Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн амралтын өдрүүдээр Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын ажлын явцтай танилцлаа. Энэхүү үйл ажиллагаанд тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэн зэрэг албаны хүмүүс байлцав.
Бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны 1 дүгээр сард дуусгахаар төлөвлөсөн бөгөөд уг төслийн хэрэгжилт одоогийн байдлаар 94 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Бүтээн байгуулалтын ажилд 2016 оны зуны оргил ачаалалтай үед өдөрт 2700 гаруй гадаад, дотоодын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд ажиллаж, 300 орчим машин механизм, техник, тоног төхөөрөмж ашиглажээ. Төслийн үндсэн ажлуудыг гүйцэтгэх 50 орчим ерөнхий туслан гүйцтэггэгч компани ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн 70 гаруй хувь нь Монгол Улсын дотоодын аж ахуй нэгжүүд байгаа талаар Төслийн захирал Н.Энхбат танилцуулав. Төслийн хүрээнд гүйцэтгэх ажлуудаас төмөрбетон хийц цутгах, ган хийц угсрах, хөөрч буух зурвас, явгалах зам, онгоцны зогсоолын хучилтын ажлын явц, барилгууд дотор тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил дуусжээ.

Өнөөдрийн байдлаар барилгуудын дотоод засал, архитектур, сантехник, цахилгаан халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн систем, галын хамгаалалтын систем, гаднах инженерийн шугам сүлжээ, дулааны шугам сүлжээ угсарч суурилуулах дутуу ажлуудыг дуусгах, зарим зам талбай, автомашины зогсоолын асфальт хучилт хийх, будган тэмдэглэгээ хийх, барилгуудын доторх тэмдэглэгээ хийх, борооны ус зайлуулах систем, агаарын навигацийн систем, аюулгүй байдал, хамгаалалтын систем, зорчигч бүртгэлийн систем, шатахуун сумалгааны байгууламжийн барилга угсралт, системийн угсралт суурилуулалт, ачаа тээшний систем болон нисэх буудлын тусгай тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, дулааны зуухны байгууламжийн систем, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, нисэх буудлын хамгаалалтын хашааны төмөрбетон ган хийц угсрах зэрэг ажлууд хийгдэж байна.
Түүнчлэн Монголын Засгийн газрын хөрөнгөөр Налайх-Хөшигийн хөндий хүртэл 110 кВ-ын цахилгаан дамжуулах шугам татаж дэд станцыг байгуулах, интернэт, холбоо мэдээллийн шилэн кабель татах ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулжээ. Мөн нисэх буудлын гаднах үерийн хамгаалалтын далан барих, Өндөр довоос төслийн талбай хүртэл авто замыг барьж байгуулах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа аж.
Төлөвлөгдсөн ажлуудаас Монголын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх захиргааны барилга, ачаа, шуудан тээврийн болон аэродромын засвар үйлчилгээний барилгуудын ажлын явц 30 хувийн гүйцэтгэлтэйгээр удааширч байгаа аж. Түүнчлэн шатахуун сумалгааны системийг туршихад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй Сонгино-Туулын дэд станцын барилгын ажил хугацаандаа дуусаагүйгээс үүдсэн санхүүгийн алдагдлын асуудал байгааг төслийн захирал танилцууллаа. Шатахуун сумалгааны системийг туршихад шаардлагатай хөрөнгийг анхнаасаа төслийн санхүүжилтэнд оруулах ёстой байсан гэдгийг ИНЕГ-ын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэн хэлж байв. Салбарын сайд төслийн ажилтай танилцах үеэрээ дэд станцын барилгыг хугацаандаа хүлээлгэж өгөөгүй, хэд хэдэн удаа төлөвлөсөн товоо хойшлуулж алдагдал авчирсан компанитай хариуцлага тооцохгүй ажиллаж ирсэн талаар шүүмжиллээ.
Мөн тэрээр Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн хурдны авто замын төслийн явцтай танилцсан юм. БНХАУ-ын Засгийн газраас олгосон хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр тавигдаж буй Монголын анхны хурдны авто замын трассын урт 30.4 км бөгөөд 2 урсгал, 6 эгнээтэй байхаар төлөвлөгдсөн. Бүтээн байгуулалтын ажлыг 34 сарын хугацаанд “Чайна Тиэсижу Инженеринг Сивил групп” ХХК гүйцэтгэж, 2018 оны 7 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөхөөр төлөвлөж буй. Гэхдээ төлөвлөгдсөн зарим ажил хугацаандаа гүйцэтгэгдэж чадахгүй байгаа талаар гүйцэтгэгч компанийнхан ярьлаа.

Учир нь газар чөлөөлөлтийн асуудал удааширч байгааг сайдад дуулгаж энэ асуудлыг хотын удирдлагуудтай ярилцаж даруй шийдвэрлэж өгөх хүсэлтийг сайдад тавьж байсан. Монголын анхны хурдны авто зам нь БНХАУ-ын хурдны авто замын стандартаар тавигдаж байгаа аж. Гүйцэтгэгч компани болоод зөвлөх компаниудын туршлагыг ашиглаж Монголын хурдны авто замын стандартыг даруй боловсруулж батлуулах, хурдны авто замаар явах автомашины хурдны дээд хязгаарыг тогтоох зэрэг ажлыг даруй боловсруулж танилцуулахыг сайд Д.Ганбат энэ үеэр холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болгосон. Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны авто замын төсөлд Монголын 12 авто инженер ажиллаж байгаагаас гадна гүйцэтгэлийн ажилд Монголын талаас 100 гаруй ажилтан хамрагдсан гэдгийг төслийнхөн мөн хэллээ.
| Шинэ нисэх буудлын бүтээн байгуулалт 94 хувьтай байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт