ талаар та хэрхэн дүгнэж байна?
-Хятадын тал Тяньжиний тээвэр логистикийн төвийн газар болон хөрөнгө оруулалтын асуудал дээр туслалцаа дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Ер нь БНХАУ манай улстай олон жилийн найрсаг харилцаатай, эдийн засгийн хамгийн таатай боломжуудыг олгож ирсэн улс. Тиймээс хуучин боломжит нөхцөл олгодог байсан бодлогоо хэвээр хадгалж байгаа гэдгийг уулзалтаар онцолж, бүхий л талаар дэмжихээ илэрхийлсэн. Хятадын Зам, тээврийн дэд сайд бид хоёр энэхүү хариуцлагатай албан тушаалд томилогдоод удаагүй байгаа. Мөн мэдээлэл технологийн болон хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлээр ажиллаж байсан гээд хэд хэдэн салбарт ижил ажлын туршлагатай, ижил сонирхолтой хүмүүс. Тиймээс бидний санаа бодол маш олон зүйл дээр нийлж, ойлголцоход их амар байлаа. Хятадын тал ч бас дээрх асуудлуудад ихээхэн ач холбогдол өгч, цаашид хамтдаа олон асуудлуудыг шийдвэрлэх байр сууриа илэрхийлсэнд нь баяртай байна.
| Б.Цогтгэрэл: Гацсан төслүүд хөдөлгөөнд орж эхэллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 3 дугаар сарын мэдээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР ОХУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ЭКСПОФОРУМД ОРОС, ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ИННОВАЦИ ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
“ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ”-Д ОРОЛЦОГЧИД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно
ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА