Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын зарим хэсгийг шинэчлэхэд Япон улс тусална

2016/09/21
Төмөр замын зарим хэсгийг шинэчлэхэд Япон улс тусална

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл Японы Маружёо компанийн Ерөнхийлөгч Ёошихиро Комацу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.


Тус компани Японы хөгжлийн хамтын ажиллагааны байгууллагын шугамаар Улаанбаатар төмөр замын хонхор өртөөний орчмын огцом тойруу хэсгийн 500 метр төмөр замын дэр модыг төмөр бетон дэрээр солих, хуучирч муудсан төмөр замын бэхэлгээг шинэчилж Японы Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр хийж өгөх талаар харилцан санал солилцлоо.

Энэхүү шинэчлэлтийг хийснээр тус огцом тойруу хэсгийн төмөр замын аюулгүй ажиллагааг сайжруулах, галт тэрэгний хурдыг нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Энэ хүрээнд төмөр замын бетон дэрийг Монгол Улсад үйлдвэрлэх бөгөөд 2017 оны зун энэхүү хэсгийн шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэх юм. Нийт УБТЗ-ын хэмжээнд 150 гаруй км эргэлт, тойруу байдаг бөгөөд эдгээр эргэлт тойрууг засах, шинэчлэх, сайжруулах ажлуудыг цаашид хийж гүйцэтгэх сонирхолтойгоо Японы талаас илэрхийлж байв. Маружёо компани нь 1906 онд үндэслэн байгуулагдсан Японы төмөр замын тэргүүлэгч компаниудын нэг юм.

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл хэлэхдээ “Энэхүү асуудал хүний амь нас, аюулгүй байдалтай холбогддог чухал асуудал учраас уг төслийн хүрээнд Монголын талаас шаардлагатай бүхий л оролцоог ханган, анхаарал хандуулан ажиллах болно” гэлээ.

Төмөр замын зарим хэсгийг шинэчлэхэд Япон улс тусална  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх