Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагөзийг хүлээн авч уулзан, хоёр улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Уулзатын үеэр эртний түүхэн уламжлалт харилцаа өнөө цагт улс төр, эдийн засаг, нийгэм, соёлын гэх мэт бүх салбар чиглэлээр эрчимтэй хөгжиж байгааг талууд онцоллоо.
Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаанд зам, тээврийн салбар чухал байр суурь эзэлж байгаа бөгөөд 1994 оноос хойш Туркийн олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас Монгол Улстай хамтын ажиллагаагаа өрнүүлж энэ хугацаанд хэд хэдэн бодитой төсөл арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа аж.
Тухайлбал Хархорин - Хөшөө цайдам чиглэлийн 46 км авто замыг ашиглалтад оруулахаас гадна Өвөрхангай аймгийн Хархорин сумын төвөөс Эрдэнэзуу хийд хүртэл 2.4 км хатуу хучилттай зам тавих шинэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Агаарын тээврийн салбарын хамтын ажиллаагааг өргөжүүлэх талаар хоёр улсын холбогдох байгууллагуудын хооронд өмнө нь олон удаагийн уулзалт ярилцлага зохион байгуулсан байдаг. Энэхүү асуудалд Монголын талаас баримталж байгаа байр сууринд өөрчлөлт ороогүй гэдгийг сайд Д.Ганбат хэллээ. Тэрээр автозамын салбарт тогтсон хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, мөн автотээвэр, далайн тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудыг ашиглаж тээврийн салбарт эрс шинэчлэлт хийх зорилгоо танилцуулсан юм. Ингэхдээ энэ чиглэлд БНТУ-ын туршлагыг судлаж, хамтарч ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Мөн Монгол Улс нь томоохон гол ус, нууруудтай бөгөөд дотоодын усан замыг хөгжүүлэхэд БНТУ-аас техникийн туслалцаа авч, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран хэрэгжүүлэх төслүүд тодорхой үр дүнд хүрнэ гэдэгт эргэлзэхгүй байгааг хэлж байв.
Түүнчлэн Монгол Улсад төмөр замын бүтээн байгуулалт хийгдсэнээр 5000-6000 ачааны вагоны хэрэгцээ шаардлага гарах тооцоо судалгаа бий. Энэ бүтээн байгуулалтад тодорхой саналуудыг хүлээн авч хамтарч ажиллахад бэлэн байгаагаа сайд Д.Ганбат илэрхийлсэн юм. Мөн тэрээр энэ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт 21 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбох зорилт тусгагдсан талаар дуулгаад үлдсэн 6 аймгийн автозамын бүтээн байгуулалтад хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв.
Элчин сайд Мурат Карагөз дээрх саналуудыг хүлээн авч “Засгийн газрын гишүүний чухал ач холбогдолтой албыг хашиж байгаа мэргэжлийн хүн гэдэг утгаар нь Шинэ засгийн газар таны туршлагыг бүрэн дүүрэн ашиглаж, эдийн засгийн хөгжлөө тодорхойлно гэдэгт найдаж байна” гэлээ. Тэрээр БНТУ-ын Ерөнхий сайдын талаар товч дурдаад, 13 жил Зам, тээврийн салбарын сайдаар ажилласан болохыг онцолж байв. Мөн хоёр улсын зам, тээврийн салбар дахь саналуудыг дэмжиж, бүхий л түвшинд хамтран ажиллахад нээлттэй байгаагаа илэрхийллээ. Мөн хоёр улсын харилцаанд харилцан визгүй зорчих, Туркийн ИНЕГ-аас нислэг үйлдэж эхэлсэн ололт амжилтыг дурдаад харилцан ашигтай, хамтын ажиллагаатай байхыг эрхэмлэж, иргэний агаарын тээврийн чиглэлд тавих саналыг бүтээлчээр хүлээж авахыг хүссэн юм.
| Авто замын бүтээн байгуулалтад хөнгөлөлттэй зээлээр дэмжлэг үзүүлэхийг хүсэв | |
| Зам, тээврийн яам Facebook |
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ