Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ээлжит “Сайдын шуурхай” хуралдаанаа зохион байгуулж, зам, тээврийн салбарт тулгамдаад буй асуудлуудаа хэлэлцлээ.
Өмнөх шуурхайгаар хэд хэдэн чухал асуудлын хүрээнд холбогдох газруудад үүрэг өгсөн бөгөөд эдгээр ажлуудын биелэлтийг холбогдох албаныхан тус хуралдаанаар танилцууллаа. Тухайлбал, Зам, тээврийн салбарт мөрдөж, хэрэгжүүлж буй дээрх эрх зүйн актуудаас салбарын хууль болох “Автотээврийн тухай”, “Авто замын тухай”, “Иргэний нисэхийн тухай” хуулиудыг шинэчлэн, “Усан замын тээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулж, батлуулах санал гаргасан байна. Мөн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай” хуульд заасан “Замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохионд тавих техникийн шаардлага, хэрэглэх дүрмийн үндэсний стандарт”-ыг шинээр боловсруулж, батлуулах, “Төрөөс автотээврийн талаар баримтлах бодлого”-ыг УИХ-д өргөн барьж батлуулах, УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг саналуудаа шуурхай хуралдааны үеэр танилцуулав.
Тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлж буй компаниудад стандарт үзлэг шалгалт хийх үүргийн дагуу тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн судалгааг гаргаж, хяналт шалгалт хийхээр төлөвлөсөн байна.
Сайд Д.Ганбат өмнөх шуурхай хуралдааны үеэр замын чанар, стандарт зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн. Энэ хүрээнд зам барилгын ажлын алдаатай зураг төслийн жагсаалт болон зураг төсөлд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа зургийн жагсаалтыг гаргасан талаар өнөөдрийн “Сайдын шуурхай”-гаар танилцууллаа. Мөн ургац тээвэрлэлтийн гол чиглэлийн авто зам, гүүрүүдийн эвдрэлийг шалгаж тогтоон шаардлагатай хөрөнгийн тооцоо гаргаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Шаамар сумаас Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг чиглэлийн 118км авто замыг засварлахаар судалгаа хийгдэж эхэлжээ.
Олон улсын тээвэр хийхэд шаардагддаг жолооны үнэмлэхийн асуудлыг цэгцлэх үүргийн дагуу АТҮТ-ийн удирдлага Нийслэлийн хотод Мэргэшсэн жолоочийн сургалтыг мэргэшсэн жолоочийн үндсэн болон мэргэшүүлэх сургалтыг хамтад нь зохион байгуулахаар тохиролцжээ. Үүнтэй холбогдуулан төлбөр хураамжийг бууруулах боломжийн талаар ярилцаж, АТҮТ-өөс мэргэшсэн жолоочийн үнэмлэх дээр улс хоорондын ачаа тээврээр мэргэшүүлсэн байдлыг хамтад нь тэмдэглэж, хэвлэн олгож байхаар тогтсон байна.
Зам, тээврийн хөгжлийн яамны энэ долоо хоногийн “Сайдын шуурхай” хуралдаанаар салбарын үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай талаар сайд Д.Ганбат холбогдох удирдлагуудад үүрэг өглөө. Зам, тээврийн салбарын хувьд замын асуудлыг голчлон үзэж, тээврийн салбарыг орхигдуулсан нь энэхүү салбарын үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байгааг тэрээр анхаарууллаа. Тухайлбал “Чингис хаан” ОУНБ-д такси үйлчилгээнд хувийн хэвшлүүд эмх замбараагүй үйл ажиллагаа явуулдаг тул эдгээрийг цэгцэлж, сүүлийн үеийн технологиор олон улсын стандартад нийцүүлэн зохион байгуулах боломжийг судлахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Мөн хуульд заасны дагуу аливаа төрийн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах талаар тусгагдсан байдаг тул дээрх хуулийн дагуу энэхүү асуудалд анхаарч ажиллах шаардлагатайг хэлж байв. Тэрээр харьяа салбар байгууллагууд болон яамны газар хэлтсүүд хоорондоо харилцан уялдаатай үйл ажиллагаа явуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хариуцлагатайгаар гүйцэтгэж байхыг шуурхай хуралдаанд оролцогч удирдлагуудад үүрэг болгосон байна.
| Зам, тээврийн салбарынхан ээлжит ажлуудаа төлөвлөв | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт