Зам, тээрийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Зам тээврийн салбар өвөлжилтөд бэлэн үү гэсэн асуултаар ярицлагаа эхэлчих үү. Цас орж зам даваа хаагдсан гэсэн, өнгөрсөн долоо хоногт гэхэд?
Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байна. Авто зам, иргэний нисэх, төмөр зам, зорчигч тээвэр гэхчлэн бүх төрлөөр бэлтгэл хийгдэж байна. Хамгийн хүндрэлтэй байгаа нь авто зам. Авто замын засвар, арчлалт хариуцсан компаниуд 21 аймагт байдаг. Эдгээр компаниудын өр, авлагаас болоод өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа. Сангийн яамтай энэ чиглэлээр ярилцаж байгаа. Замын хашлага, салхи шуурга, цас хунгарлахаас сэргийлсэн байгууламж барьдаг ажил руугаа явах гэхээр баахан өртэй, бензин тосгүй хөдөлж чадахгүй сууж байгаа авто зам засвар арчлалтын компаниуд байна.
-ОХУ-д ажиллаад ирсэн үр дүнгийнхээ талаар тодруулж ярьж өгнө үү?
-ОХУ-д ажиллаад ирсэн бодит үр дүнг салбарынхан мэдэж байгаа гэж бодож байна. Намайг явах үед байдал тийм ч таатай байгаагүй. Ялангуяа монголчууд маань янз бүрийн хэл үг гаргасан байсан. Үйлдвэрчний эвлэл нь гэхэд хэвлэлийн хурал хийгээд Ерөнхий хорооны гишүүдээ элдвээр хэлж Орост хамаг юмаа туугаад тавьчих гэж байгаа юм шиг ярьж байсан. Орост очиход оросууд эхлээд ротацийн асуудлаа нэн тэргүүнд ярьсан. Ротаци буюу орос, монгол хүнээр замын даргыг ээлжилж тавих саналыг эхэлж тавьсныг нь нэлээд нухацтай ярилцаж зөвлөлдсөн. Оросууд ч тэр, монголчууд ч тэр мэргэжлийн хүн томилох дээр Нэр дэвшигч бүр дээр асуудлыг ярилцсан. Оросын болон Монголын талаас олон тооны шалгуурууд тавьж байсан. Бид мэргэжлийн хүн томилох гэдэг зарчмын байр суурь дээр байсан. Монголын нийгмийн болон төмөр замчдын захиалга байсан. Эцсийн үр дүндээ бид нэгдүгээрт, монгол хүнээр замын даргаа томилуулсан. Хоёрдугаарт, мэргэжлийн хүн. Гуравдугаарт төмөр замын ачаа тээврийг нэмэгдүүлнэ гэж ажилд томилогдсон хүн бүр ярьдаг байсныг энэ үеэр ажил хэрэг болгосон. Нийтдээ нэг сая тонн ачаа тэээврийг ОХУ-ын талаас авахаар тохиролцсон байгаа. Нэг сая тонн ачаа гэдэг бол доллараар тооцоолоход 30-аад сая ам.доллар. Энэ нь 70 тэрбум төгрөг гэсэн үг. Манай улс эдийн засгийн хүндрэлтэй, “Улаанбаатар төмөр зам”-ын санхүүгийн байдал таатай бус байгаа үед нэмэр болох юм.
-Оймс, өмдөө тайлж оросуудад эсэргүүцэл үзүүлсэн гэсэн яриа гараад байсан.
-Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж байгаа хүн оймс өмдөө тайлах байтугай олиггүй үг унагах ч эрхгүй хүн шүү дээ. Интернэтээр л гарсан яриа. Олимпод оролцсон дасгалжуулагчид шиг тийм зүйл болоогүй нь ойлгомжтой.
-Шилэн Цогоо гэдгээр нь мэдэхийн хувьд шилэн дансыг хаачихаад байгаа юм биш үү?
Асуултыг чинь асуултаар хариулъя. Шилэн данс руу орж харсан уу. Шилэн данс ажиллаж байгаа. МАН Засгийн эрх авсанаас хойш шилэн данс хаагдсан мэт ярьж болохгүй л дээ. Ганц л юм байгаа, тэр нь шилэн дансанд бичих мөнгөгүй л байх. Намайг ажлаа аваад анхны томилолтоороо хот орчмын замын үзлэгт явахад машин байна уу байхгүй, бензин байна уу байхгүй. Яагаад гэхээр төрийн сан хаагдсан гэсэн ийм хариулт өгч байсан. Шилэн дансандаа бичихгүй байна гэвэл, харин миний хэлсэн шиг мөнгөгүйн улмаас ийм төрлийн гүйлгээ хийгдээгүй байна гэсэн хариулт гарч ирж байна лээ. Зарим газар хөтөлж байгаад өөрсдөө зогсоосон. Үүний нэг жишээ бол Хөгжлийн банк. Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсэг шалгалт хийгээд нэг их наяд гаруй төгрөгийн зөрчил илрүүлсэн байсан. Хөгжлийн банк гэхэд шилэн дансаа хөтөлж байгаад сэжигтэй зарим гүйлгээг нь АТГ-т өгөнгүүт тэднийх хаачихсан юм. Одоогийн шинэ удирдлагууд нь дансаа нээгээд хөтлөх хэрэгтэй. Хэрвээ хөтлөхгүй бол иргэд АТГ-т удирдлагуудыг нь өгөх хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн хэлсэн “Албан тушаалтнуудыг ичтэл нь шахаад өг” гэсэн үг байдаг. Тиймээс хуультай, Ерөнхийлөгчийн зарлигтай ийм зүйл дээр иргэд ч гэсэн шахаад өгөх нь зүйтэй юм.
-Иргэний нисэх, төмөр замд бүтцийн өөрчлөлт, хяналт шалгалт хийгдэж байгаа гэсэн.
-Улаанбаатар төмөр замын бүтэц зохион байгуулалтын асуудал дуусаагүй байна. Өмнөх жилүүдэд үүрэг гүйцэтгэгчийг нь оруулж тооцох юм бол энэ байгууллагын удирдлага дөрвөн удаа солигдсон байна. Удирдлага нь тогтворгүй байсан байгууллагын үндсэндээ дампуурдгийг харж болохоор байна. Шинэ удирдлагыг томилсон. Мэргэжлийн багийг тогтвортой ажиллуулахын төлөө яамнаас ч анхааран ажиллах болно.
Иргэний нисэхийн ерөнхий газар байна. Мөн л өмнөх жилүүдэд гурав, дөрвөн удирдлага солигдсон.
Л.Бямбасүрэн дарга очоод хурдтай ажиллаж сэхэл авч эхэлсэн. Ажлын өндөр дадлага туршлагатай хүмүүс очсон дээр нь салбарын яамнаас ч дэмжлэг үзүүлж байгаа учир эвэндээ орж байна. ИНЕГ, МИАТ-тай холбоотой Ховд аймгийн нисэх онгоцны буудал дээр гарсан осол зөрчлийг шалгах ажлын хэсэгт ажиллаж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гараагүй байгаа ч улсад их хэмжээний хохирол учирсан байж болзошгүй. Шалгалтын хугацаа дуусч байгаа, ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн удахгүй гарна.
-Хэдий хэмжээний хохирол учирсныг урьдчилсан байдлаар хэлэх боломж байна уу?
-Нийтдээ хоёр тэрбум төгрөгийн хохирол наад зах нь явагдана. Даатгалын байгууллагаас барагдуулах мөнгөн дүнг хасаад шүү дээ. Асар хариуцлагагүй үйл явдал болсон гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Нууж хаагаад хэн нэгнийг хаацайлаад байх шаардлага байхгүй.
-Ховдод тэгээд хэн буулгасан юм?
-Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрын хийсэн ажил.
-Мэргэжлийн хүмүүс нь анхааруулаагүй хэрэг үү.
-Хэлсээр байтал нь, орон нутгийн нислэгийг сэргээнэ гээд л ийм юм болж.
-Боловсон хүчний асуудал дээр анхаарч ажиллаж байгаа гэсэн?
-ХБНГУ-ын Замын сургуулиудтай хамтраад 16 монгол оюутан бүхий авто замын инженерийн анги нээхээр тохирсон бөгөөд энэ ондоо багтаан сонгон шалгаруулалт явуулж, хэлний бэлтгэлд явуулж оюутнууд ирэх намраас хичээлдээ орно. Автозамтай холбоотой эрх зүйн бичиг баримт боловсруулдаг хуульч, эдийн засагчид гарч ирэх юм. Манай улс маш их бүтээн байгуулалт хийж байгаа боловч эрх зүй, эдийн засаг, тарифийн тооцоолол дээрээ дандаа гаднаас зөвлөх үйлчилгээ авах хэлбэрээр асар их хэмжээний мөнгө зарцуулдаг. Зөвхөн зөвлөх үйлчилгээнд асар их хэмжээний төсөвлөсөн мөнгө хэдэн зуун сая доллараар буцаад гараад явж байна. Бид гаднын томоохон зөвлөх үйлчилгээний компаниудад мөнгө өгөөд яваад байсан болохоос биш өөрсдөө үүнийг хийе, ядаж багт нь мэргэжлийн инженерүүдээ оруулъя гэлгүй явж ирсэн нь үнэхээр харамсалтай.
Иргэний нисэхийн ерөнхий газарт хийсэн шалгалтаар малын бэлчээр зүйч гэсэн мэргэжилтэй хүн хүртэл байсан. Боловсон хүчний бодлого алдагдаж нэг үгээр хэлбэл, ингэтэл нь хүн “шахсан” байна гэсэн үг. Асар их хэмжээний зүй бус урамшуулал олгож ирсэн байна.
-Цагаан сараар сайхан дээлтэй ирж золгосон гэдэг шиг урамшуулал байна уу?
-Орон сууцны урамшууллыг жишээ нь нэг хүн гурван удаа авсан тохиолдол байна. Бэлэн мөнгөний урамшуулал ихээр олгосон байсны хажууд “цагаан сараар үндэсний хувцастай ирж сайдтайгаа золгосон” гэдэг бол бараг гайгүйд тооцогдоно. Олон жил ажилласан, онцгой гавьяа байгуулсан ажилтнууддаа урамшуулахыг үгүйсгэхгүй. Гэтэл ганцхан жил ч ажиллаагүй хүндээ орон сууцны урамшуулал олгосон байх жишээний. Удахгүй энэ шалгалтын дүгнэлт мөн л гарах гэж байна. Эхнийх нь дүн гарах гэж байтал дараагийнх нь зөрчил дутагдал гараад байх юм.
-Тухайлбал ямар зөрчил байна?
-Иргэний нисэхийн нарийн мэргэжлийн инженер бэлтгэхэд өндөр өртгөөр сургадаг. Нэг оюутныг сургах зардал доод тал нь 60-70 мянган ам.доллар. Яалт ч үгүй энэ бол чухал мэргэжил. Монгол Улсад агаарын орон зайгаа ашиглах юм уу нислэгийн хөдөлгөөн удирдахын тулд энэ хүмүүсийг сургах, мэргэжлийг нь дээшлүүлэх ёстой. Таван жил ажилласан бол мэргэжил дээшлүүлж, арван жил ажилласан бол нэг жилийн технологитой хөл нийлүүлэх сургалт явуулах нь байх ёстой. Гэтэл үүнийг далимдуулаад улсын мөнгөөр сурчихаад тэр чигээрээ алга болчихсон нь олон байна.
-Сонгон шалгаруулалтын журам гэж бий л байх?
-Мэргэжлийн хүмүүсээс сонгон шалгаруулалтаар явуулдаг байх ёстой. Төчнөөн жил ажилласан, тийм мэргэжилтэн хэрэгтэй гэдэг ч юм уу. Тухайлбал, ажлын байрныхаа эрэлт хэрэгцээг харж байгаад нарийн мэргэжлийн тасралтгүй зарчмаа хангаж ажиллах ёстой. Нэгдүгээрт энэ шалгаруулалт алдагдсан үүнийг далимдуулаад асар их хэмжээний мөнгөөр сурчихаад ажиллах ч үгүй алга болсон хүн зөндөө байна. Тиймээс эдгээр хүнийг олоод энэ сургалтын төлбөрөө төлж улсыг хохиролгүй болго гэсэн шаардлага тавих гээд материалуудаа бэлтгэчихсэн байгаа.
-Төмөр зам бариад байна гэсэн баахан шороо овоолоод орхисон байсан гэдэг төмөр замын тухайд?
-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг бид асар эрчимтэйгээр хөдөлгөхөөр төлөвлөж байгаа. 2019 онд бүтээн байгуулалтыг нь хийж ашиглалтад оруулна. Төмөр замыг нь бариад вагоныг явуулаад ачаа тээвэрлэнэ гэдэг өөрөө их том ажил юм.
-Ярилцсанд баярлалаа.
| Ховдын онгоцны асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА