Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсын ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Олдржих Заычек тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Тэрээр Монгол улсын автотээврийн зохицуулалтын үйл ажиллагааг БНЧУ-ын арга туршлагыг үндэслэн сайжруулах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хяналтыг нэмэгдүүлэх Евро стандартын төслүүдийн талаар санал солилцсон юм.
Уулзалтын үеэр Элчин сайдын яамны төлөөлөгчид Автотээврийн үндэсний төвийн удирдлагуудтай уулзаж, БНЧУ-д хийсэн ажлын айлчлалын үр дүнг сайшааж, цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хэрэгжүүлэх гурван төслийг амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.
Дэд сайд Б.Цогтгэрэл “Монгол Улсад Евро стандартад нийцсэн хяналтын пост байгуулах, техникийн хяналтын үзлэгийн багаж, тоног төхөөрөмжийн явуулын лаборатори байгуулах зэрэг чухал төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд зам, тээврийн салбарыг шинэ шатанд гаргах ажилд нягт хамтран ажиллана” гэлээ.
Зам, тээврийн салбарт евро стандарт нэвтрүүлнэ | |
Зам, тээврийн яам Facebook |