Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тэрхийн голын гүүр хэвийн ажиллаж байна

2016/11/14
Тэрхийн голын гүүр хэвийн ажиллаж байна

Архангай аймгийн Тариат сум, Цэцэрлэг-Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай авто замд байрлах Тэрхийн голын 217.1 у/м төмөр бетон гүүрэнд их засварын ажил гүйцэтгэж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан тээврийн хэрэгслийг тус голоор саадгүй нэвтрүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын хооронд байгуулсан гэрээний дагуу хөвдөг гүүрийг өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдрөөс Тэрхийн гол дээр дэлгэн ажиллуулж, энэ сарын 08-ны өдөр хурааж авчээ.

 

Хөвдөг гүүрийг ажиллуулахдаа байгалийн болзошгүй гамшиг, гэнэтийн аюулаас хамгаалах бүх талын арга хэмжээг авч, хөдөлгөөний аюулгүй байдал, зам хэрэглэгчийн тав тухтай зорчих нөхцлийг хангахад онцгой анхаарч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн Зэвсэгт хүчний жанжин штабын хамт олонд Зам, тээврийн хөгжлийн яамны зүгээс талархал илэрхийлэв.

 

Төмөр бетон гүүрийн их засварын ажил дуусаагүй байгаа боловч 30 тн даацын хязгаарлалттайгаар үндсэн гүүрээр зорчих болсныг тус яамнаас иргэд, олон нийтэд мэдээллээ. 

Тэрхийн голын гүүр хэвийн ажиллаж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх