Зам тээврийн хөгжлийн яам шинэчлэн байгуулагдаад 100 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд тээврийн салбарын хөгжил, аюулгүй байдал иргэдийн ая тухтай зорчих тал дээр түлхүү анхаарал хандуулж эхэлжээ. Тухайлбал Монгол болон ОХУ Улаан-Үүдийн чиглэлд холимог тээврийн коридорыг нэвтрүүлэх туршилтыг амжилттай эхлүүлээд байна. Улаанбаатар-Сэлэнгэ-Улаан-Үд чиглэлд төмөр зам болон улс хоорондын автобусаар зорчих холимог тээврийн үйлчилгээг өнгөрсөн амралтын өдрүүдэд туршилтаар эхлүүлэв. Өөрөөр хэлбэл, дээрх чиглэлд автобус, галт тэрэг, орон нутгийн зорчих тээвэр гээд олон тасалбар авах шаардлагагүй боллоо гэсэн үг.
Монгол ОХУ 2 харилцан визгүй зорчдог болсноор иргэдийн харилцан зорчих урсгал өдөр бүр нэмэгдсээр байна. Энэ урсгалын бодит аюулгүй байдлыг хангахад анхаарч холимог тээврийг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр иргэд төмөр замаар зорчих түүнлэн авто тээвэр гэсэн сонголтыг нэг дор эдлэх боломжтой болж байна. Тухайлбал зорчигч Улаанбаатар хотоос Сэлэнгийн боомт хүртэл төмөр замаар зорчоод цааш авто тээврээр явж болох юм.
Зам, тээвэр хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулгын хэлснээр холимог тээврийн энэ үйлчилгээг цаашид агаарын тээвэртэй холбож үйлчилгээг илүү түргэн шуурхай, чирэгдэл багатай байх талаас шийднэ. Хамгийн гол нь энэхүү туршилт, судалгааны үр дүнгээс хамаарч уг үйлчилгээ бүрэн утгаараа нэвтрэх эсэх нь шийдэгдэнэ гэсэн үг. Түүнчлэн зорчигчид олон нийтийн хөл хөдөлгөөн ихтэй газраас ТҮЦ машинаар дамжуулж онлайнаар тасалбараа захиалах боломжтой. Мөн нэг тасалбартай болсноор Улаанбаатараас Улаан-Үүд явах тасалбарын үнэ ч тодорхой хувиар буурах аж.
Эхний удаад Улаан-Үүд чиглэлд туршилтыг хийж байгаа юм. Цаашид урд хил чиглэлд мөн хөдөлгөөн үйлдэх боломжтой гэдгийг хэлж байлаа. Цаашлаад ганцхан газраар биш агаараар мөн холимог тээврийн үйлчилгээ үзүүлэхээр судлаж байгаа юм байна. Тээврийн салбарт ийм шинэчлэл орж байгаагаас гадна цахимаар тасалбар захиалж автомат машинаар мөн тасалбар авч болохоор болсон юм.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны Далайн тээвэр, бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Т.Мөнхцэцэг хэлэхдээ “Зорчигчдыг аюулгүй, найдвартай, тав тухтай аялах нөхцөлийг бүрдүүлэх нэг төрлийн боломж бүрдэх гэж байна. Энэ чиглэлийн туршилтын ажил ч амжилттай боллоо. Бидний судалгааны ажил амжилттай болвол нэгдсэн нэг тасалбараар зорчигиддоо нэг цэгт үйлчлэх юм” гэлээ. Мөн “Зэлтэрийн зам” компанийн захирал Г.Лхагвачулуун “Холимог тээврийн энэхүү үйлчилгээ цаг үеэ олсон маш зөв шийдвэр гэж үзэж байна. Өнгөрсөн 2014 оны арваннэгдүгээр сарын 15-аас ОХУ руу иргэд харилцан визгүй зорчдог болсныг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улсын иргэд ОХУ руу их хэмжээгээр зорьчдог болсон. Алтанбулаг, Хиагтын боомт ч 24 цагаар ажилладаг боллоо. Үүнтэй уялдуулаад “Улаан-Үүд Байгаль нуурын чиглэлд хоёр шөнө, нэг өдрийн аялалд явна” гэсэн зар маш их явж байгаа. Гэтэл бодит байдал дээр автобус ч юм уу ямарваа тээврээр орой 20:00 цагт Улаанбаатараас зорчигчдыг суулгаад шөнөдөө явсаар өглөө нь Улаан-Үүдэд очдог. Өдөржингөө зорчигчдоо хотоор явуулж байгаад орой нь дахиад автобусаар тээвэрлээд явдаг. Гэтэл жолооч нарын ажиллах ачаалал, ажлын алдагдах эрсдэл бий болохоос гадна зорчигчдын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй” гэлээ.

Тиймээс Зам, тээврийн хөгжлийн яамнаас 100 хоногийн хугацаанд нэвтрүүлж эхлээд байгаа иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд анхаарсан энэхүү шинэлэг үйлчилгээнд зорчигчид илүү ам сайтай байлаа. Тээврийн салбарын хөгжлийг нэг шатаар ахиулсан иргэдийн цаг хугацаа, санхүү хэмнэх, илүү аюулгүй, найдвартай зорчих боломжийг олгох энэхүү холимог тээврийн нэг тасалбарт үйлчилгээний туршилт, судалгаа амжилттай болвол ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм. Цаашдаа агаарын тээвэр, бүх орон нутгийн чиглэлийг хамруулах судалгаа хийгдэж буйг албаныхан онцолсон юм.
| Иргэдийн ая тухтай, аюулгүй байдалд холимог тээвэр чухал ач холбогдолтой | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт