Монгол Улс, ОХУ-ын эрэн хайх, авран туслах албадын 4 дэх удаагийн хамтарсан сургуулилт-SAREX-2016 Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэр Элсэн тасархайд өнөөдөр эхэллээ.
Иргэний агаарын хөлгийн осол, сүйрлийн үед аюулд нэрвэгдсэн хүмүүст шуурхай тусламж үзүүлэх чиглэлээр хөрш зэргэлдээ орнуудтай эрэн хайх, авран туслах албадын хамтын ажиллагааг бий болгох үүднээс манай улс ОХУ-тай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хамтарсан сургуулилтыг 4 дэх удаагаа хийж байна. Анхны хамтарсан сургуулилтыг 2010 онд ОХУ-д хийснээс хойш талууд 2 жил тутамд ээлжлэн зохион байгуулж байгаа бөгөөд манай улс анх 2012 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутаг дэвсгэрт хамтарсан сургуулилтыг амжилттай хийсэн юм. Энэхүү сургуулилтын үйл ажиллагааг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, ИНЕГ-ын дарга Г.Нямдаваа, ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников нар нээж, үг хэлэв.
Монгол Улсын Засгийн газар агаарын тээврийн салбарыг эдийн засгийн тэргүүлэх салбарын нэгд тооцож, иргэний нисэхийг даяаршлагдсан дэлхийн иргэний агаарын тээврийн нэгэн бүрдэл болгох, бүс нутагтаа тэргүүлэх орнуудын хэмжээнд хөгжүүлэх зорилт тавьж байгааг Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл нээлтийн эхэнд онцлон хэллээ. Тэрээр энэ салбарын хөгжлийг хангах бодлого стратегийг авч үзэхдээ иргэний нисэхийн үйлчилгээнд олон улсын стандартад нийцсэн аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангах, энэ чиглэлээр олон улсын дэвшилтэт арга ажиллагаа, сайн туршлагыг судлан хэрэгжүүлэхийг бодлогын салшгүй нэг хэсэг болгон дэмжихээ илэрхийллээ. Энэхүү сургуулилтыг говь, хангай хослосон элсэрхэг газар зохион байгуулагдаж байгаа нь нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дахин нэг шинэ сорилт, шинэ дадлага, туршлагыг бий болгож, байгаль орчны ямар ч нөхцөл байдалд тохируулан шуурхай, оновчтой шийдвэр гаргаж сурахад амжилттай дадлага, сургуулилт болох ач холбогдолтойг хэлсэн юм.
Сүүлийн жилүүдэд олон улсын хэмжээнд террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаа идэвхижиж, иргэний нисэхийн эсрэг хууль бус үйл ажиллагаанууд удаа дараалан гарч, иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах асуудалд дэлхий дахинаараа онцгой анхаарал хандуулж буй өнөө үед Монгол Улс өөрийн нутаг дээр аюулд нэрвэгдсэн агаарын хөлөгт бүхий л бололцоогоор тусламж үзүүлэх, бусад орнуудад эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох бололцоо олгох үүргээ зохих ёсоор биелүүлэхийг зорьж байгаа гэдгийг дэд сайд Б.Цогтгэрэл цохон дурдлаа.
ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа “SAREX-2016” сургуулилтын үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Энэ удаагийн дөрөвдүгээр хамтарсан сургуулилт говь, хангай хосолсон элсэрхэг бүс нутагт зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд нийт 126 хүний бие бүрэлдэхүүнийг хамарсан томоохон хэмжээний сургуулилт хийж байгаа нь хоёр улсын Засгийн газар энэхүү хээрийн сургуулилтад ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл” хэмээн онцлов.
Онцгой байдал үүссэн тохиолдолд хэрхэн үр дүнтэй, шуурхай ажиллах боломж бий болгох, байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах чухал ач холбогдолтой энэхүү сургуулилтад хойд хөршийн талаас ОХУ-ын ХАТА-ийн орлогч дарга А.В.Ведерников тэргүүтэй Ми-8 агаарын хөлөг бүхий 22 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Манай талаас ЗТХЯ, ЭМЯ, ИНЕГ, НТОЗШША, ОБЕГ, ЦЕГ, ЗХЖШ, ХХЕГ, ГИХГ, ГЕГ, МХЕГ, ТЕГ зэрэг байгууллагын 104 хүн оролцож байна.
| Эрэн хайх авран туслах албадын хамтарсан сургуулилт эхэллээ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА