Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хэрэглэлийн нислэгийн журам, тэдгээрийн төсөл зургуудыг Нислэгийн журам боловсруулалтын алба (НЖБА)-наас өнөөдөр танилцууллаа.
НЖБА нь нислэгийн журмын зохиолтыг энэ оны зургаадугаар сараас "JICA" байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэй эхэлж өнөөдрийн байдлаар тус журмуудыг нислэгээр баталгаажуулахад бэлэн болсон байна. Өнгөрсөн хугацаанд НЖБА нь Зам, тээвэр хөгжлийн яамны Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах алба, ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын алба, Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын хэлтэс, Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, МИАТ ТӨХК зэрэг байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан Нислэгийн журмын ерөнхий төлөвлөлт (Conceptual design) болон Нарийвчилсан зохиолтын (Detailed design) багуудыг бүрдүүлэн нийт 12 удаагийн уулзалт, зөвлөгөөн, хурал зэргийг амжилттай зохион байгуулж, голлох асуудлуудыг шийдвэрлэжээ.
Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудалд Уламжлалт болон Үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN) ашигласан APCH, SID, STAR, Missed Approach, Holding, Circling зэрэг нийт 65 нислэгийн журам зохиосон бөгөөд тус журмуудыг нислэгээр шалган баталгаажуулсны дараа 24 схем зураг болгон Нисэхийн мэдээллийн эмхтгэлээр зарлуулахаар төлөвлөж байна.
Шинэ нисэх буудлын нислэгийн журмын зохиолт дуусах шатандаа орж, төсөл зургуудыг танилцууллаа | |
Зам, тээврийн яам Facebook |