Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

ТЕНДЕРИЙН УРИЛГА

2016/12/07

                 

Огноо:2016.12.07

Тендер шалгаруулалтын нэр: Төмөр замын шилжүүлэн ачилтын вандан краны нийлүүлэлт, угсралт, туршилт

Тендер шалгаруулалтын дугаар: ТЗВК2016.11                                   

                       

 Зам, Тээврийн Хөгжлийн Яам эрх бүхий тендерт оролцогчдоос Төмөр замын Шилжүүлэн Ачилтын Вандан Краныг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000.00 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 6,000,000,000.00 төгрөг

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 6,000,000,000.00 төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 (2014 он, 2015 он)

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

•  Тусгай зөвшөөрөл 4.2 Ачаа өргөх кран, төрөл бүрийн өргүүрийн (Барилгын өргүүр, манипуляторт кран, сагстай өргөгч) угсралтын ажил, засвар, техникийн үйлчилгээ

 

 

Тендерийн хамт 50,000,000.00 ( тавин сая) төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, 14 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн, 14 цаг 30 минутад нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцно.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Бүс Нутгийн Ложистикийн Төвийг Хөгжүүлэх Төсөл

 Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Жуулчны гудамж -4/4, Макс цамхаг 1001 тоот

Утас: 976-70112254

Факс: 976-70112253

Улаанбаатар-15141

Тендер хүлээн авах этгээд: Г.Эрхэмбаяр

Давхар болон өрөөний дугаар: 10-р давхар 1001 тоот

 

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх