Төмөр замын талаар баримталж буй бодлого, өнөөгийн нөхцөл байдлын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артуртай ярилцлаа.
-УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны гишүүнээр сонгогдсонд баяр хүргэе. Ази-Европын хооронд ачаа, тээврийн урсгал нэмэгдэж буй өнөө үед Монгол Улсын төмөр замыг хамгийн дөт тээврийн коридор гэж дэлхий нийтээр үзэж, гурван улсын төрийн тэргүүнүүд ч гарын үсэг зурсан. Үүнтэй уялдуулан салбар яамнаас ямар бодлого баримтлан ажиллаж байна вэ?
-Баярлалаа, энэ оны зургадугаар сард Узбекистаны нийслэл Ташкент хотноо болсон Монгол, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүнүүдийн гурван талт уулзалтын үеэр гурван улсыг холбосон “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү баримт бичиг нь сүүлийн гурван жилд жил тутам зохиогдож байгаа гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын үр дүн гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй байх. Энэ хөтөлбөрийн хүрээнд талуудын хэлэлцэж, сонгон авсан 32 төслөөс төмөр замын таван төслийг хэрэгжүүлэхээр болсон. Эдийн засгийн коридорт туссан төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх механизмыг байгуулах талаар ажиллаж байна. Мөн эдгээр төслөөс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан байгаа. Өнгөрсөн сард гурван улсын төмөр замын асуудал хариуцсан газрын дарга нарын хурлыг Улаанбаатар хотод зохион, дэд сайд нарын хурлын бэлтгэл хангах, байгуулах бичиг баримтын ерөнхий агуулгыг амжилттай тохиролцлоо. Ирэх сард гурван улсын төмөр замын дэд сайд нарын хамтарсан уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Эдгээр баримт бичгийг эцэслэн байгуулснаар төмөр замын төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхэд чухал алхам болно.
Мөн энэ онд болсон төрийн тэргүүнүүдийн уулзалтаар Хятад-Европ, Европ-Хятадын чиглэлд төмөр замаар тээвэрлэдэг ачааны хэмжээ багагүй байгааг мэдэгдэж, төмөр замын дамжин өнгөрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар санал солилцсон. Манай төмөр зам дамжин өнгөрөх тээврийн уян хатан тарифын бодлого баримтлах, гурван улсын нутаг дэвсгэр дээгүүр тээвэр хийх маршрут, хөдөлгөөний зурмагийг хамтран тохирч, технологийн хугацааг багасган боловсронгуй болгох зэрэг ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр бодит зах зээлийн зарчмаар дамжин өнгөрүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх боломжтой.
Энэ хэрээр дамжин өнгөрөх ачаа нэмэгдэх боломжтой.
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд барих төмөр замын ажлыг анх эхлүүлэхдээ 2016 оны эхэн үед ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байсан. Гэвч өнөөг хүртэл суурь бүтцийн ажлаа ч дуусгалгүй, санхүүжилтгүй зогссон. Хэрэв ирэх жил үргэлжлүүлэхгүй бол өмнөх хийсэн ажил буюу суурь бүтэц нь байгалийн жамаараа эдгэрэх байдалд шилжинэ гэсэн үг. Энэ төмөр замын ажлыг яг хэзээ үргэлжлүүлэх вэ?
-Засгийн газрын 2012 оны 121 дүгээр тогтоолоор “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгагдсан I, II үе шатанд барих төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг “МТЗ” ТӨХК-д олгож, 2013 оны тавдугаар сараас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэж эхэлсэн ч 2014 оны төгсгөлөөс Хөгжлийн банк санхүүжилтээ зогсоосон. Үүний улмаас ажил шууд зогсонги байдалд орсон. Гүүр хоолой, суваг шуудуу, ул шорооны ажлыг гүйцээж чадалгүй хоёр жил гаран болж байна. 2016 оны тавдугаар сард манай яамны улсын байцаагч нар газар дээр нь ажиллаж дүгнэлт гаргасан. Бид өмнө хийсэн ажлаа сэргээн байгалийн хүчин зүйлээс хамгаалах, мөн технологийн шаардлагатай ажлуудыг гүйцээж хийх тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар танилцуулсан боловч одоогоор шийдвэрлээгүй байна. Гэхдээ 2017 оны дөрөвдүгээр сараас төмөр замын барилгын ажлыг үргэлжлүүлэн хийж 2018 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
-Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ 200 ам.долларт хүрсэн ч манайх БНХАУ руу нэг тонныг нь 40 орчим ам.доллараар экспортолж байна. Уг нь, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг тавьчихвал Тавантолгойн нүүрсээ вагоноор их хэмжээгээр тээвэрлэх боломжтой. Харин энэхүү төмөр замыг барих ажлыг “MCS”-д буцаан хариуцуулах тухай яриа зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ, MCS-д буцаан хариуцуулах уу?
-Тийм ээ, бид Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьчихвал одоо борлуулж байгаа нүүрсний үнээс өндөр үнээр борлуулах боломж бий болно. Цаашлаад говийн бүс нутгийн байгаль орчинд ээлтэй, нүүрсний экспортын хэмжээ, валютын орлогыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн өртөг зардлыг багасгах, автомашины ослын тоог бууруулах, ажлын байр нэмэгдэх зэрэг ихээхэн ач холбогдолтой төсөл юм. Тийм ч учраас маш яаралтай барилгын ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна. Энэ төслийг МСS-д буцаан хариуцуулах тухай мэдээлэл байхгүй байна.
-Тавантолгой-Гашуунсухайт, Хөөт-Бичигт гэх мэт зарим төмөр замын ажлыг эхний ээлжинд түргэвчлэх шийдвэр төр засгийн зүгээс гаргаж, ТЭЗҮ-ийг нь ч боловсруулж дууссан. Харин Хөөт-Бичигт, Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганц мод, Нөмрөг-Рашаант зэрэг боомтыг төмөр замаар холбох цэгийг урд хөрштэй тохирч чадсан уу?
-2004 оны Монгол, Хятадын хилийн боомтын дэглэмийн хэлэлцээрт Шивээхүрэн-Сэхэ, Гашуунсухайт-Ганцмод, Бичигт-Зүүнхатавч, Сүмбэр-Рашаант зэрэг төмөр замын дөрвөн боомтыг нэмэлтээр оруулахаар Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна. Эдгээр төмөр замын гурван боомтын хил нэвтрэх цэгийн координат болон өндөржилтийг Монгол, Хятадын Гадаад хэргийн яамаар ахлуулсан ажлын хэсэг энэ оны тавдугаар сард газар дээр нь ажиллаж, хил нэвтрэх координат болон өндөржилтийг тохиролцож, баримт бичигт гарын үсэг зурсан. Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил нэвтрэх цэг дээр хоёр тал харилцан ойлголцолд арай хүрээгүй байна. Энэ асуудлаар Хятадын холбогдох байгууллагатай Гадаад харилцааны яам хэлэлцээ хийж байгаа.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг 2012 онд Австрали улсын “Ай Ком” компани 1520 мм-ийн царигтай байхаар боловсруулж дуусган барилгын ажлыг эхлүүлсэн. 2014 онд УИХ-аас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын царигийн өргөнийг хэлэлцэн 1435 мм-ийн царигтай байхаар шийдвэрлэсэн нь өмнө хийсэн ТЭЗҮ-д өөрчлөлт оруулах шаардлага гарсан.
Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг БНХАУ-ын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэн энэ оны арваннэгдүгээр сард боловсруулж дуусгахаар бидэнд мэдэгдсэн. Мөн энэ чиглэлийн төмөр замуудыг Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт барьж дуусган ашиглалтад оруулахаар туссан.
-Ер нь, “Шинэ төмөр зам” төслийн ажил нэлээд удаашралтай байна. Энэ төслийн хүрээнд төмөр замын хэчнээн төсөл хаана, хаана хэрэгжиж байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-2010 онд УИХ-аас “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” батлагдаж тус бодлогод улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замуудыг барихаар шийдвэрлэж “Шинэ төмөр зам” төслийг хэрэгжүүлэхээр болсон. “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ болон бүх судалгааны ажил, Тавантолгой-Сайншанд-Хөөт, Хөөт-Чойбалсан чиглэлийн 1100 км төмөр замын урьдчилсан ТЭЗҮ, геологи, геодизи, гидрогеологи зэрэг хайгуул судалгааны ажил мөн техникийн зураг төслийг 100 хувь боловсруулж дуусгасан. Эдгээр шинээр барих төмөр замын төслийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газраас “МТЗ” ТӨХК-д олгосон бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдвэл тендер зарлах л ажил үлдээд байгаа. Одоогоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил гүйцэтгэлээрээ 51хувьтай байгаа бөгөөд санхүүжилтгүйн улмаас зогсонги байна.
-Австралийн “Аспайр майнинг” компани Эрдэнэт-Мөрөн-Овоот хүртэлх төмөр замыг концессын гэрээгээр барихаар болсон. Харин энэ төмөр замын болон Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажил хэзээ эхлэх бол?
-“Аспайр майнинг” компани нь Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр замыг концессын “Зураг төсөл боловсруулах, барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр хэрэгжүүлэхээр 2015 онд Хөрөнгө оруулалтын газартай концессын гэрээ байгуулан ажиллаж байгаа. Тус компани нь ТЭЗҮ-ийн эхний үе шатыг энэ оны арванхоёрдугаар сард бэлэн болгож, барилгын ажлыг 2017 оны зургадугаар сараас эхлүүлэхээр ажиллаж байгаа тухай концесс эзэмшигч мэдэгдсэн. Харин Богдхан төмөр замыг Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэхээр Зам, тээврийн яам 2014 онд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар зураг төслийг ирэх онд боловсруулж дуусгана. Зураг төслийн ажлын даалгаврыг боловсруулан яамны Төрийн нарийн бичгийн даргаар батлуулсан бөгөөд одоогоор АХБ-аас техникийн туслалцааны нээлттэй тендер зарласан байгаа. Зураг төсөл, ТЭЗҮ-ийг боловсруулж дуусган 2017 онд барилгын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Ер нь, манайх шинэ төмөр зам барихад хууль эрхзүй, стандарт бэлэн болсон уу?
-Төмөр замын тээврийн тухай хууль нь 2007 онд батлагдсан. Энэ хуулд барилгын ажил, тээвэрлэлтийн эрх зүйн зохицуулалт бага байдаг тул манай салбарын мэргэжилтнүүд шинэчлэн найруулахаар ажиллаж байна. Мөн “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн биелэлтийг гаргаж, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлсэн. Үүнээс гадна төмөр замын тээврийн салбарт олон улсын болон Европын холбооны стандартуудыг нутагшуулах зорилтыг хэрэгжүүлж байгаа. Шинээр нутагшуулах болон орчуулан, боловсруулж батлуулах стандартын жагсаалт, шаардагдах төсвийн тооцоог хийж гаргасан. Төмөр замын салбарт одоогоор нийт 122 стандартыг мөрдөн ажиллаж байна. Үүнээс 2012 оноос хойш нийтдээ 98 стандартыг орчуулж батлуулсан. Төсөв санхүү хүнд байгаа энэ үед манай яамны төмөр замын газрын холбогдох мэргэжилтнүүд нилээд ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийсэн. Энэ чиглэлийн ажлын биелэлт сайн байгаа гэж үзэж болно.
-Үндэсний тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх талаар яамны баримталж буй бодлого, хэрэгжүүлж буй ямар ажил байна вэ?
-Манай яамны Бодлого төлөвлөлтийн газраас нэгдсэн тээврийн логистикийг хөгжүүлэх бодлогыг хариуцан хэрэгжүүлж байгаа. Үндэсний тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлэх талаар Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан. Замын-Үүдэд холимог тээврийн логистикийн төв барьж байна. Улаанбаатар хотод холимог тээврийн нэгдсэн ачааны терминалыг шинээр Хөшигийн хөндийд барьж буй онгоцны буудал, Богдхан төмөр зам, АН-3 хурдны зам, Улаанбаатараас шинэ нисэх буудал орох авто замын уулзварын огтлолцол дээр барьснаар ачаа тээврийн нэгдсэн зангилаа үүсэх юм. Мөн зүүн бүсэд тээвэр логистикийн төв байгуулах асуудлыг судлахаар төлөвлөж байна. АХБ-аас "Логистикийн салбарын чадавхийг бэхжүүлэх техникийн туслалцаа" төслийн зөвлөх багийг сонгон шалгаруулсан бөгөөд “KPMG” компани шалгарч зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Энэ зөвлөх компанийн эцсийн тайлан хараахан дуусаагүй байгаа бөгөөд тооцоо, судалгаа, зах зээлийн хэрэгцээ, шаардлага зэргийг тодорхойлсны үндсэн дээр хэлэлцэж, үндэслэлтэй нөхцөлд бодлогодоо тусгана.
-Тяньжин хотын “Дунзяны чөлөөт худалдааны боомт бүс”-д 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшихээр төсөл боловсруулсан. Харин энэ төслийн зорилго болон манай улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх үр дүн, ач холбогдол нь юу вэ?
-Тухайн үеийн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам нь БНХАУ-ын Тяньжин хотын Ардын Засгийн ордон хооронд 2009 онд Тяньжин хотын Бинхай шинэ дүүрэгт хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичгийг байгуулж, Тяньжин хотын Дунзяны бүсэд 50 жилийн хугацаагаар хөнгөлттэй нөхцөлөөр 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, ашиглахаар болсон. “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч, улмаар Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулахаар “МТЗ” ТӨХК болон БНХАУ-ын “Тяньжин порт” групп хамтран ажиллахаар болсон. Төслийн хүрээнд Хятадын 51, Монголын 49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Монгол Улс далайд гарцгүй орны хувьд энэхүү төслийг хэрэгжүүлснээр Ази-Европ болон бусад тивтэй холбосон логистикийн нэгдсэн систем бий болгох, Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг нэмэгдүүлэх, “Дунзяны чөлөөт худалдааны боомт бүс”-ийн хөнгөлөлттэй бодлогод дотоодын аж ахуйн нэгжүүдийг хамруулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх боломжтой юм. Мөн уул уурхайн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн болон бусад экспортын бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоор дамжуулан гуравдагч орны зах зээлд гаргах, хүнсний бүтээгдхүүн нөөцлөх, хадгалах, Монгол Улсын импортлох бараа бүтээгдэхүүнийг нэг газар төвлөрүүлэн, хадгалалтын хоног хугацааг бууруулах, хурдан шуурхай зохион байгуулалттай тээвэрлэх зэрэг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой томоохон ач холбогдолтой төсөл юм.
| Б.АРТУР: ТАВАНТОЛГОЙ-ГАШУУНСУХАЙТЫН ТӨМӨР ЗАМЫГ 2018 ОНЫ ЭЦСЭЭР АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Баян зам” тээвэрчдийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзлаа
Сайжруулсан бүлээн асфальтыг Монголын авто замын нөхцөлд нэвтрүүлэх боломжийг судална
Автозамын дотоодын ААН-үүдийн төлөөлөгчид Дэлхийн банкны мэргэжилтнүүдээс суралцлаа
Зам, тээврийн яамны 2025 оны авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 59 дугаар тогтоолын хавсралт АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР
“Доншен газрын тос” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай хэлэлцээрийн ажлын хэсэг хуралдав
Авто замын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ойг тохиолдуулан шагнал гардууллаа
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын тээврийн ажлын хэсгийн 20 дугаар хуралдаан боллоо
"Нийтийн тээврийг цахилгаанжуулах, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний чадавхыг бэхжүүлэх" хэлэлцүүлэг болов
Бээжингийн Зам, харилцааны их сургуультай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулав
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААНД САЛБАР ТУС БҮР АЖЛАА ТАНИЛЦУУЛАВ
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2025 оны 9 дүгээр сар/
“Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлд 4 сарын хугацаанд 2 сая тонн нүүрс тээвэрлэж, түүхэн амжилт тогтоолоо.
Монгол, Орос, Хятад улс тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ
ОБЕГ-аас зохион байгуулсан Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт Зам, тээврийн Улсын алба “Хангалттай” үнэлгээ авлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
Авто замчдад зориулсан семинар болно
Зам, тээврийн салбарын статистик мэдээллийг танилцуулж байна
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа
Зам, тээврийн салбарын 7 хоногийн статистик мэдээллийг танилцуулж байна
Багахангай-Хөшгийн хөндийн салбар төмөр замын төсөл дам нуруугаа амжилттай угсарч дууслаа
Чех Улсын “Транском электрон систем” ХХК-ийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо
Салбарын хяналтын газрын хийсэн шалгалтаар 126 зөрчил илэрчээ
Иран улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Согтуурсан үедээ мотоцикл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 988 хүнийг торгожээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Нээлттэй мэдээлэл
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА