ЗТХЯ-наас сар бүр “Зам, тээврийн хөгжил” мэдээллийн цаг зохион байгуулж, тухайн асуудлын хүрээнд тулгамдаад буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх болон цаашид баримтлах бодлого, чиглэлийн талаар олон нийтэд салбарын мэдээ, мэдээллийг нээлттэй хүргэхээр болжээ. Энэ удаад “ХУУЛЬ БУС ТЭЭВЭРЛЭЛТЭЭС ТАТГАЛЗЪЯ” сэдвээр мэдээлэл өгч, олон нийтэд сэрэмжлүүлэх үүднээс, зорчигч “хулгайн тээвэр” хэмээн нэрлэгдэх хууль бус тээвэрлэлтийн талаарх асуудлыг хөндлөө. Тухайн тээвэрлэгчийг хянаж, шалгах, торгохоос илүүтэйгээр зорчигчдын боловсрол, үүрэг хариуцлагыг дээшлүүлэх зорилготойгоор автотээврийн салбарынхан ард иргэдэд ийнхүү сэрэмжлүүлж байна.

Улсын хэмжээнд 2016 оны эхний 11 сарын байдлаар тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 1697 гэмт хэрэг бүртгэгдсэнээс орон нутгийн замд 334 хүн нас барсан тоо баримт бий. Эдгээрийн дийлэнх хувийг хууль бус тээвэрлэлт эзэлж байгааг албаныхан хэлж байна.
Хууль бус тээвэрлэлт гүйцэтгэж буй тээврийн хэрэгслийн жолооч нар нь хяналтгүй тээвэрлэлт гүйцэтгэхдээ “Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм”-ийг зөрчин зөвшөөрөгдсөн даацын хэмжээг хэтрүүлэх, орон нутгийн замд хурд хэтрүүлэх, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр үйлчилгээнд гарах зэрэг олон зөрчил гаргаж байгаа юм. Энэ нь орон нутгийн замд гарч байгаа осол зөрчлийг ихээхэн нэмэгдүүлж байгаа аж.
Иймд өөрсдийн амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндээ болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх үүднээс аливаа хууль бус тээвэрлэлтээс татгалзаж албан ёсны гэрээтэй, даатгалтай, баталгаатай тээврийн хэрэгслээр зорчихыг салбарынхан уриаллаа. Мөн Зам, тээврийн салбарын хэмжээнд ИРГЭДИЙН ХЯНАЛТ-ыг дээшлүүлэх үүднээс ард иргэдэд нээлттэй олон нийтийн сүлжээг бий болгож буй талаараа энэ үеэр онцолсон юм. “Зам, тээврийн хөгжил” фэйсбүүк группд нэгдэхийг хүссэн хүн бүр гишүүнээр элсэх боломжтой бөгөөд өөрсдийн санал санаачлага, санал гомдол, хүсэлт, асуулт хариулт, тулгамдаж байгаа асуудал, шийдвэрлэх шаардлагатай асуудал гээд бүхий л мэдээ, мэдээллийг нийтлэж, шийдвэрлүүлэх боломжтой. Ийнхүү ил тод, нээлттэйгээр санал шүүмжийг хүлээн авч, холбогдох албаныхан цаг тухай бүрт нь арга хэмжээ авснаар ИРГЭДИЙН ХЯНАЛТ-ыг дээшлүүлэх ач холбогдолтой юм байна.
Автотээврийн үндэсний төвтэй албан ёсны гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нь хурд болон хөдөлгөөний нэгдсэн хяналттай /GPS/; даатгалтай /аливаа осол саатал гарсан тохиолдолд галт тэргэнд шилжүүлэн суух, зочид буудалд байрлах зардал зэргийг нөхөн олгох бүрэн боломжтой/; техникийн хяналтын үзлэгт бүрэн хамрагдсан баталгаатай, аюулгүй тээврийн хэрэгслээр үйлчилхээс гадна мэргэшсэн жолооч нар үйлчилдэг гэх мэт давуу тал ихтэй талаар албаныхан мэдээлэл өгсөн юм.
СТАТИСТИК МЭДЭЭ
Хот хоорондын зорчигч тээвэрлэлт:
Хот хоорондын зорчигч тээврийн билет захиалах үйлчилгээг Сонгинохайрхан, Баянзүрх зорчигч тээврийн төвүүд, Төмөр замын вокзал, Нарантуул худалдааны төвийн билетийн кассаар дамжуулан иргэдэд хүргэж байгаа бөгөөд төрийн үйлчилгээг хөнгөвчлөх зорилгоор зорчих тасалбарыг цахим хэлбэрээр болон тасалбар бичих гэрээт цэгүүдийг шинээр байгуулан ажиллаж байна.
Уг үйлчилгээг нэвтрүүлснээр 2016 оны 12 сарын 01-ны байдлаар 4890 иргэн цахим хэлбэрээр зорчих тасалбараа захиалсан байна. Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг 51 ААНБ-тай гэрээ байгуулан 71 чиглэлд 927 тээврийн хэрэгсэл, 1154 мэргэшсэн жолоочтойгоор тээвэрлэлтийг гүйцэтгэж байна. 2016 оны 12 сарын 01-ний байдлаар 59,2 мянган рейсээр 2,061.3 мянган зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 7,0%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн рейсийн тоо 2016 оны 12 сарын 01-ний байдлаар 59,2 мянга байгаа нь өмнөх оны мөн үеэс 4,0%-иар өссөн үзүүлэлттэй байна.
Хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээт аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслүүдэд 2016 оны 12 сарын 01-ний байдлаар 1076 бүртгэлийн карт, 1498 таних тэмдэг олгож, бүртгэлээр хяналт тавин ажиллав.
Хот хоорондын зорчигч тээврийн бүртгэлийн карт авч, мэдээллийн санд хамрагдсан тээврийн хэрэгслүүдийг төрлөөр нь ангилахад 45 хүний суудалтай том оврын автобус 554, 24-36 хүний суудалтай дунд оврын автобус109, бага оврын автобус 19, суудлын автомашин 245буюу нийт 927 тээврийн хэрэгсэл байна.
Хот хоорондын нийтийн зорчигч тээвэрт явж буй тээврийн хэрэгслийг төрлөөр нь авч үзвэл: том оврын тээврийн хэрэгсэл 60%, дунд овор 12%, бага оврын тээврийн хэрэгсэл 2%, суудлын тээврийн хэрэгсэл 26%-г тус тус эзлэж байна.
Хяналт, шалгалтын чиглэлээр:
Автотээврийн үндэсний төвийн захирал, Замын цагдаагийн газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 08-ний өдрөөс 2016 оны 06 дугаар сарын 21-ны өдрийг дуустал “Оюутан тээвэр-1”, 2016 оны 8 дугаар сарын 23-наас 09 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал “Оюутан тээвэр-2” сэдэвт хяналт шалгалтуудыг Төв аймгийн Лүнгийн пост өнгөрөөд 3 замын уулзвар, Баянчандманы пост өнгөрөөд колонкийн уулзвар, Төв аймгийн Эрдэнэ сум Цонжин болдогийн уулзвар замуудад 24 цагаар явуулж Улс, хот хоорондын замд тээврийн хэрэгслийн жолооч нарын хурд хэтрүүлэх, зорчигчид болон өөрсдөө хамгаалах бүс хэрэглэхгүй байх зөрчлийг илрүүлэх, бууруулах, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн аюулгүй, ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор шалгалт хийж, илэрсэн зөрчлийг арилгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Нийт 4658 тээврийн хэрэгсэл шалгаж, 482 зөрчил илрүүлснээс 83 тээврийн хэрэгслийг техник хяналтын үзлэгт хамруулан, 142 зөрчилдторгууль, шийтгэврийн болон зөвлөн туслах арга хэмжээ авч ажилласан.
Техникийн хяналтын хэлтэстэй хамтран 4 чиглэлд техникийн хяналтын үзлэгийн явуулын автомашинтай хяналт шалгалт явуулж зөрчил дутагдал илэрсэн тээврийн хэрэгслүүдийг тухай бүр үзлэг оношилгоонд хамруулаад байна.
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
| ХУУЛЬ БУС ТЭЭВЭРЛЭЛТЭЭС ТАТГАЛЗЪЯ! | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ