Автотээврийн үндэсний төвийн Захиргаа, сургалт, хүний нөөцийн хэлтсийн дарга Т.Мөнгөнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед Автотээврийн үндэсний төвөөс нэлээд шинэ ажлыг эхлүүллээ. Тухайлбал, тасалбар захиалгыг онлайн болгосон, хулгайн тээвэртэй тэмцэж эхлээд байгаа нь зорчигчдоос саашаал хүртэж эхлээд байгаа. Дээрх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Автотээврийн үндэсний төвөөс улс, хот хооронд нийтийн тээврээр зорчих тасалбарыг онлайнаар борлуулах цахим системийг шинэчлээд байгаа нь хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх, үргүй зардлыг багасгах, үйлчилгээний доголдлыг арилгах зорилгоор хийсэн томоохон ажил болоод байна. Энэхүү шинэчлэлийн хүрээнд хэрэглэгч онлайнаар тасалбар худалдан авахдаа аль ч банкны данс, картыг ашиглах боломжтой болсон. Онлайнаар тасалбар худалдаж авч буй үйлчлүүлэгчдийн тоо харьцангуй нэмэгдэж байгаа нь бидний хийж буй ажлын үр дүн гэдэгт итгэж байна.
Түүнчлэн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор улс, хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслүүдийг байршил тогтоох төхөөрөмжөөр бүрэн тоноглосон. Үр дүнд нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурд, байршил, цагийн хуваарийн мөрдөлтөд нэгдсэн хяналт тавьж тээвэрлэгч байгууллага, иргэдийг түргэн шуурхай, үнэн зөв мэдээллээр ханган ажиллаж байна. Нэг ёсондоо холын замд яваа гэр бүлийн болон дотны нэгэнтэйгээ холбогдох боломжгүй үед бид бүхэн танд байршлыг нь тогтоож, холбож өгөх боломжтой гэсэн үг. Энд нэг зүйлийг онцгойлон дурьдахад ингэж тээврийн хэрэгслийн байршил, хурдыг хянаснаар иргэд, зорчигчдын аюулгүй байдлыг бүрэн хангаж байгаа юм. Иймд манай Автотээврийн үндэсний төвтэй гэрээ байгуулж улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа аж ахуйн нэгжүүдийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байхыг иргэдээсээ хүсч байна. Ингэснээр хулгайн тээвэрлэлт үгүй болох нөхцөл бүрдэж байгаа юм.
- Иргэд тухайн аж ахуйн нэгжийг албан ёсоор гэрээ байгуулсан гэдгийг нь хэрхэн таних вэ?
-Та зорчих тасалбараа бичүүлээд Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвөөс орон нутгийн чиглэлд зорчиж байгаа бол албан ёсны гэрээтэй аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслээр үйлчлүүлж байна гэсэн үг.
-Хулгайн тээвэрлэлт иргэдийн амь насанд аюул учруулж байгаа. Энэ асуудалтай хэрхэн тэмцэж байна вэ. Мэдээж иргэд хулгайн тээврээр үйлчлүүлэхгүй байх нь л хамгийн зөв шийдвэр байх л даа?
-Бид бүхэн хууль бус тээвэрлэлттэй тэмцэхдээ аль болох торгох, эрх цуцлах гэхээс илүүгээр иргэдэд энэ талын мэдээ мэдээллийг нээлттэй хүргэхийг чухалчилж байна. “Хулгайн тээвэр” гэж нэрлэж заншсан энэ хууль бус тээврээр иргэд маань үйлчлүүлэхгүй л бол зогсоно шүү дээ. Эрэлт хэрэгцээ байхгүй бол нийлүүлэлт зогсдогтой ижил. Тэгэхээр иргэддээ зөвлөхөд өөрийн амь нас, аюулгүй зорчих эрсдлээ тооцоолон гэрээтэй байгууллагуудаар үйлчлүүлээрэй гэж хүсье.
- Энэ жилийн өвөл их хүйтэн өвөл болох төлөвтэйг холбогдох байгууллагуудаас нь анхааруулж байгаа. Автотээврийн салбарт өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан бэ?
- Улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгж байгууллагын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах ажлын хүрээнд орон нутагт тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт 900 орчим тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт хамруулсан. Ажлын хэсэг гаран нэгдсэн шалгалт хийсэн. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар 46 цэгт шуурхай ажлын хэсэг гарган ажиллаж байна. Эдгээр цэгүүдийн өвлийн бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ ажлын хүрээнд бид аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран “Бид өвөлд бэлэн” нэгдсэн өдөрлөгийг “Дүнжингарав” худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулсан. Автотээврийн салбар хэзээд цаг агаарын нөхцлөөс шалтгаалж байдаг онцлогтой. Тиймээс ямар ч нөхцөлд бэлэн байх үүднээс бид өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангаж байна.
-Энэ жил улс хоорондын тээвэрт ямар шинэ чиглэл гарах вэ?
- Өнөөдрийн байдлаар улс хоорондын байнгын зорчигч тээвэрлэлтийн хүрээнд Оросын Холбооны Улс (ОХУ), Бүгд Найрамдах Казакстан Улс (БНКазУ), Бүгд Найрамдах Хятад Ард Улс (БНХАУ)-тай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд дээрх 3 улсын 8 чиглэлд 13 аж ахуйн нэгж байгууллагын 49 тээврийн хэрэгсэл, 49 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна.
Улс, хот хооронд тээврийн шинэ чиглэлийн үйлчилгээ нээхийн тулд эрэлт, хэрэгцээг харгалзан үзэхээс гадна тухайн орон нутгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө, тээвэрлэлтийн аюулгүй байдал хэр хангагдаж байгааг бас анхаарч үзэх ёстой болдог. Тиймээс энэхүү эрэлт хэрэгцээг харгалзан үзэж энэ оны 11-р сард багтааж Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга-Ар хашаат боомтоор БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хот хооронд улс хоорондын зорчигч тээврийн тогтмол үйлчилгээг эхлүүлэхээр ажиллаж байна.
- Та бүхэн цаашид ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ? Томоохон ажлуудаас нь нэрлэнэ үү?
- Өнөөдөр орон нутгийн иргэд хот руу ачаа явуулах, хотоос орон нутаг руу ачаа явуулахад нэгдсэн зохицуулалтгүй урсгалаараа л явж байна. Үүнээс болоод тээврийн зардлыг хямдруулж, ачаа барааг түргэн шуурхай хүргэж чадахгүйд хүрсэн. Бид 21-р зуунд амьдарч байгаа учир энэ асуудлыг цэгцлэх нь зүйн хэрэг. Иргэд их хэмжээний бараа бүтээгдэхүүнийг орон нутаг руу явуулахдаа Нарантуул захаас машин хайж, гуйгаад явах жишээтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд ачааны терминал байгуулж, бүх ачааг хүлээн авч ангилан, хаягжуулаад чиглэл бүрт багц болгон тээвэрлэж хэрэглэгчдэд хүргэх олон улсын жишигт нийцсэн үйлчилгээ үгүйлэгдэж байгаа. Тиймээс бидэнд үүнийг цахимжуулах, нэгдсэн онлайн сүлжээнд холбох шаардлага тулгарч байна. Ачаа тээврийг нэгдсэн зохицуулалтад оруулснаар манай улсад автотээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа ачааны тоо хэмжээ, нэр төрөл бодитой болно. Ингэснээр сөрөг, үр ашиггүй тээвэрлэлт багасах, үргүй зардал буурах нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой. Өсөн нэмэгдэж буй ачаа түүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн бодитой харьцааг тодорхойлох, автотээврийн талаар баримтлах төрийн бодлого боловсруулахад тээвэрлэж буй ачааны тоо хэмжээ, төрөл чухал.
Мөн техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг ISO стандартын шаардлагын дагуу итгэмжлэлд хамруулах ажлыг эхлүүлэхээр шаргуу ажиллаж байна. ISO стандартын шаардлагын дагуу техникийн хяналтын үзлэгийн төвүүдийг итгэмжлэлд хамруулж үйл ажиллагааг нь улам боловсронгуй болгосноор автотээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө буурах ач холбогдолтой гэж үзэж байгаа.
- Баярлалаа та бүхний ажилд амжилт хүсье.
-Баярлалаа.
| Т.Мөнгөн: Амь нас, аюулгүй байдлаа бодож, хулгайн тээврээр зорчихгүй байхыг иргэдээсээ хүсч байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт