Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ажлаа хүлээж аваад 100 хоног болж буйтай холбогдуулан зам, тээврийн салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгаа билээ. Тэгвэл өчигдөр авто тээврийн салбарын нийт ажилтан, албан хаагчид, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзалт хийж, цаашид зам, тээврийн салбарт баримтлах бодлого, шийдвэрлэх асуудлаа танилцууллаа. Автотээврийн салбар Монголын тээврийн бусад төрлүүдээс хамгийн ууган нь бөгөөд үйлчилгээг хэрэглэгчдэд хаалганаас хаалганд хүргэж өгдөг хамгийн өргөн хүрээг хамарсан салбар гэдгийг сайд уулзалтын эхэнд онцолсон.
Бүх төрлийн тээврээр 2016 оны эхний хагас жилд 16.2 сая тонн ачаа тээвэрлэсний 43.8 хувь нь, давхардсан тоогоор 133.7 сая зорчигч тээвэрлэсний 98.8 хувийг нь автотээврээр үйлчлүүлсэн тооцоо судалгаа бий. Автотээврийн салбарт өнөөгийн байдлаар 20 гаруй мянган хүн ажиллаж байгаа ажээ. Мөн энэ оны эхний хагас жилд 7.1 сая тонн ачаа, давхардсан тоогоор 132.1 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 0.6 сая тонн буюу 7.4 хувь, зорчигчид 23.7 сая хүн буюу 15.2 хувиар буурчээ.
Түүнчлэн автотээврийн орлого 198.5 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 тэрбум төгрөг буюу 0.6 хувиар буурчээ. Харин манай улсад 2016 оны аравдугаар сарын 01-ний байдлаар 830039 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 482551 буюу 58.1 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй гэнэ. Тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд бүртгэгдсэн нийт тээврийн хэрэгслийн дунджаар 65 орчим хувь нь техникийн хяналтын үзлэгт хамрагдаж,авто машин өөрөө явагчийн албан татвараа төлжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат уулзалтын үеэр автотээврийн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний талаар танилцуулсан юм. Тэрбээр “Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж үйлдвэрлэл, худалдаа хил хязгааргүй өргөжиж байгаа энэ үед зам, тээврийн салбарын эрхэм зорилгыг “Эдийн засгийн өсөлтийг хангахуйц зам, тээврийн сүлжээг өргөжүүлэн хөгжүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн аюулгүй, ая тухтай үйлчилгээг үзүүлэх явдал мөн” гэж тодорхойлсон” хэмээн хэллээ.
Сайд Д.Ганбат саяхан орон нутагт ажиллаж, Тавантолгой-Гашуунсухайт хилийн боомт хүртэлх нүүрсний тээвэрлэлттэй газар дээр нь танилцаад ирсэн талаараа нийт тээвэрчиддээ танилцууллаа. Ямар нэгэн бодлого, зохион байгуулалтгүй тээвэрлэлтээс болж хүний амь нас эрсдэж, осол гарч, жолооч нар эрүүл мэндээрээ хохирч байгаа дүр зурагтай байгаа тул энэ тал дээр нарийн зохион байгуулалт шаардлагатай байгааг ярьж байв.
Мөн тээвэр зуучийн 200 гаруй компани Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ихэнх нь стандартын шаардлага хангахгүй байгааг шүүмжиллээ. Тиймээс ачаа тээврийн үйлчилгээнд тээврийн зохистой бодлого,зохицуулалтын зөв механизмыг бүрдүүлэх, тээвэрлэлтийн үйлчилгээнд цахим хяналт, бүртгэлийн систем нэвтрүүлэх, жолоочийн ажил амралтын дэглэм, сахилга хариуцлагыг дээшлүүлэх тогтвортой, эдийн засгийн үр ашигтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэв.
Тээвэр логистикийн үйлчилгээг хөгжүүлэх замаар дотоодын ачаа тээврийн үйлчилгээг зохицуулах, төмөр замын тээвэр, агаарын тээврийн үйлчилгээтэй холбогдон ажиллах, аливаа ачааг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэлтийн горимын дагуу тээвэрлэлт гүйцэтгэх зохицуулалтыг бий болгох шаардлагатай байгааг ч хэлж байв. Монгол Улс Засгийн газраас өнөөдрийн байдлаар есөн улсын Засгийн газартай улс хоорондын болон дамжин өнгөрөх автотээврийн харилцааны тухай хэлэлцээр байгуулж, олон улсын таван конвенц, хоёр хэлэлцээрт нэгдэн оржээ.
Монгол - Орос - Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд “Азийн авто замын сүлжээгээр дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг энэ оны арванхоёрдугаар сард байгуулах бөгөөд тус ажлын хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын Тээврийн яамдын дэмжлэг дор Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан юм. Сайд уулзалтын үеэр зам, тээврийн салбарт баримтлах бодлогуудаа танилцуулах үеэр тээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын үйл ажиллагаа хангалтгүй байгааг хэлж байв.
Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэлийн үйл ажиллагааг 2017 онд хэрэгжүүлэх бөгөөд энэхүү арга хэмжээгээр тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой зөрчлүүдийг арилгах, ашиглагдахгүй болсон тээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх юм. Үүний тулд тээврийн хэрэгслийн бүртгэл, техникийн хяналтын үзлэг, авто үйлчилгээний үйл ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллах тул нийт тээвэрчид үүнд идэвх санаачлагатай ажиллахыг уриалав. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, зөвлөн туслах үйлчилгээг нэвтрүүлэх, тоног төхөөрөмжийг баталгаажуулах зэрэг араг хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ. Ингэхдээ шинэ санал, санаачлага гаргаж буй тээвэрчид, авто тээврийн ажилтан, албан хаагчдыг дэмжиж ажиллахаа сайд илэрхийлэв.
Мөн Зам, тээврийн хөгжлийн яамнаас тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээ хэрэглэгчдийн үйл ажиллагаа, төрөл, хүчин чадлаас хамааруулан тухайн авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоох, засвар үйлчилгээний мэдээллийн сан бүрдүүлэх, засвар үйлчилгээнд баталгаа гаргах зэрэг тогтолцоог хөгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тээврийн ухаалаг системийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, замын хөдөлгөөний аюулгүй байдлын стратегийг шинэчлэх, хөдөлгөөний аюулгүй байдалд аудит хийх тогтолцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.
| Үр ашигтай, аюулгүй, шуурхай тээвэрлэлтийн нөхцөл боломжийг бүрдүүлнэ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 3 дугаар сарын мэдээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР ОХУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ЭКСПОФОРУМД ОРОС, ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ИННОВАЦИ ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
“ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ”-Д ОРОЛЦОГЧИД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно
ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА