Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболдтой дамжин өнгөрөх тээврийн талаар ярилцлаа.
-Гурван улсыг холбосон транзит тээврийн туршилт өнгөрсөн наймдугаар сард амжилттай болсон. Транзит тээврийн үйл ажиллагаа хэзээ эхлэх вэ?
-Эдийн засгийн хувьд харилцан нээлттэй байж, бие биеийн хөгжлийн стратегийг уялдуулж, бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд гурван талын хамтын ажиллагааны үндэс суурийг бэхжүүлж хамтдаа хөгжих нь чухал гэж үзсэний үндсэн дээр гурван улсын төрийн тэргүүн нарын Монголын “Талын зам”, Хятадын “Торгоны зам”, Оросын “Евразийн эдийн засгийн коридор” байгуулах санаачилгын хүрээнд “Эдийн засгийн коридор байгуулах” хөтөлбөр 2016 онд батлагдаж, манай гурван улс зам, тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөрт зам, тээврийн салбарт хэрэгжүүлэхээр тусгагдсан арга хэмжээний нэг нь “Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудал юм.
Дамжин өнгөрөх тээвэр буюу транзит тээврийг хамтарч хэрэгжүүлэх талаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ууд 2005 оноос эхлэн ярилцаж эхэлсэн байдаг.
2013 оны дөрөвдүгээр сарын 23-24 хооронд Тайландын Бангкок хотноо зохион байгуулагдсан Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын хоорондын хил дамнасан тээврийн семинарын үр дүнд эхний шатанд AH-4 авто замын чиглэлийг ерөнхий чиглэл болгож, Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан авто замын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргасан.
Энэхүү зөвлөмжийн дагуу Монгол, Хятад, Орос гурван улсыг дамнасан автозамын дамжин өнгөрөх тээврийн эрх зүйн орчинг бүрдүүлэх анхдугаар зөвлөлдөх уулзалтыг НҮБ-ын ын Ази номхон далайн орнуудын эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP)-оос 2014 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан. Гурав дахь зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо 2015 оны есдүгээр сард зохион байгуулсан бөгөөд энэхүү уулзалтаар Монголын талаас АН3 коридорыг мөн оруулах санал тавьсан.
“Азийн авто замын сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг гурван улсын ажлын хэсэг үндсэндээ тохиролцсон бөгөөд энэ оны арванхоёрдугаар сард баталгаажуулахаар төлөвлөгдсөн.
Хэлэлцээр байгуулах бэлтгэл ажлын хүрээнд АН 3 коридорын дагуу туршилтын тээвэрлэлтийг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу 2016 оны наймдугаар сарын 13-26-ны өдрүүдэд Хятад Улсын Тянжинь боомт - Монгол Улсын Улаанбаатар хот - Орос Улсын Улаан-Үүд хотын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан.
Туршилтын тээвэрлэлтийн үйл ажиллагааг гурван тал дүгнэн үзээд тус тусын дотоодын бэлтгэл ажлыг хангах, цаашид шийдвэрлэх бусад асуудлуудыг ажлын хэсэг байгуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
-Энэхүү хэлэлцээр байгуулагдсаны дараа тээвэрлэлт шууд эхэлнэ гэсэн үг үү?
-Хэлэлцээр байгуулагдсанаар шууд тээвэрлэлт эхлэхгүй. Гурван талын тохиролцсоноор дотоодын бэлтгэл ажлуудыг хангасны үндсэн дээр 2018 оны хоёрдугаар хагас жилээс тээвэрлэлтийн үйл ажиллагааг тогтмолжуулахаар тохиролцсон.
Жишээ нь, хэлэлцээрээр тохиролцсон нэг коридор буюу АН 4 авто замыг хатуу хучилттай болгох ажил хийгдэж байгаа бөгөөд 2018 оны гуравдугаар улиралд дуусах ёстой.
-Бидний нэн түрүүнд хийх ёстой зүйл бол бэлтгэл ажил байх нь. Бэлтгэл ажил эхэлсэн үү?
-Бэлтгэл ажил эхэлсэн. Одоогийн байдлаар жолооч нарыг бэлтгэх, замын нөхцөл байдлыг сайжруулах гэх мэт ажлыг эхлүүлээд байна.
Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатараас Дархан чиглэлийн замын нөхцөл байдлыг сайжруулах, шинэчлэн засах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Үүнээс гадна авто замын дагуух үйлчилгээний байгууламж бий болгох, үйлчилгээний байгууллагуудын стандартыг боловсруулан батлуулан, загвар зураг төслийг боловсруулсан. Тухайн үйлчилгээний байгууламжийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр концессын зүйлсийн жагсаалтад тусгуулсан, одоо хэрэгжүүлэх ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна. Үүнийг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хөрөнгө оруулан хамтран ажиллах боломжтой. Мөн жолоочийн ажил, амралтын дэглэмийг зохицуулах зөвлөмжийг боловсруулсан бөгөөд цаашид дамжин өнгөрөх тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
-Манай улс транзит тээврийн үйлчилгээгээр дамжуулан эдийн засгийн уналтаас гарах боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байгаа. Тээвэрлэлтийн үйл ажиллагаанаас олох ашгийн урьдчилсан таамаг дэвшүүлсэн байх. Эхний удаад хэдий хэмжээний ашиг олно гэж тооцоолсон бэ?
Туршилтын тээвэр Тяньжин- Улаанбаатар-Улаан-Үд гэсэн маршрутын дагуу нийт 2000 гаруй км замыгдөрвөн өдөрт гурван улсын тээвэрчид туулсан. ОХУ-ын ажлын хэсгээс танилцуулж байсан нэг зүйл бол: энэ коридор бидэнд хамгийн хэрэгтэй дөт зам юм. Жишээ нь, Тяньжин боомтоос Манжуураар Улаан-Үд хүрэхэд 3600 км, мөн Тянжинь боомтоос Энэтхэгийн далай, Атлантын далайгаар дамжин 60 гаруй мянган км замыг 50 орчим өдөрт туулан явж байгаа тээвэрлэлт ч байна гэж.
Эндээс аливаа бараа бүтээгдэхүүнийг хурдан хугацаанд шуурхай хүргэж өгөх эрэлт хэрэгцээ байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс бид гурван улсыг холбосон транзит тээврийн үйлчилгээг эхэлбэл Ази-Европыг холбосон хамгийн дөт тээвэрлэлтийн маршрут бий болгох боломжтой.
Дамжин өнгөрөх тээвэрлэлтээс эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар хийгдсэн судалгаанууд бий.
Монгол Улс далайд гарцгүй орны нэг бөгөөд эдгээр улс орнуудын оршин байгаа газар нутгаас үл хамааран тулгардаг нийтлэг нэг асуудал нь гадаад худалдааны хувьд хамгийн зардал багатай тээвэр болох далайн тээврээс хол учир тээврийн зардал өндөр байдаг.
Эдгээр улсуудын дийлэнх нь буурай хөгжилтэй оронд хамаарах бөгөөд дэд бүтцийн хөгжил сул, үйлдвэрлэлийн хүчин чадал бага, дотоодын зах зээл нь жижиг, гадаад сөрөг нөлөөнд эмзэг, дэлхийн зах зээлийн төвүүдээс алслагдсан зэрэг нийтлэг шинжтэй.
Монгол Улс далайд гарцгүй ч газар зүйн байрлалын давуу талаа ашиглан тээвэр логистикийн сүлжээг оновчтой хөгжүүлснээр сул талаа нөхөх боломжтой.
Гадаад худалдаанаас үр ашиг олж чадахгүй байгаа хөгжиж буй орнуудын хувьд гол асуудал нь газар зүйн болоод худалдааны хориг саад байдаг, мөн газар зүйн байрлал, худалдаа эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх нөлөөллийн талаар судлаачид авч үзэх болсон. Энэ чиглэлийн судалгаанд далайд гарцгүй орнуудын худалдаа далайд гарцтай орнуудаас дунджаар 30 хувиар доогуур байдаг гэж дүгнэсэн байна.
Далайд гарцгүй орнуудын логистикийн чадавхи нь өөрийн орны болоод дамжин өнгөрч буй далайд гарцтай, хөрш буюу транзит орны логистикийн системээс хамаарч байдаг. Манай улс далайд гарцгүй манай орны хувьд логистикийн чадвхи харьцангуй доогуур байгаа хэдий ч гадаад худалдааны голлох түнш, хөрш орон БНХАУ нь логистикийн чадавхийн нөлөөллийг ашиглан хөгжүүлэх боломжтой гэж үздэг.
Далайд гарцгүй орнуудын хувьд гадаад худалдааны нөхцөлөө сайжруулах, транзит орноос хараат байдлаа бууруулах, тээвэр логистикийн оновчтой хөгжүүлэх, хоёр талт болон бүс нутаг, олон талт гадаад худалдааг чөлөөлөх тухай гэрээ хэлэлцээрүүд хийх зэрэг хүчин чармайлт нь гадаад худалдаанаас олох үр ашгийг нэмэгдүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна.
-Далайд гарцтай болох боломж бий гэлээ. Манай улс Сингапур улсад өөрийн далбаан дор хөлөг онгоц бүртгэж авдаг байхаа. Өөр ямар боломж байна вэ?
-Далай ямар нэгэн улсад өмчлөгддөггүй. Олон улсын хэмжээнд бүгд эрх тэгш байдлаар ашиглах боломжтой. Далайд гарцгүй орнуудад ийм боломж олгосон байдаг. Тодруулбал, өөрийн улсын нэр дээр хөлөг онгоц бүртгэн далайн тээврийн үйл ажиллагаанд оролцох, агнуурын үйл ажиллагаа эрхлэх боломжууд байдаг.
Манай улс Монгол, Сингапурын хамтарсан бүрт гэлийн үйл ажиллагаа явуулах компани байгуулан 2015 оны байдлаар нийт 30 орны 500 орчим хөлөг онгоцыг бүртгэн үйл ажиллагаа явуулж байна.
Монгол Улс өөрийн хөлөг онгоцоор далайн тээвэрлэлт хийх сонирхол бий. 2015 онд Монгол, Солонгосын хамтарсан тээврийн компани байгуулагдсан. Одоогийн байдлаар ОХУ, БНСУ зэрэг улсуудад далайн тээврийн мэргэжилтэн бэлтгэж байна.
-Салбар яамнаас олон улсын тээврийг хөгжүүлэхэд ямар бодлого барьж байна. Цаашид хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг сонирхвол?
-Монгол Улс Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хоёр талт хэлэлцээрийг есөн улстай, дамжин өнгөрөх тээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хоёр талт хэлэлцээрийг ОХУ, БНХАУ, БНКазУ-тай байгуулсан.
Цаашид тээвэрлэлтийн өсөн нэмэгдэж байгаа цар хүрээг харгалзан Герман, Польш, Чех улсуудтай хоёр талын хэлэлцээр байгуулах санал тавиад байна.
-Аливаа томоохон төсөл, үйл ажиллагааг дагаж шинэ ажлын байр бий болдог. Тэр хэрээр хүмүүсийн амьдрал дээшлэх нь бий. Гурван улсын тээврийн үйл ажиллагааг дагаж хэчнээн хүн ажлын байртай болох вэ?
-Ажлын байрны тухайд одоогоор судалгааны ажил явагдаж байна. Гурван улсын эдийн засгийн коридортой холбогдуулан судалгааны хүрээлэн байгуулах тухай ярьж байна. Одоо бид нарийвчилж судлах шаардлагатай. Зөвхөн транзит тээвэр биш 2016-2020 оны хооронд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд улс хоорондын тээвэр, дамжин өнгөрөх тээвэр болон тээвэр ложистикийн төвүүд ашиглалтад орсноор авто тээврийн салбарт 7-10 мянган ажлын байр шинээр бий болох боломжтой гэж үзэж байгаа.
| С.Батболд: Ази Европыг холбосон хамгийн дөт зам нь Монгол Улс | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт