Засгийн газрын 100 хоногийн хугацаанд Агаарын тээврийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч “Хүннү эйр” ХХК БНХАУ-ын бүс нутаг руу хийх нислэгийн чиглэлээ нэмэгдүүлж өнгөрөгч наймдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн Улаанбаатар - Бугат /Baotou/- Улаанбаатар чиглэлд долоо хоногт удаагийн давтамжтайгаар шинээр нислэг үйлдэж эхлээд байна.
Өвөр Монголын хамгийн том хот болох Бугат нь Бээжин болон бусад томоохон хотуудтай агаарын болон газрын тээврийн сүлжээгээр холбогддог. Тиймээс БНХАУ-ыг зорих манай улсын зорчигчид Бугатаар дамжин хятадын дотоодын хямд нислэгээр Бээжин Хөх Хот, Шанхай, Гуангжөү, Далиан, Санг-Я, Шэнжэн, Ченгду, Нанжинг, У-хан, Тайюань, Шеньянг болон Шижиажуанг руу хямд тарифаар нисдэг болжээ.
Бугат нисэх буудал нь хотын төвөөсөө 23 км зайтай. Нисэх буудлаас Бугат хотын төв руу орох таксины төлбөр ойролцоогоор 50-60 юань гардаг байна.

Бугат хотоос дотоод нислэгийн нэг талын тийзний үнийг сонирхуулбал:
Бугат - Шанхай 600 - 1300 юанийн хооронд
Бугат - Бээжин 300 - 760 юанийн хооронд
Бугат - Далиан 768 - 1500 юанийн хооронд
Бугат - Гуангжөү - 880 - 1660 юанийн хооронд
Бугат - Санг-Я - 2000 - 2500 юанийн хооронд
Бугат – Шэнжэнг - 1300 - 2000 юанийн хооронд багтдаг. Гэхдээ Бугат хотын тийз борлуулах төвүүдээс тийзээ эрт авах, эсвэл онлайнаар www.qua.com-оор хамгийн хямд тийзийг худалдан авах боломжтой талаар “Хүннү эйр” компанийнхан мэдээлж байна.
Зорчигчид Бугатаас зөвхөн онгоцоор гэлгүйгээр галт тэрэг, авбусаар ч таатай нөхцлөөр зорчих боломж байгаа юм. Бугат хот нь үндсэн 2 төмөр замын өртөөтэй. Бугат Өртөө нь Күндүлүн хороололд ба Бугатын Зүүн Өртөө нь Дунгхө гэх хороололд байрладаг. Эдгээр өртөөнүүд хоорондоо 16 км зайтай. Бугатаас цаашаа төмөр замаар дамжаад Бээжин, Хөх Хот, Харбин, Шиан, Шанхай, Гуанжоу, Ченду, Чингдао, Шижиажуан, Шеньян, Жиаюүгуан, Датон, Жанжоу болон бусад хотруу явах боломжтой.
Бугат Өртөө ороход 1, 2, 15, 22, 101 болон 134 дугаар автобусаар, Бугатын Зүүн Өртөө руу явах бол 5, 7, 10, 16, 34, 131 болон 132 дугаар автобусанд суудаг ажээ.
Орон нутгийн зорчигч үйлчилгээний автобусны хувьд мөн үндсэн 2 буудалтай. Күндүлүн, Дунгхө хороололд тус тус байрладаг. Автобуснууд ойрын хот, суурин газрууд болон аялал жуулчлал, амралтын газрууд руу хүргэж үйлчилдэг гэнэ. Бугатаас Хөх Хот руу явах бол автобус өдөр бүр 15-30 минутын зайтай гарч хурдны замаар 2 цаг яваад хүрдэг байна. Автобусаар мөн Бээжин, Шинжан, Чангчүн, Тайвань, Ордос болон бусад хотруу хамгийн хямд зардлаар аялах боломжтой. Мөн жуулчид автобусаар Бугатад ойр байрлах үзвэрийн газар болох Уданжао сүм, Чингис хааны бунхан болон Дуут элс амралтын газар хүргүүлж үйлчлүүлдэг байна. Манай улсын иргэд ажил, аялал болон бизнесийн шугамаар Улаанбаатар-Бугат-Улаанбаатарын чиглэлд “Хүннү эйр” авиа компанийн “ATR-72” агаарын хөлөгөөр тухтай үйлчлүүлж улмаар хямд зардлаар Бээжин, Хөх хот, Харбин, Гуанжоу, Тайвань зэрэг хот руу зорчих нөхлийг ийнхүү бүрдүүлээд байна.
| Олон улсын нислэгийн чиглэл нэмэгдэж зорчигч хямд тарифаар Бээжин ордог боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт